Хойд Америкийн ҮХЛ-ийн 95 дахь улирлын АШТ Стэнлийн цомын эзэн “Бостон Брюинс”, “Филадельфия Флайерс” багуудын тулаанаар эхэлж байна. Үүнээс гадна эхний өдөр Канадын алдарт хоёр баг ”Монреаль Канадиенс”, “Торонто Мэйпл Лифз”, мөн “Питтсбург Пингвинс”, “Ванкувер Кэнакс” багуудын тоглолтууд явагдана. Хойд америкчууд Европт тэмцээнээ сурталчлах үүднээс тавдахь жилдээ багуудаа далайн чанад руу илгээгээд байна. Энэ удаад Хельсинки, Стокгольм болон Берлин хотууд ҮХЛ-ийн оддын тулааныг бэлтгэлээ хангаад байгаа. Эдгээр хотод “Анахайм Майти Дакс”, “Баффало Сэйбрз”, “Лос-Анжелес Кингс” болон “Нью-Йорк Рэйнжерс” багууд зочилно.
   Мэргэжилтнүүд таамгаар энэ улиралд Бостон аварга цолоо хамгаалж чадахгүй. ҮХЛ-т 1998 он Детройт хоёр дахь удаагаа дараалан Стэнлийн цомыг хүртсэнээс хойш нэг ч баг энэ амжилтаар гайхуулаагүй. Баавгайнуудын хувьд ахмад довтлогч Марк Рекки зодог тайлж, мөн Майкл Райдер, Томаш Каберле зэрэг түлхүүр тоглогчдоо өөр багт алдсан тул Детройттой эн зэрэгцэх магадлал их биш байна. Харин дивизиондоо тэргүүлэх боломж Бостонд бий. Улаан жигүүрүүд төдийлөн сайн бүрэлдэхүүнтэй биш байгаа ч Чикаготой бүсийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой.
   Энэ улиралд Стэнлийн цомыг хүртэх багуудын жагсаалт урт байна. Юуны өмнө Бостонд ялагдсан Ванкувер бүрэлдэхүүнээ хадгалж чадсан тул ахин аваргын төлөө тулалдах магадлал өндөртэй. Дорнод бүсийн Вашингтон, Питтсбург багуудын амжилт од тоглогчдоос хэт их шалтгаалдаг. Оцон шувуудын хувьд өнгөрсөн улирлын туршид бэртлээс салаагүй Сидни Кросби эргэн ирж, Евгений Малкинтай нэгдсэнээр энэ баг эргэн шилдгүүдийн эгнээнд эргэн ирж байна. Гэхдээ энэ хоёрын хэн нэг нь бэртвэл байдал эсрэгээр эргэнэ. Өнөө цагийн манай гарагийн шилдэг довтлогчдын нэг Александр Овечкин өнгөрсөн улиралд 35 шайб хийж 82 оноо авснаар ҮХЛ-т улирлын хамгийн муу амжилтаа үзүүлсэн. Тэрээр энэ удаад багийн анд А.Сёмин, Н.Бэкстрём нартай ахин гар нийлж чадвал нийслэлийнхний довтолгоог зогсоох туйлын бэрх байх болно.
   Эдгээрээс гадна Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөнд “Тампа Бэй”, “Сан-Хосе”, “Анахайм“ зэрэг баг оролцож болзошгүй. Гэхдээ энэ бүгд ердөө таамаг. Үйл явдал цаашид хэрхэн эргэхийг 185 хоног үргэлжилж, 1230 тулааныг багтаах улирлын АШТ-ий дараа эхлэх плэй-офф харуулах болно.