
Омикрон хувилбар батлагдсанаас хойш манай улс 107 онгоц хүлээн авчээ. Эдгээр нислэгээр 10.444 зорчигч ирсэн бөгөөд 244 нь энхийн сахиулагчид байсан байна. Тэднээс 231 нь коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Энхийн санхиулагчдаас Омикроноор халдварласан эсэхийг шалгах геномын дарааллыг тодорхойлох ажил хийгдэж байгаа аж. Омикрон хувилбар тархсанаас хойш гадаадаас ирсэн зорчигчдоос 411 нь коронавирусээр халдварласан хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.












































