Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журам

2012-10-02
0
ЖИРГЭХ
Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журам

журам  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны
12 дугаар сарын 02-ны өдрийн 161 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж” /цаашид “шилдэг аж ахуйн нэгж” гэх/-ийг шалгаруулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.    Энэхүү журмын зорилго нь аж ахуйн нэгжүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжил болон байгаль орчинд үзүүлж буй эерэг үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчдэд сонголт хийх боломж олгох, аж ахуйн нэгж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд өөрсдийгөө сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.3.    Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж хамрагдах боломжтой.
1.4.    Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, шалгаруулах ажлыг зохион байгуулах ба дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэр гаргуулна.
1.5.    Шилдэг аж ахуйн нэгжид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан гэрчилгээ,  шилдэг аж ахуйн нэгжийн логог хэрэглэх эрх олгож,  нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийн цом дурсгана.
1.6.    Жил бүр болзол хангасан 5 хүртэлх аж ахуйн нэгжийг “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулна.
1.7.    Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах болон урамшуулахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт  жил бүр тусган санхүүжүүлнэ.
1.8.    Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгаруулалтанд оролцуулахгүй.
1.9.  Хэрэглэгчдийн эрх ашгийг ямар нэг байдлаар хөндсөн, чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийг хохироосон нь холбогдох хууль, хяналтын байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллагаар тогтоогдвол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн тогтоолоор шилдэг аж ахуйн нэгжийн логог хэрэглэх эрхийг  цуцална.

Хоёр. Шалгаруулах үзүүлэлт
2.1  Үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтворжиж сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, төлсөн татварын хэмжээ жил дараалан нэмэгдсэн, татвар болон нийгмийн даатгалын зөрчилгүй байх.
2.2.  Олон улсын удирдлагын тогтолцооны  стандарт /ISO-9001, ISO-14000, HACCP, GMP гэх мэт /-ыг нэвтрүүлэх талаар дэвшил гаргасан байх.
2.3.  Шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлж, олон улсын болон үндэсний хэмжээний шагнал авсан байх.
2.4.  Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод дорвитой хувь нэмэр  оруулж, хотын ерөнхий төлөвлөгөө болон орчны хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийн дагуу байгууллага орчноо үлгэр жишээ тохижуулжсан байх.
2.5.  Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлж, нийслэлийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байх.
2.6.   Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ хэрэглэгчдийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж, олон нийтийн таашаалыг хүлээсэн байх.
2.7.   Ажиллагчдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг хангаж, хууль,  тогтоомжийн дагуу үзүүлэх нийгмийн халамжаас гадна гурваас доошгүй нэмэлт халамжийн хэлбэрийг хэрэгжүүлсэн байх.
2.8.   Сахилга, дэг журам бэхжүүлэх талаар нийслэлээс дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх.

Гурав. Бүрдүүлж ирүүлэх бичиг баримт
3.1.    Шалгаруулалтад орохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлт,
3.2.    Дүүргийн  Засаг  даргын Тамгын газрын тодорхойлолт,
3.3.    Татвар болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт,
3.4.    Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, илтгэх хуудас.

Дөрөв. Урамшуулал, дэмжлэг
4.1.  Шилдэг аж ахуйн нэгж нь өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний  сурталчилгаандаа  “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийн лого”-г хэрэглэнэ.
4.2.    Шилдэг аж ахуйн нэгжийг олон нийтийн хэвлэл мэдээлэл болон сурталчилгааны самбарт  жилд хоёр удаа үнэ төлбөргүй сурталчилна.
4.3.    Шилдэг аж ахуйн нэгжийн мэдээлэл, сурталчилгааг Улаанбаатар хотын вэбсайт болон хотын лавлах номонд үнэ төлбөргүй тавина.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 8996 (202.9.47.131)
    ЯМАР АЖ АХУЙН НЭГҮҮД ВЭ
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    16 цаг 49 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    17 цаг 33 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    17 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 20 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    21 цаг 46 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    21 цаг 51 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    21 цаг 54 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    22 цаг 37 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    23 цаг 17 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    23 цаг 49 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК