Монголын Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн төсөл”-өөс Улсын бүртгэлийн албаны хэрэгцээнд зориулан 13 автомашин хүлээлгэн өгөв. Шинэ загварын “Nissan X-Trail” нэг бүрийн үнэ 54 сая, “Nissan Tiida” 34 сая төгрөгийн үнэтэй ажээ. Уг төслийг нийслэлийн бүх дүүрэг болон Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа аж. “Иргэдэд газар өмчлөх, хөрөнгийн эрхийн бүртгэлд хамрагдахад цогц мэдээлэл өгч, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг орон нутагт хийхэд хөл залгах унаа чухал. Иймд автомашины дэмжлэг үзүүлж байгаа” гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар хэлж байв. “Орон нутагтаа очоод дарга нарын мэдэлд орчихгүй бол ч нүдээ олсон л тусламж” хэмээн тэнд цугласан хүмүүс ярилцаж байв. Цаашдаа Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллийн технологи, эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах мөн хөрөнгийн эрхийн бүртгэлийг цахим системтэй болгохоор зорьж буй аж.