Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

The Wood Bros: Интерьерт чамин шигтгээ болох нь манай байгууллагын давуу тал

2022-3-16
0
ЖИРГЭХ

“The Wood Bros” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Мэнджаргал, Т.Дамдинсүрэн нартай ярилцлаа. Тэд нэгдүгээр ангиасаа эхлэн нөхөрлөж буй юм. Харин өнгөрсөн жилээс өөрсдийн гарааны бизнесийг эхлүүлэн тун амжилттай яваа залуус. Ингээд та бүхэнд тэдний ярилцлагыг хүргэж байна.


- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Баярлалаа. Танд  ч бас өдрийн мэнд хүргэе           

- Уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Биднийг Х.Мэнджаргал, Т.Дамдинсүрэн гэдэг. Бид хоёр нэгдүгээр ангиасаа хойш найзалж байна. Одоо “The Wood Bros” ХХК-ийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Энэхүү бизнесийн санаа хэрхэн төрсөн бэ? Хэзээнээс эхлэн үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Анх газрын зураг модоор хийгдэж байгаагүй л дээ. 2017 онд эсгийний үлдэгдлийг цуглуулж, цаасны хутгаар сийлээд дэлхийн таван тивийг бүтээж байсан юм. Энэ тухайгаа Дэлхийгээр аялагчид гээд фэйсбүүк группд олон хүмүүс дэлхийгээр аялах болтугай гэх талаас нь хандан пост оруулсан юм. Тэгэхэд маш их хандалт авч, хүмүүс их дэмжсэн. Бүр эсгийгээр хийлгэх захиалга ирж байсан. Харин 2020 онд гэрийн дотоод засал чимэглэлд зориулаад декор маягаар байршуулах боломжтой юм байна гэж үзсэн. Ингээд 2020 онд бизнесийн санаа болгон хэрэгжүүлье хэмээн шийдэж байлаа. Тэгээд л Т.Дамдинсүрэн найздаа санал тавьсан. Нэг жилийн хугацаанд судалгаа хийгээд, санаа төдий явсан л даа. Харин 2021 оноос албан ёсоор хийж эхэлсэн.

- Анх хоёр хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Одоо бүл нэмсэн үү?

-Одоо ч гэсэн бид хоёр л ажиллаж байна. Би энийг, чи энийг гээд ажлуудаа хувиарлаад авчихсан болохоор амар байдаг. Хааяа таньдаг хүмүүс ирээд тусална. Ажил дээрээ бол хоёулаа л ажиллаж байна. Бид нэгдүгээр ангиасаа хойш өдийг хүртэл олон жил найзласан болохоор бие биенийхээ зан чанарыг маш сайн мэддэг. Мэдээж, санал зөрөлдөх, маргалдах зүйл гарна. Тэр бүрд эргээд зөвшилцөлд амархан хүрч чаддаг.

-Энэхүү бизнес зах зээлийн хувьд ямар байдаг вэ? Өрсөлдөгч байгууллагууд бий юу? Энэ талаар судалгаа хийж үзсэн үү?

-Тийм ээ. Судалгаа үндэслэлгүйгээр бизнес хийх боломжгүй шүү дээ. Тиймээс судалгаа хийсэн. Дэлхийн өөр олон улс орнуудад ийм газрын зураг хийгддэг. Тухайлбал, Европын улс орнууд, Хятад, АНУ, Орос зэрэг улсуудад хийгддэг. Харин манай улсад ганц хоёр хийгддэг газрууд бий. Тэдгээр газрууд зөвхөн газрын зургаар тогтож гаргадаггүй. Яг газрын зураг хийе гээд хийж байгаа газрууд одоогоор манайхаас өөр байхгүй юм билээ.

-Зөвхөн газрын зураг сийлж хийдэг гэсэн ойлголттой байлаа. Модон хаяг мөн хийдэг юм байна. Өөр бүтээлүүд хийдэг үү?

-Бидний үйл ажиллагааны чиглэл модоор хийж болох модон хаяг, гоёл чимэглэл зэргийг хийх боломжтой байгаа. Харин одоогоор газрын зургаа улам сайжруулах бодолтой байна. Газрын зураг хийлгэж байгаа газрын интерьерт нь тохирсон зүйлс хийхийг хичээдэг. Хажуугаар нь хийдэг өөр зүйлс мэдээж байгаа. Гэхдээ тэр бүгд THE WOOD гэх утга санаанаасаа огт салаагүй.

-The Wood Bros гэх нэрний тухай хуваалцахгүй юу? Bros гэх үгийг уншаад brothers гэх үгний товчлол шиг санагдсан.

-Warner bros гэх нэрнээс санаа аваад The Wood Bros гэх нэрийг өгсөн. Анх нэрний тухай их бодсон л доо. Гэтэл нэг өдөр тоглоомоор хэлсэн Wood bros гэх үг хоёуланд нь таалагдсан. Тэгээд л энэ нэрийг өгсөн дөө. Энэ нэрэнд таны хэлдгээр brothers гэх үгийн утга агуулагдаж байгаа.

-Гарааны бизнес эхэлж буй хүн бүрд санхүүгийн эх үүсвэр чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Санхүүгийн эх үүсгэвэр юу байв?

-Бид хоёр тэгээс эхэлсэн л дээ. Харин анхны санхүүжилтийг Х.Мэнджаргал найз маань бие дааж гаргаж байсан. Мэдээж, байнгын л санхүүгийн эх үүсвэр хэрэг болно. Бизнес хийж буй хүн урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд яваад байж болохгүй шүү дээ. Тийм ч учраас өөрсдийн чадлаар энэ бүхнийг босгоё гэж шийдээд үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

-Давуу тал, онцлогийн тухай хуваалцахгүй юу? Тухайн байгууллага, айлын интерьерт зориулан хийдэг гэлээ?

-Тийм ээ. Интерьерт чамин шигтгээ болно гэдэг бол манай байгууллагын том давуу тал. Ямар ч хамаагүй өнгөөр нэг зүйл хийчхээд зарна гэдэг биш захиалагч нартайгаа ярилцаж, өнгө загвараа сонгодог. Мөн эко буюу хүний биед ээлтэй. Хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээж хийдэг дээ. Энэ нь бид хоёрын хувийн зан төлөвтэй холбоотой гэж боддог юм. Нэг зүйл буруу хийхээрээ дахин эхнээс нь хийдэг. Мэдээж алдаагүй зүйл гэж байхгүй. Алдах бүрдээ түүнээсээ суралцсаар байна.

-Маркетинг, борлуулалтаа хэрхэн хийж байна вэ? Хамтран ажилладаг байгууллагууд бий юу?

-Газрын зургаа танилцуулсан маягаар сошиал хаягуудаа хөгжүүлээд явж байгаа. Мөн үйл ажиллагаа явуулах хугацаандаа байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Дэлхийгээр аялагчид, Nomadic soul travel, Хямд аяллын групп, Decor house гэсэн байгууллагуудтай хамтран ажилладаг.  

- Цаашдын зорилго юу вэ?

-Интерьер шийдэл гаргаад, өөрсдийн хийж чадах зүйлийг бүгдийг хийх бодол бий. Энэхүү хийж байгаа зүйл маань ч бодол л байсан шүү дээ. Тиймээс бодож буй зүйлс минь биеллээ олно гэдэгт итгэлтэй байна.  Мөн байгууллага, томоохон дэлгүүрүүдтэй хамтран ажиллах бодолтой байгаа.

-Загвар дизайны хувьд хоорондоо ярилцаж гаргадаг уу?

-Тийм ээ. Ярилцаж байгаад гаргадаг. Өнгө загварын хоршил, газрын зургийн харагдах байдал, өнгөний зохицол зэргийг ярилцаж шийдлээ гаргадаг.

- Гол тоног төхөөрөмж нь юу вэ? Гар ажиллагаа шаарддаг уу?

-Ажлын 80 хувь нь гар ажиллагаагаар хийгддэг. Үлдсэн 20 хувь нь тоног төхөөрөмжөөр хийгддэг. Гол тоног төхөөрөмж бол лазерын машин. Лазерын машинаар CO2-ыг шатаагаад, миллиметрийн нарийвчлалтайгаар модоо зүсэж авдаг. Процессийн хувьд компьютер дээр зураглал, загвараа гаргадаг. Ерөнхийдөө бол гар ажиллагаа их шаарддаг.

-Тэгэхээр гарын дүй их шаардах нь ээ?

-Тийм шүү. Гар ажиллагаа их байдаг учир гарын дүй шаарддаг.

-Газрын зураг дээр очсон газраа тэмдэглэх боломжтой гэсэн. Хэрхэн тэмдэглэдэг юм бэ? Газрын зураг дээр улсууд нааш цаашаа байсан нь үүнтэй холбоотой юу? Тухайлбал, очиж үзсэн газраа цааш нь түлхэх гэдэг ч юм уу?

-Тэр бол бидний хийж буй интерьер тэнд агуулагдаж байгаа юм л даа. Наашаа цаашаа байгаа нь тухайн улсуудын зааг ялгааг харуулж өгч байгаа. Улс бүрийн газрын зураг дээр төвүүдийг нь тэмдэглэж өгсөн. Тэдгээр төвүүд дээр нь тэмдэглэх боломжтой. Мөн захиалагч нар өөрсдөө яаж бол яаж тэмдэглэх боломж бий.

-Үнийн мэдээллийн тухай хуваалцаж болох уу? Сонирхож буй хүмүүс мэдээж байгаа байх.

-Бололгүй яах вэ. Үндсэн үнэ 600-900 мянган төгрөгийн хооронд бий. Хүргэх, байршуулах нь үнэ төлбөргүй хийгддэг.

-Бизнес хийж буй хүмүүст хэрэглэгч, захиалагч нар их чухал нөлөө үзүүлдэг. Хэрэглэгч нарын сэтгэл ханамжтай байдал их урам зориг өгдөг байх?

-Бид хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ, сэтгэл гаргаж хийдэг учир сэтгэл хангалуун байдаг. Захиалгыг байршуулж өгөхөд хэрэглэгчид “Ямар гоё юм бэ” гээд уулга алддаг. Үүнийг сонсоход маш их урам авч, сэтгэл дүүрээд л явчихдаг. Бид хоёрын хийж буй зүйл таалагдаж байгаа юм байна, цаашдаа илүү их хичээх ёстой юм байна гэж боддог. Хэрэглэгч, захиалагч нартаа болон хамтран ажилладаг байгууллагууддаа бидний зүгээс баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jane (202.126.88.67)
    Сонирхолтой ярилцлага байлаа. Өөрсдийн сонирхол мэдлэг чадварыг ажил бизнесээ болгож чаджээ. Маркетинг сайн хийгээд олон хүмүүст хүргэвэл их сонирхох байхаа. Мундаг залууст амжилт хүсье.
    2022 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    2 цаг 9 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    4 цаг 15 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    4 цаг 58 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    6 цаг 0 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    6 цаг 4 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    7 цаг 6 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    7 цаг 33 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    8 цаг 13 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    8 цаг 24 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 43 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    9 цаг 28 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    9 цаг 44 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    9 цаг 54 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    22 цаг 13 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК