Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лхамжав: Хүн бүрт бариа хийлгэх шаардлага бий, хүүхдүүд илүү хөдөлгөөнтэй учир томчуудаас их ядардаг

2022-3-07
0
ЖИРГЭХ

Энэ бүсгүйг Н.Лхамжав гэдэг. Тэрбээр нөхрийн хамт “Итгэл Ивээлт” гэр бүлийн алжаал тайлах төвийг ажлуулдаг. Залуу хосуудын хувьд сурсан мэргэжлийнхээ дагуу ажлын гараагаа тэгээс эхэлсэн ч шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд өөрсдийн мөрөөдлөө бодит болгосон нь энэ юм. Энэ бол гэр бүлийн алжаал тайлах төв, нэмээд хүүхдийн алжаал тайлах бариа заслын цогц үйлчилгээ явуулдаг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Нөхөр  нь бариста мэргэжилтэй учир алжаал тайлах төвийнхөө дэргэд кофе шоп ажлуулж, Н.Лхамжав өөрөө бариа засалаа хийнэ. Дотроо саун, душ, жакузи, бариа заслын хэсэг гээд яг л гэр бүл, найзуудаараа ирэхэд тохиромжтой цомхон хэрнээ тав тухтай орчныг энд бүрдүүлжээ. Бид Н.Лхамжавтай хэсэг ярилцлаа.


“Итгэл Ивээлт” алжаал тайлах төвийн бариа засалч Н.Лхамжав:

-Танд өдрийн мэнд хүргэе. “Итгэл Ивээлт” алжаал тайлах төвтэй танилцаад авлаа, анх хэзээ төвөө нээж байсан бэ? Манай уншигчдад өөрсдийн төвөө танилцуулаач.

-Нөхөр бид хоёр амьдралаа босгож эхлэхэд байрны мөнгө, түрээсээс эхлээд жижиг том олон бэрхшээл тулгарч байсан. Тухайн үед мэргэжлээрээ сувилагчаар ажилладаг байсан юм. Залуу хүмүүс өөрсдөө хувиараа бизнес эрхлээд үзсэн нь илүү дээр санагдсан. Тиймээс 2020 оны есдүгээр сард энэ газраа түрээсээр ажиллуулаад, гэр бүлийн хүмүүст зориулсан ВИП хэлбэрээр алжаал тайлах төвөө нээж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын хүндхэн нөхцөлтэй нүүр тулж хэсэг хугацаанд завсарлага авсан ч эргээд төвөө нээгээд байна. Энэ хугацаанд бид илүү өргөжиж хүүхдийн спа, бариа заслын үйлчилгээ, алжаал тайлах багцтай болсон байгаа.Бүсгүйчүүд маань манайд найзуудаараа ирэх дуртай,  өмнө нь маникюр байгаа юу гэж их асуудаг байсан. Тийм учраас бид маникюрийн хэсэгтэй болсон байгаа. Манайд ирээд саун массажиндаа суугаад гарахдаа хумсаа гоёх боломжтой болсон шүү.

-Хүүхдийн алжаал тайлах багцад ямар үйлчилгээ багтсан бэ? Хүүхдийнх гэхээрээ илүү сонирхол татлаа.

-Тэгэлгүй яах вэ. Эхлээд хүүхдүүдээ бид өөрсдөө дүшинд оруулаад жакузи усан массажид оруулдаг. Хүүхдүүд маань уснаас гарч ирээд хөнгөн цай уусны дараагаар шар тостой бүтэн биеийн бариандаа ордог. Харин том хүмүүст зориулсан сауны багц, жакузи, бүтэн болон хэсэгчилсэн бариа, алжаал тайлах чихний лаа зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

-Нэг удаадаа хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ? Нээсэн цагаасаа хойш байнгын үйлчлүүлэгчтэй болсон уу?

-Манай төв хоёр ВИП өрөөтэй, хоёр өрөөндөө нэг дор зургаагаас найман хүн хүлээж авах хүчин чадалтай. Манайх шар тостой бүтэн биеийн бариа, бумба, усан массаж зэрэг үйлчилгээ явуулдаг. Тийм ч учраас байнгын үйлчлүүлэгчид маань ирэх их дуртай, долоо хоногийн стресс ядаргаагаа тайлаад гардаг юм. Сүүлийн үед хүүхдүүд ирэх их дуртай болоод байгаа.

-Хүүхдийн барианы онцлог юу вэ? Шар тостой бариа хийдэг гэсэн шүү дээ. Энэ талаар..

-Хүн бүрт бариа хийлгэх шаардлага байгаа. Ядарсан булчингаа суллаж, алжаал ядаргаагаа тайлж, цаашлаад хүүхдийн өсөлт хөгжилд нэн чухал үйлчилгээ үзүүлдэг.Нэгдүгээрт хүүхдийн алжаал тайлах зориулалттай. Хүүхдүүд томчуудыг бодвол илүү хөдөлгөөнтэй байдаг учраас илүү ядардаг. Сүүлийн үед гар утаснаас шалтгаалсан ядаргаанд өртөх нь нэмэгдсэн. Тэгвэл бариа хийснээр цусны эргэлт сайжирч, хүчилтөрөгчийн дутагдалыг хангахад илүү үр дүнтэй байдаг. Хоёрдугаарт шар тос нь биед хуримтлагдсан хий хуйг тарааж гадагшлуулж өгдөг. Тиймээс тайвширч ядаргааг тайлж сайн амрааж өгдөг. Хүмүүс шар тостой бариа хийлгэсний дараа сайхан амарч илүү сайн нойр авч унтдаг.

-Ханиад томууны улирал хараахан дуусаагүй байна. Энэ үед хүүхэд, томчуудад зөгийн балтай татлага хийж байгаа гэсэн. Зөгийн балтай татлага ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Зөгийн балтай татлага нь маш олон төрлийн үйлчилгээтэй. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч хийлгэж болдог. Ханиад томууны үед цэр ховхолох, хуян шар ус тараах болон өөх хайлуулах зорилгоор хийлгэж болдог.

-Танайх хэдэн ажилчидтай вэ? Ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна?

-Миний хувьд сувилагч мэргэжлээр 2018 онд бакалаврын зэргээ хамгаалсан. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байгаад уламжлалтын бариа засал, Монгол анагаах ухааны чиглэлээр давхар суралцсан. Манайх одоогоор таван ажилчидтай. Нөхөр маань бариста мэргэжилтэй учраас алжаал тайлах төвийнхөө үүдэнд кофе шоп ажлуулдаг. Үйлчлүүлэгчид маань манай кофе шопт их дуртай, тухтай байдаг гэдэг юм. Бид хоёроос гадна хүүхдийн бариа хийдэг залуус бий. Тэд маань бас хүүхдийн бариа заслын чиглэлээр суралцаад төгссөн мэргэжлийн хүмүүс байдаг.

-Танай төвийн онцлог нь юундаа байна вэ?

-Манайх гэр бүлийн хүмүүст зориулсан вип үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ илүү онцлогтой. Хүүхдүүдтэйгээ хамт ирээд үйлчлүүлэх боломжтой. Хүүхдийн өрөө тусдаа, ээж аавын өрөө бас тусдаа. Мөн сувгийн бариа, алжаал тайлах массаж, цэгэн бариа хийгээд явна. Сувгийн бариа гэдэг нь хүний сувагаар дамжуулж өвчтэй хэсэгийг барьдаг. Харин цэгэн бариа нь хүний мэдрэлийн цэгүүдэд дарж хийдэг бариаг хэлдэг. Хүний гараар хийж байгаа бариа илүү үр дүнтэй байдаг. Алжаал тайлах аппарат, тогонд залгадаг массажнаас илүү хүний дулаан энергиэр, гараараа барьдаг учраас тэр.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж хэлэх зүйл бий юу?

-Баярлалаа. Бидний эхлүүлсэн ажлыг дэмжиж ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдэдээ баярлалаа. Манай төвөөр ирж үйлчлүүлэхээр төлөвлөж буй хүмүүс маань аль ч өдөр ирээд үйлчлүүлэх боломжтой шүү гэж хэлмээр байна. Манайх өдөр бүр өглөө 10:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажилладаг тул өмнөх өдөр нь 77751010 дугаар руу залган цаг авч үйлчлүүлээрэй. Манай хаяг Баянзүрх дүүргийн 13 хороолол, Ногоон төгөл хотхоны 77 дугаар байр.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    3 цаг 56 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    6 цаг 3 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 46 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    7 цаг 47 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    7 цаг 52 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    8 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    9 цаг 21 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    10 цаг 1 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    10 цаг 12 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 31 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    11 цаг 15 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    11 цаг 32 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    11 цаг 42 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    Өчигдөр 20 цаг 49 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК