Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон овоот, “Жаст”, “Зоос”-ын асуудлыг хөрөнгө луйвардах гэмт хэрэг гэж ажлын хэсэг дүгнэжээ

2011-10-19
0
ЖИРГЭХ

100 тэрбум төгрөгийн бондын талаар судалж шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт

"2009 онд “Зоос” банкны санхүүгийн байдал муудаж, Монголбанкнаас хийсэн шалгалтаар өөрийн хөрөнгө нь бүрэн хэмжээгээр дутсан (41,4 тэрбум төгрөг) дүгнэлт гаргасан юм. “Зоос” банкинд байршсан иргэдийн хадгаламжийн мөнгийг сааталгүйгээр төлбөр хийх, банкны салбарт төлбөрийн саатал гаргахгүй зорилгоор Засгийн газар 100 тэрбум төгрөгийн түр хугацааны санхүүжилт хийхээр Засгийн газрын бонд гаргах хүсэлт УИХ-д оруулж батлуулсан. Засгийн газрын бонд нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлөгдөж, төсвийн орлогоор хаагддаг тул аль болох яаралтай, үнийн дүн, хүү болон бусад шимтгэлд ямар ч хөнгөлөлтгүйгээр хаагддаг олон улсын практик байдаг. Иймээс энэ бондын эсрэг барьцаанд ирэх Олон-Овоотын ордын өр, лицензийн хамт нээлттэй зах дээр ил тодоор борлогдож төсвийн (бондын) өр түргэн шуурхай хаагдах ёстой байтал одоо болтол төлөгдөөгүй төсвийн цоорхой байсаар байна. “Зоос” банкийг муутгасан хэд хэдэн гол зээлдэгч байгаагийн нэг нь Өмнөговь аймаг дахь "Олон-Овоот"-ын алтны төсөл, үйлдвэр байлаа. Энэ төсөлд “Зоос” банкнаас 59,4 тэрбум төгрөгийн зээл олгосон байв. “Олон-Овоот” төсөлд “Монгол газар”, "Жаст" хоёр компани хамтран хөрөнгө оруулалт оруулж, төлбөрийг хугацаанд нь хийж чадаагүй нөхцөлд “Зоос” банк барьцааг ил тодоор зах дээр борлуулж орлогоор нь хаах ёстой байсан. "Жаст" групп ХХК нь 117 дугаар батлан даалтын гэрээгээр "Олон-Овоот гоулд" ХХК-д олгогдсон зээлийн өөрт ногдох хэсэг болох 11.4 сая ам.долларт баталгаа гаргаж түүнийгээ 2009 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор төлөх ёстой байтал чадаагүй.

Чадваргүй болсон хоёр компанийн нэгд сунгалт хийж хөнгөлөлт олгож их хэмжээний хөрөнгийг ашиглуулж байгаа нь яагаад ч шударга ёсонд нийцэхгүй. Олон улсын санхүүгийн зах зээлийн  туршлагыг харахад иймэрхүү банк хүндрэлд орсон тохиолдолд зээлийн бопон бусад төлбөрөө хугацаанд нь хийгээгүй компани, барьцаанд нь байгаа төслийг нээлттэй зах дээр ил тодоор дуудлага худалдаагаар борлуулаад орлогоор нь банкны зээлийг хаах, банк нь дампуурсан нөхцөлд иргэдийн хадгаламжийг төлдөг журамтай байдаг. Монгол Улсад ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинтой. Төсвөөс санхүүжилт авсан нөхцөлд төлбөрийг ямар ч хөнгөлөлт сунгалтгүйгээр хийлгэх зарчимтай байдаг. “Даатгал”, “Ард”, “ХОТШ” банкийг дампуурахад Засгийн газар, Монголбанкнаас бүх барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор дуудлага худалдаа хийж, иргэдийн хадгаламжийг олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын нөхцөлд мөн л бүх хөрөнгө барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор борлуулж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олгож байгаа. Гэтэл Зоос банкинд төрөөс 100 тэрбум төгрөгийн бонд босгож, алдагдал өөрийн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлсэн ч битүүмжилж хураах ёстой байсан. “Олон-Овоот” төсөл учир битүүлгээр хувийн компанид шилжсэн байна. (Засгийн газраас бондоо Монголбанкинд борлуулах саналын бичгийн хуулбарыг хавсаргав). Гэвч энэ нь саналын бичиг биш хууль эрх зүйн хүчин төгөлдөр контракт байх ёстой баймаар.

Засгийн газрын дэргэдэх Ашигт малтмалын агентлаг мөн л учир битүүлгээр "Монгол газар" компанийн мэдэлд байсан Олон-Овоот алтны ордын лицензийг өөр хувийн компанийн болох "Олон-Овоот гоулд" гэдэг компанид шилжүүлсэн нь хөрөнгө луйвардах эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг болсон. Хууль эрх зүйн үндэслэлгүйгээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг дур мэдэн өөр компанийн мэдэлд шилжүүлэх гэдэг нь гэмт хэргийн шинж чанартайгаас гадна Монгол төрийн зохицуулалтад итгэл алдуулах хамгийн муу үр дагавартай тул үүнийг нарийвчлан шалгаж буруутанд хариуцлага тооцох шаардлагатай. Бондын төпбөрийг хийлгүй удааж төсөвт хүндрэл учруулсан тул УИХ-ын Тесвийн байнгын хорооноос 2011 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газар, Монголбанкинд бондын барьцааг хууль, зохицуулалтын дагуу төрийн мэдэлд авч баримтжуулж баталгаажуулах тоот явуулсан. (Хавсралт ¹3 Үүний дагуу Монголбанк Олон-Овоотын барьцааг 2011 оны дөрөвдүгээр сард баримтжуулж баталгаажуулсан хариуг УИХ-д мэдээлсэн болно. Монгол Улсын Сангийн сайдын 2\1896 тоотыг хавсаргав.)

Төсвөөс, Монголбанкнаас зээл, санхүүжилт олгосон бол дээрх арга хэмжээг нэн даруй 2009 оны 11, 12 дугаар сард авч хэрэгжүүлэх ёстой байлаа. Гэвч хожимдож 2011 оны дөрөвдүгээр сард хийж байгаа нь арга буюу УИХ-ын шаардлагаар алдаагаа хүлээн зөвшөөрч залруулж байна. Хэрэв хууль зохицуулалтын дагуу барьцаанд байгаа хөрөнгийг худалдсан бол Зоос банкны еөрийн хөрөнгө (41.4 тэрбум төгрөг) бүрдэж, дампуурах ёсгүй байсан. Зоос банкны олон зуун Монголын болон гадаадын хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй байв. /Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтийг хавсаргав/

Ажлын хэсэг бондтой холбогдох асуудлыг шалгаж судлаад дараах саналуудыг оруулж байна.

  1. Бондын барьцаанд байгаа өрийг нээлттэй зах зээл дээр ил тодоор 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор борлуулж, төсвийн хөрөнгийг яаралтай эргүүлэн төлөх үүргийг Засгийн газарт өгөх,
  2. Лицензийн шилжүүлэлтийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр /хуйвалдаанаар/ хийсэн Ашигт малтмалын агентлагийн хариуцах албан тушаалтанд 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор хариуцлага тооцож эргэн УИХ-д мэдээлэх,
  3. Барьцааг борлуулж Зоос банкны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” гээд ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Х.Баделхан, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар гарын үсгээ зуржээ. Ажлын хэсэг дүгнэлтдээ “Зоос” банкнаас “Монгол газар” болон түүний холбогдох компаниудад олгосон зээлийн талаар товч танилцуулгыг хавсаргасан байв.

Үүнд дурдсанаар “Монгол газар” болон “Жаст” компанийн Зоос банкинд төлөх өрийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр зээл болгон нэгтгэх шийдвэрийг 2006 оны зургадугаар сарын 29-ний өдөр гаргажээ. Монгол газар, Жаст компани, “Зоос” банкныхан уулзаж ийм шийдэлд хүрсэн байдаг юм байна. Ингээд “Монгол газар”, “Жаст” компанид хамаарах 140 сая төгрөгийн зээл болон бусад авлагыг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээрх зээл болгосон хэрэг. Тус компани жилийн хугацаатай "Зээлийн өр шилжүүлэх гэрээ"-г "Зоос" банктай байгуулсан байх юм. Гэрээ байгуулахдаа Голдман сакс банкинд барьцаалсан хөрөнгийг суллаж "Зоос" банкинд шилжүүлэх, Зоос банкны барьцаанд байгаа хөрөнгийг "Олон-Овоот гоулд" компанийн нэр дээр шилжүүлсний дараа барьцааны гэрээг шинэчлэх нөхцлийг тусгасан байж. Тухайн үед "Зоос" банкны барьцаанд "Монгол газар" компани болон түүнд хамаарах аж ахуй нэгж, байгууллага байжээ. Мөн иргэдийн зээлийн барьцаанд нийт 22 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хадгалагдаж байсан аж. Түүнчлэн олон тооны тоног төхөөрөмжөөс гадна "Жаст" компани болон түүнд хамаарах аж ахуй нэгжийн нэр дээрх газар эзэмших хоёр бичиг, "Говь сор" үйлдвэрийн барилга, Дорнод аймгийн махны үйлдвэрийн барилга, "Агро эко" компанийн барилга гэх мэтчилэн олон зүйл “Зоос” банкны барьцаанд байсан юм байна.

Гэвч удалгүй "Зоос" банкинд томилогдсон гадны удирдлагууд “Олон-Овоот гоулд” компанитай байгуулсан зээлийн өр шилжүүлэх гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Учир нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, "Зоос" банкны зээлийн түвшингээс хэтрүүлж, Банкны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцлахаар болжээ. Энэ мэдэгдлээ 2009 оны наймдугаар сард "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр, "Жаст" компанийн захирал Ш.Батхүү нарт хүргүүлсэн боловч заасан хугацаанд нь хариу ирүүлээгүй. Эндээс бүх асуудал үүссэн тухай нарийн баримтуудыг ажлын хэсгийнхэн танилцуулгад өгүүлсэн байв.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    14 цаг 29 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    17 цаг 12 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    17 цаг 40 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    17 цаг 46 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    18 цаг 1 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    18 цаг 10 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    18 цаг 17 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 31 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК