Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Манд: Ээжүүдэд ээлгүй тогтолцооны улмаас 200 мянган ээж гэртээ хүүхдээ хараад сууж байна

2022-2-18
0
ЖИРГЭХ

 

2021 оны шилдэг аппликейшн “Hello baby”-ыг үүсгэн байгуулагч “Фемтек солюшн” компанийн захирал Б.Мандтай ярилцлаа.


-2021 оны шилдэг аппликейшнээр “Hello baby” тодорсон.  Анх энэ ажлыг эхлүүлэхэд мэдээж тодорхой шалтгаан, эрэлт, хэрэгцээ байсан байх...

-Өөрт минь тохиолдсон бэрхшээл байсан л даа. Анхны төрөлтөөрөө би их хүндрэлтэй төрж, нэлээд ядарсан. Мэдэхгүй, чадахгүй юм ч их тохиолдсон. Жирэмсэн байх үед, нялх биетэй байхад мэдэхгүй зүйл их тулгарна. Тэр үед ээжүүд яадаг вэ гэхээр яг өөртэйгөө адилхан хүмүүст ханддаг юм байна. Жирэмсэн ээжүүдийн групп, нялх биетэй ээжүүдийн фэйсбүүк групп дээрээс л мэдээлэл солилцдог байсан. Харамсалтай нь ингэж солилцдог мэдээллүүдийн ихэнх нь судалгаа үндэслэлгүй, шинжлэх ухааны эх сурвалжгүй байдаг. Бие биедээ зөвлөгөө өгч, харилцаа үүсгэж байгаа нь мэдээж сайн, гэхдээ энэ зөвлөгөө нь судалгааны үндэслэлтэй юү, үгүй юү гэдэг нь хамгаас чухал шүү дээ. Ганцхан жишээ дурдахад “Хүүхдийн маань гэдэс дүүрээд байна, яах вэ” гээд асуухад маш олон янзын хариултыг маш олон ээж өгч байгаа нь харагддаг. Анх удаа ээж болж байгаа хүмүүс маш олон мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгардаг. Төрсний дараах сэтгэл гутралд ордог, таргалдаг, сэвхтдэг. Хүүхэд асрахын хажуугаар энэ бүхнийг хэрхэн даван туулах вэ гэдэг бэрхшээл ихэнх ээжүүдэд тулгадаг. Тэр бүрт тодорхой эх сурвалжтай, үнэн бодитой мэдлэг мэдээлэл өгөх нь ямар чухал байдаг юм бэ гэдгийг анх удаа ээж болох тэр үедээ би өөрөө хангалттай мэдэрсэн. Тэгээд л “Hello baby” аппликейшнийг ажил хэрэг болгохоор шийдсэн.

-Хэдэн онд гэсэн үг вэ?

-2018 онд анхны хүүхдээ тээж байхдаа ийм зүйл зайлшгүй хэрэгтэй юм байна аа гэдгийг мэдэрсэн. Шинэ ээжүүдэд мэдэхгүй зүйл их тулгардаг юм байна, тэрэнд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан хариултууд заавал хэрэгтэй байдаг юм байна гэдгийг тэгж л анх мэдэрсэн. 2020 оны нэгдүгээр сард хамтын оффист нэг ширээ түрээслээд дөрвөн сарын дараа “ Hellobaby - Жирэмсэн ээжийн хөтөч” аппликейшнийхаа эхний хувилбараа гаргасан.

-Санаагаа бодит болгох хүртэл хэр удсан бэ, шантрах үе байв уу?

-Анх долоон сар орчим ганцаараа л бүхнийг хийж үзэх гээд явсан. Манай аппликейшн нээлтээ хийчихсэн, эмч нарын багаа бүрдүүлээд аппликейшнаар мэдээллээ өгдөг болчихсон байсан үе. Бүх зүйл амар байгаагүй ээ, шантрах үе гарна. За ер нь больдог ч юм уу даа гэж бодогдох үе ч байсан. Болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг цаг хугацаа байсаан, байсан. Яг энэ үед санамсаргүй байдлаар маш гайхалтай зүйл тохиолдсон. Бид гэр бүлээрээ Булганы Сайханд аялж явлаа. Тэгээд нэг айлаас айраг авах гээд очсон юм. Тэр айлын гэргий нялх биетэй эмэгтэй байсан. Айраг уунгаа ярилцаж байтал айлын эзэгтэй "Hello baby” аппликейшн хэрэглэдэг тухайгаа ярьдаг юм. Маш хэрэгтэй аппликейшн байгаа, хэрэглэж үзээрэй гэж надад зөвлөсөн эзэгтэйн үгээс маш их урам авсан. Больдог ч юм уу гээд эргэлзэж эхлээд байсан үед зам зуур таарсан танихгүй бүсгүй аппликейшны маань талаар тийм сайхан ам сайнтай байгааг хараад урам орсон. Монгол улсын алслагдсан сумдад амьдарч буй ээж аавуудад хүрч болж байгаа юм бол би цаашид апп-аа улам хөгжүүлэх ёстой юм байна гэдэг тулах хүч болсон.

Өнөөдөр буюу тухайн үйл явдлаас хойш нэг жил хагасын хугацаанд бид 130,000 гаруй хэрэглэгчтэй, ээжүүд төрснийхөө дараа хэрэглэх “Hellobaby хүүхэд хөгжлийн аппликейшн” буюу хоёр дахь дижитал бүтээгдэхүүнээ хөгжүүлж зах зээлд танилцуулжээ. 

-Хоёр дахь аппликейшн нь юугаараа онцлог вэ?

-Эхний аппликейшнээ анхны жирэмслэлтийнхээ үед санааг нь олоод бүтээгдэхүүн болгож байлаа. Харин хоёр дахь аппликейшнээ хөгжүүлээд, хөрөнгө оруулагчтайгаа уулзаад, гэрээ байгуулж байх үед би хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байв. Бараг л төрөхийн орон дээрээс гэрээ байгуулж байсан. Өнгөрсөн оны гуравдугаар сард гэсэн үг. Шинэ хүнээ өлгийдөж аваад ердөө долоо хоноод л ажилдаа орсон. “хүүхэд хөгжлийн” шинэ аппликейшны ажилдаа яараад...Ер нь хүүхэд олдсон цагаас хоёр нас хүртэлх хугацаа буюу хамгийн чухал 1000 хоног байдаг. Энэ үед хүүхдийн суурь хөгжлийн 70 хувь нь тогтдог. Энэ чухал 1000 хоногт ээж аавууд хүүхдийнхээ хөгжлийг цогцоор нь хянах, тэмдэглэх, юуг яаж ямар үед хийвэл зохистой гэдгийг манай апп хэлж өгдөг. Ээжүүд хүүхдээ өдөр тутам хэдэн цаг унтсан, хэр хооллосон, хэдэн удаа живэхээ сольсон, баас шээснийх нь өнгө, хэлбэр нь ямар байсныг нь хүртэл бүртгээд явж болно. Хүүхэд нь хэдэн сартайдаа аль аль талбарт, хөгжлийн ямар ямар гол түлхүүр үзүүлэлтийг хангаж чадах ёстой вэ, аль  хэсэгт нь хоцрогдоод байна вэ, хоцрогдоод байвал юу хийх ёстойг мөн хэлж өгдөг.

Ээж бүрт хүүхдээ төрүүлснийх нь дараа “ягаан дэвтэр” олгодог доо. Ягаан дэвтэрт вакцины бүртгэл, хүүхдийн өсөлт хөгжлийн тэмдэглэгээ зэрэг олон чухал мэдээллийг агуулдаг. Харин энэ дэвтрийг дижитал болгоод, хүний амьдралын дижитал хэрэглээтэй нь уяад, заавал унших ёстой, заавал хамрагдах ёстой товлолт үзлэгүүдийг сануулдаг байвал ээжүүдийн амьдралыг ямар их хөнгөвчлөх вэ гэж бодсон. Үүний шийдэл нь одоогийн манай апп-ын хамгийн дэвшилтэт функц болж суусан. Нөгөө талаас 130,000 хэрэглэгч ээжүүдээс авсан судалгааны үр дүн болж энэ шийдэл маань төрсөн хэрэг.

-Ээжүүдэд хамгийн хэрэгтэй мэдээллүүд нэг дор багтаж ээ. Харин дараагийн төлөвлөгөө нь юу байгаа вэ, хуваалцаж болох уу. Магадгүй танай энэ хоёр апп-ыг ашигладаг ээжүүдэд хүлээж байж магадгүй...

- Одоо байгаа хоёр аппликейшнаас гадна эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндэд чиглэсэн хиймэл оюун суурьтай сарын тэмдгийн хөтөч апп гаргана.  Дээр дурдсан хоёр апп-тайгаа нэгтгээд нэг цогц болгох зорилготой байгаа. Хүмүүсийн хэрэглэж байгаа нь ихэвчлэн гадаад улс орны хөгжүүлсэн аппликейшн байдаг. Гэтэл Монгол эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, идэж байгаа хоол хүнс нь хүртэл ондоо. гурав дахь апп маань жирэмслэхээс сэргийлж буй, эсвэл жирэмслэхийг хүсч буй, цэвэрших үйл явцыг даван туулж буй, дөнгөж сарын тэмдэг нь ирсэн өсвөр насны охид ч хэрэглэж болох “эмэгтэйчүүдийн” тодотголтой бүхий л асуултын хариултаа авдаг апп байх юм.

-Жирэмсэн эхчүүдийн хэд нь танай аппликейшныг хэрэглэдэг тухай судалгаа байгаа юу?

-Арван жирэмсэн эмэгтэй тутмын ес нь, арван нялх биетэй ээж тутмын  ес нь манай бүтээгдэхүүнийг ашиглаж байна.

-Маш олон ээжүүдийн талархлыг хүлээгээд байгаа аппликейшнээ бүтээх хөрөнгийг анх хэрхэн гаргаж байсан бэ. Нууц биш бол сонирхуулж болох уу?

-Анх бизнесээ эхлүүлэхдээ нөхөртэйгөө маш сайн ярилцсан. Хоёр жилийн хугацаанд үүнийг хийгээд үзье, хэрэв болж байвал үргэлжлүүлээд энэ ажлаа хийгээд явна, болохгүй бол эргээд ажилдаа орно гэж тохироод гэр бүлийн хадгаламжаасаа анхны хөрөнгө оруулалтаа авч байлаа. Нөхөр маань миний ажлыг маш сайн ойлгож дэмждэг учраас ажлаа урагшлуулахад маш дэмтэй байдаг. Бас ээж маань арын албыг үүрч явдаг. Ажлаа хийх бүхий л нөхцөлөөр хангаж хүүхдүүдийг маань хардаг учраас хойшоо санаа зовохгүй ажлаа хийдэг.

-Манай улсад эмэгтэй хүнд бизнесийн салбар хатуу юм шиг санагддаг. Тэр тусмаа бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэйн хувьд ажил, амьдралаа зэрэгцүүлж явахад хүндрэлтэй тал бий юү?

-Хамгийн их эмзэглэж явдаг сэдвийн нэг нь ид хийж бүтээх оргил үедээ яваа залуу ээжүүдэд амаржсаныхаа дараа ажил хөдөлмөр эрхлээд явах нийгмийн дэд бүтэц нь шийдэгдээгүй байгаа байдал.

Яг адилхан гараанаас эхэлсэн эхнэр нөхөр хоёроор жишээ авъя. 22 насандаа сургууль төгсөөд найман жил ажилласан эхнэр нөхөр хоёрын ажлын карьер хоорондоо маш их ялгаатай. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ, за энэ бол байгалийн хууль, гэтэл төрүүлсэн хүүхдээ эмэгтэй хүн өсгөж цэцэрлэг сургуульд ортол нь ажил хийх боломжгүй болдог. Хэрвээ ясли, цэцэрлэг хангалттай байгаад чанартай үйлчилгээтэй байсан бол эмэгтэйчүүд дор хаяж гурван жилийг гэртээ хүүхэд харах зайлшгүй нөхцөлтэй тулгарах шаардлагагүй. 35 хүртлээ хоёр хүүхэд гаргахад жирэмслэх хугацаатайгаа нийлээд дор хаяж найман жилийг алдсан байдаг. Товчхондоо маш харгис систем.

Манай улсад 200,000 ээж хүүхдээ хараад гэртээ байдаг. Эмэгтэй хүний ид хийж бүтээх нас нь 20-35 нас. Гэтэл яг энэ үед биологийн нас буюу хүүхэд төрүүлэхэд тохиромжтой нас нь таардаг. Ингээд хүүхдээ хараад олон жил болсон ихэнх ээжүүд маань ажилдаа буцаж орж чаддаггүй. Бүх ээжүүдийн ард хүүхэд харж өгөх эмээ, өвөө байна уу? Хүүхэд асрагч авах эдийн засгийн бололцоо байна уу? Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж байна уу? Хүний амьдрал сугалаагаар шийдэгддэг байж болохгүй. Хүүхдүүд цэцэрлэгт орохдоо азаар сугалаанд таардаг, азаар хүүхэд хараад өгөх эмээтэй гэдэг ч юмуу.

Ядаж л адил тэгш боловсрол эзэмших ёстой. Ээжүүдэд ээлгүй ийм тогтолцооны улмаас Монгол улс эдийн засгийнхаа хувьд ч , гэр бүлүүд нь ч, эмэгтэйчүүд нь ч маш их потенциалаа алдаж байна. Нөгөө талдаа ар гэрийн санхүү нөхрүүдийн нуруун дээр ирэхэд хүнд тусдаг. Гэр бүлээ тэжээнэ, амьдралаа авч явна гэдэг нэг хүний ачаа болж байгаа юм. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад шинэ хүүхэдтэй болсон ээж аав нарт нэг жил хагасын цалинтай чөлөө олгодог. Гэтэл манай улсад шинэ аав нарт долоо хоног л өгдөг. Үүнийг шийдвэрлэх нийгмийн дэд бүтэц шаардлагатай. Нэг ёсондоо баттай зохион байгуулалт байхгүй. Ээжүүдэд ээлтэй тийм тогтолцоог бий болгох ёстой юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.68.183)
    Ямар мундаг бүсгүй вэ. Ийм эмэгтэйчүүд олон байгаасай
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    6 цаг 36 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    8 цаг 42 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    9 цаг 25 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    10 цаг 26 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    10 цаг 31 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    11 цаг 33 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    12 цаг 0 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    12 цаг 40 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    12 цаг 51 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    13 цаг 10 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    13 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    14 цаг 11 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    14 цаг 21 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    Өчигдөр 20 цаг 49 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК