Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах болсон та бүхэндээ Монгол цэргийн баярын мэнд хүргэе

2022-3-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй ахмад дайчид, албан хаагчид, нөхөр дайчид аа!
Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тэртээ 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн зарласан нь Монгол цэргийн баярын ач холбогдол, сүр хүч, үр нөлөөг хүндэтгэн үзэх иш үндэс, эх үндэслэл юм. Иймд тэртээ 101 жилийн өмнө Монгол эх орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө амь насаа үл хайхран тэмцсэн ахмад дайчид, энх цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин байлдагч, цэнхэр дуулгатнууд Та бүхнийхээ Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт амжилт хүсэж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье.
Монгол Улсын нийслэл хотын хөгжил дэвшил, орчин цагийн хотыг бүтээн байгуулсан өнгөрсөн зууны түүхийг бүтээгчид нь үе үеийн цэрэг армийн албан хаагчид бөгөөд Та бүхний эх орныхоо тусгаар тогтнол болоод хөгжин дэвжих үйл хэрэгт оруулсан хувь нэмэр үнэмлэхүй их. Та бүхэн өдгөө эх орноо хамгаалаад зогсохгүй сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн энх тайвныг хамгаалах эрхэм үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны нэр хүндтэй албан хаагчид болж чадлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Та бүхний энэ нэр хүнд өдгөө Монгол Улсыг дэлхийн тавцанд илэрхийлэх нэрийн хуудас болоод зогсохгүй залуу үеэ эх орон, эх дэлхийгээ хамгаалах ариун үйл хэрэгт уриалан дуудсан үлгэр дууриал, манлайлал болж байгаад дахин талархал илэрхийлье.
Түүнчлэн Та бүхний барьж байгуулсан төмөр зам Монгол Улсын стратегийн дэд бүтэц, экспорт-импортыг дэмжих гол гарц, гол зам болсон нь бид бүхнийг өөрсдийн хүчээр, тэр дундаа цэрэг армийн албан хаагчдын ур чадвар, хүч хөдөлмөрийн үр дүнд орчин цагийн дэд бүтцийг барьж байгуулах чадвартайг илтгэх харуулж, батлан нотолсон бодит үнэлгээ, урам зориг болж чадлаа. Иймд цаашид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын стратегийн гол гарц, холбогч зам болох Богдхан төмөр замын бүтээн байгуулалт болон нийслэл хотод хэрэгжих “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд экологийн тэнцвэрийг хангаж, хөгжлийг дэмжсэн шинэ хотын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүсье.
Эрхэм хүндэт дайчин нөхөд өө, албан хаагчид аа, Монголын ард түмэн бид бүхний хувьд Монгол цэргийн баярын өдөр, үе үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баяр төдийгүй улс эх орны маань тусгаар тогтнол, хил хязгаарын тайван амгалан байдал, хүн ардын эрх эрх чөлөө, хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл, ахмад дайчдын үнэ цэн, цэрэг армийн сүр хүч болоод утга учир, төр улсын оршин байхуйн дархлааг ойлгон хүндлэх, таниулан сурталчлах, уламжлан өвлүүлэх, хайрлан хамгаалах их ухааныг жилээс жилд бататган тунхагладаг ёслол төгөлдөр хүндэтгэлийн баярын өдөр юм.
Иймд нийслэлийн цагдаа, цэрэг, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагууд болон нийслэл хотынхоо нийт албан хаагч, ажилтан Та бүхэндээ дахин “Монгол цэргийн өдөр”-ын баярын мэндийг дахин хүргэе.
Эх орны цэрэг байх эрхэм үүрэг төгөлдөр оршиж, эх орны минь дархан хил амгалан байг!
Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.30.210)
    Алтан гарт Сумка
    2022 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    2 цаг 9 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    4 цаг 16 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    4 цаг 59 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    6 цаг 0 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    6 цаг 5 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    7 цаг 7 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    7 цаг 34 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    8 цаг 14 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    8 цаг 25 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 44 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    9 цаг 28 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    9 цаг 45 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    9 цаг 55 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    22 цаг 13 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК