Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шар усны үерээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2022-3-10
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж уруйн үер үүсэх эрсдэл өндөр байдаг.

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний 02 дугаар албан даалгавраар  мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, уялдааг хангаж, хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гаргалгаа хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангахыг даалгалаа.Тодруулбал

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд:

  • Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн  байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг тогтмол явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоох арга хэмжээг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар хэрэгжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийг шинээр төлөвлөх;
    • Нийслэлийн нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж, шаардлагатай тохиолдолд  ажлын хэсэг байгуулан ажиллах, мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх;
    • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран нэгдсэн удирдлагаар хангаж үе шаттай зохион байгуулах;
    • Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний Мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах.

Нийслэлийн Онцгой байдлын газарт:

  • Болзошгүй хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулын үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар ханган, нийслэлийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, алба, мэргэжлийн ангийн техник хэрэгслийн судалгааг тодотгон, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, шуурхай арга хэмжээг зохион байгуулах;
  • Нийслэл, дүүргийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ус нэвтрүүлэх чадамжийг сайжруулах талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж, нийслэлийн Онцгой комиссын даргыг мэдээллээр шуурхай хангах;
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

  • Үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

  • Үерийн хамгаалалтын бүс, хөрсний усны нэвчилттэй булаг шанд, голын сав газарт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран зохион байгуулах, зөрчлийг арилгах:

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга  байгууламж, ус урсах гуу жалга, авто зам доогуурх ус гадагшлуулах сувгийн ахуйн хог хаягдлын цэвэрлэгээг хийх, саадгүй ус нэвтрэх бололцоог бүрдүүлэх, тухайн орчныг хог хаягдалгүй байлгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • Айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжийн ойр орчмын 50 метрийн хүрээнд цэвэрлэгээ, ариутгалыг хийлгэх, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлж далан сувагт хог хаях явдлыг таслан зогсоох;
  • Болзошгүй хөрсний ус, уруйн болон усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар иргэд олон нийтэд мэдлэг, дадлагыг олгох арга хэмжээг зохион байгуулах;
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол хүргэх;
  • Ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн үед аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулах бүрэлдэхүүний хоол, шатахууны бэлэн байдал, бусад шаардагдах хөрөнгийн нөөцийг бүрдүүлэн шаардлагатай тохиолдолд захиран зарцуулах;
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч, хэрэгслийг дайчлан гаргах, дүүрэг, хорооны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хяналт тавих;
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний болон булгийн ус урсах жалга, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхийн судалгаанд тодотгол хийж, хүндрэл үүсэж болзошгүй газруудын судалгааг гарган, гадаргуугийн ус зайлуулах жижиг шуудуу, шугам сүлжээг тухайн орчны иргэд оршин суугчид, албан байгууллагатай хамтран өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэх;
  • Гэнэтийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хоол, шатахууны бэлэн байдал, бусад шаардагдах хөрөнгийн нөөцийг бүрдүүлэн шаардлагатай тохиолдолд захиран зарцуулах.

  Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт:

  • Нийслэлийн хэмжээнд хөрсний ус, уруйн болон усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангуулах, иргэдийн амь нас,эрүүл мэнд, өмч хөрөнгийг шар усны үерийн аюулаас хамгаалах талаар зохион байгуулсан үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т:

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гаргалгаа хоолой, ус гаргуурын засвар, арчлалт, ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Хөрсний болон замын ус зайлуулах шугам сүлжээний худгуудын суулт болон эвдрэлийг засварлах.

Нийслэлийн Хот тохижилтын газарт ОНӨААТҮГ

  • Хөрсний ус, уруйн болон усны үерийн гудамж, авто зам, талбайд үүссэн ахуйн хог хаягдал, лаг шавар, шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангахыг тус тус даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    3 цаг 7 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    5 цаг 14 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    5 цаг 57 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    6 цаг 58 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    7 цаг 3 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    8 цаг 5 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    8 цаг 32 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    9 цаг 12 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    9 цаг 23 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 42 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    10 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    10 цаг 43 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    10 цаг 53 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    23 цаг 11 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК