Монгол туургатны дундаас гарсан шашин номын их хүн Итгэл хамбын дурсгалд зориулсан цогц арга хэмжээ саяхан Оросын Буриадад болж өнгөрөв. Арга хэмжээний нэг хэсэг болох “Итгэл хамбын эрийн гурван наадам” (Этигэл хамбын эрын гурбан наадан)-д морь уралдаж, сур харвахаас гадна гурван жинд монгол бөх барилджээ. 63, 75, +75 гурван жингийн +75-д манайхаас очиж барилдсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр буриад Зоригто Цырендондоповт өвдөг шороодож үзүүрлэсэн байна.
   Оросын буддын шашны төв Иволгийн дацангаас зохион байгуулсан энэ арга хэмжээний хүрээнд юуны түрүүнд Итгэл хамбын төрсөн нутаг Отгон хан уулыг тахижээ. Уулын тахилгын барилдааны +75 кг-ын жинд харин манай аварга түрүүлсэн байна. Уул тахисны маргааш их хамбын төрсөн газар болох Өлзий дов гэдэг газар Итгэл хамбын хөшөөг залж аравнайлсан гэнэ. Дараа өдөр нь, өөрөөр хэлбэл 10 дугаар сарын нэгэнд Иволгийн дацан буюу Төгс баясгалант өлзий номын хүрдний хийдэд (төвдөөр Гандандашчойнхорлин, монголоор Хамбын сүм ч гэдэг) Итгэл хамбад ерөөл айлтгах ном хурсаны дараа Эрийн гурван наадам зохиожээ. Энэ наадам нь анх 2003 онд болсноос хойш жил бүр зохиогдож байгаа юм. Наадамд Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын, Буриадын Ардын хурал буюу парламентын дарга Матвей Гершевич нар оролцсон байна.