
Шиньжяны Алтай бүсийн Хом Ханас хэмээх монгол үндэстний сумын иргэд шинэ он болон Бээжингийн өвлийн олимпын наадмыг угтаж, “Жангар” нэртэй мөс, цасны наадмыг зохион байгуулав. Өвлийн тэсгэм хүйтэнд мөс цасан дээр 12 цаг гаруй үргэлжилсэн энэ наадмын үеэр жангар хайлж, дуу хуур үүсгэсэн нь хурсан олонд ихэд таалагджээ. Ирсэн зочид цас мөсний олон хөгжөөнт тоглоомоор наадаж, уран бүтээлчид монгол үндэснийхээ баярыг бүрдүүлсэн олон сонирхол татам зүйлс толилуулсан байна.
Б.Жаргал















































