Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадад гацсан иргэдийн бодит байдлыг харуулсан “Эх орондоо л очихсон” баримтат киноны нээлт боллоо

2022-1-06
0
ЖИРГЭХ

“Эх орондоо л очихсон” баримтат киноны нээлт "Гэгээнтэн" кино театрт боллоо. Коронавирусний улмаас хил хааснаас болж гадаадад гацсан монголчууд хэрхэн тэмцэж, эрх нь зөрчигдөж, яаж амьдарч өдөр хоногийг өнгөрөөсөн тухай бодит байдлыг баримтат кино болгон бүтээжээ. Тус киног “Зөвийг шүгэлдэгчид ТББ” санаачлан,  “Zoljargal and son” продакшн хамтран бүтээжээ. Хүний эрхийг хөндсөн бүтээлийн хувьд энэхүү киног олон улсын кино наадамд өрсөлдүүлэх зорилготой тул ганцхан удаа нийтэд үзүүлсэн нь энэ юм. Тус бүтээлд гадаадад гацсан 23600 орчим иргэний эрх чөлөө, тэдэнд тохиолдсон бодит явдал, гэр бүл хайртай хүмүүстэйгээ уулзаж чадалгүй хорвоог орхисон хүмүүсийн гашуун түүхийг дэлгэцэд буулгасан юм.


Соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч Г.Золжаргал: Энэ баримтат кино бол хүмүүсийн үнэн бодит байдлыг харуулсан түүх, мөн тэдний зөвхөн нэг хэсэг нь. Үүний цаана бидний мэдэхгүй маш олон хүмүүс байгаа. Хүнд нөхцөл байдал үүсэхэд хүмүүс бие биедээ яаж ханддаг тухай, хүмүүсийн ухамсар, сэтгэлийн асуудалд ямар болоод байгааг энэ киноноос ойлгох болов уу. Тиймээс энэ хүмүүст тохиолдсон асуудлыг баримтат кино болгосноор эргэцүүлж бодох, өөртөө дүгнэлт хийх боломж гарч байна.

 

“Зөвийг шүгэлдэгчид ТББ”-ийн тэргүүн Г.Эрдэнэзул \Япон улсад 167 хоног гацсан\: Монголд ирээд гадаадад гацсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, шүгэл үлээх зорилготой залуус нэгдэж Зөвийг шүгэлдэгчид ТББ-ыг байгуулж байсан.  Тухайн үеийн нөхцөл байдалд дэлхийн улс бүрээс Монголчууд холбогдож дуу хоолойгоороо нэгдэж бие биенээ гэх сэтгэлээр хандаж өдийг хүрсэн. Миний хувьд Японд сургуулиа төгсөөд ирэхийн өмнө хил хаагдаж тэндээ таван сар гацсан. Юуны өмнө өөрөө явахаас түрүүлээд бусдыгаа хурдан явуулах юмсан гэж бодсоор өөрөө сүүлд ирсэн. Энэ кино бол бидэнд тохиолдсон бодит түүх, хайртай хүмүүсээ алдсан, уулзаж чадалгүй явуулсан, олон эрхээ зөрчүүлж, эрүүл мэндээрээ хохирсон гээд бидний үзэж туулсан үнэн.

 

БНСУ-д гацсан иргэн Т.Даваасүрэн \БНСУ-д 45 хоног гацсан\: Миний хувьд БНСУ-д нөхрөө эмчлүүлэхээр явсан. Эмчилгээ хийгдэж байгаад найдваргүй гэсэн хариу авч эх орондоо ирэхийн өмнө хил хаагдсан. Ингээд 2020 оны долдугаар сарын 2-нд Монголдоо ирэхэд 21 хоногийн тусгаарлалтад орсон. Гэтэл тэр үед нөхөр маань найдлагагүй болчихсон байсан учраас үр хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахыг хүсч байсан. гэтэл тусгаарлалтын 10 дахь хоногт нөхөр маань өөд болж би 11 хоног яг л галзуугийн эмнэлэгт  байгаа мэт өдөр хоногийг өнгөрүүлсэн. Тусгаарлалтаас гараад нөхрийнхөө буяны ажлыг хийж байсандаа.

 

БНСУ-д гацсан иргэн Д.Мөнхбат \БНСУ-д 240 хоног гацсан\: Үнэн бодит байдал хэзээд хүний зүрхэнд хүрдэг гэдгийг өөрсдөдөө тохиолдсон явдлаас, өөрсдийнхөө киноноос мэдэрлээ. Миний хувьд бүхий л эрх хязгаарлагдсан. Ирснээсээ хойш олон удаа цагдаад дуудагдсан, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсон, ажлаа алдсан гэхдээ энэ бүхний хариуд хайр энэрэл, нөхөрлөл хүнлэг бүхнийг олж авлаа. Манай гурван сая иргэнийг хүнд үед нэг замд чиглүүлсэн бүтээл болсон байна. Киногоо нулимстай нүдээр үзэж дуусгалаа баяртай байна.

Мөн киноны нээлтийн дараа гадаадад гацсан иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдлын судалгааны тайлан хэлэлцүүлэг өрнөлөө. Тус судалгаа одоог хүртэл үргэлжилж байгаа ба түүврийн байдлаар 1578 иргэнийг хамруулж 507 иргэний дунд судалгаа явуулсан байна. Санхүүгийн байдлын судалгааг үзэхэд 72 хувь нь орлого буурсан үзүүлэлттэй байгаа бол 24 хувь нь өмнөхтэйгээ ижил хэмжээнд байна.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.122.37)
    Адуу нутаг руугаа гүйдэг шиг монгол хүн нутгаа, эх орноо гэх сэтгэлтэй шүү
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    14 цаг 0 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    16 цаг 7 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    16 цаг 50 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    17 цаг 51 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    17 цаг 56 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    18 цаг 58 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    19 цаг 25 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    20 цаг 5 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    20 цаг 16 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    20 цаг 35 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    21 цаг 19 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    21 цаг 36 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    21 цаг 46 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    Уржигдар 20 цаг 49 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Уржигдар 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Уржигдар 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК