Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СЕХ-ын даргад Ч.Содномцэрэнг нэр дэвшүүлэхийг дэмжив

2012-10-05
0
ЖИРГЭХ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд 10.30 цагт эхэлж, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын даргад ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсөн байна.
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд 10.30 цагт эхэлж, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын даргад ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсөн байна. Тэрээр сонуулийн ерөнхий хорооны даргаар 2009 оны нэгдүгээр сараас эхлэн ажилласан бөгөөд биеийн байдлаас шалтгаалан ажлын ачааллаа багасгаж, өөр ажилд шилжих хүсэлтээ ийнхүү УИХ-ын даргад илэрхийлсэн аж. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.4.1-т зааснаар  сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байна. Үүний хоёр нь орон тооны байх агаад УИХ-ын даргын санал болгосноор УИХ томилно хэмээн заасан байдаг байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн ерөнхий хорооны даргад тус хорооны наргийн бичгийн даргаар ажиллаж буй Чойнзонгийн Сондомцэрэнг томилох тухай саналаа байнгын хорооны гишүүдэд танилцуулж, дэмжигдлээ.
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Р.Бурмаа, Н.Алтанхуяг нар, Орон нутгийн сонгууль зарлагдаж, намууд тодорхой болсон хариуцлагтай үед гэнэт өргөдлөө өгсөнд нь гайхаж байна. Нөгөө талаар хариуцлагаас зугааж байна уу даа гэх хардлага ч төрүүлж байна. Н.Лувсанжав дарга ажлаа хуулийн дагуу сайн гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа. Төрийн өндөр хариуцлагатай ажлыг хийж чадна гээд тангараг өргөсөн хүн ингээд замын дундаас ид ажлын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь тоогүй. Хариуцлагын тухай ярих хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж нэр дэвшигч Ч.Содномцэрэнд ийм үйлдэл давтан гаргахгүй байхыг сануулав.
    Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргад Б.Алтанжаргалыг, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрцогтыг тус тус нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, мөн дэмжсэн. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг тус хорооны гишүүдээс сонгож, УИХ-ын дарга УИХ-д санал болгодог бол СЕХ-ны гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлэх учиртай. Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдэд хуулийн дагуу, ил тод байж, төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой, улс төржихгүйгээр ажиллахыг хэлж байсан юм. Түүнчлэн төрийн өндөр хариуцлагатай ажилд томилогдсон атлаа ямар ч хариуцлага хүлээхгүйгээр өргөдлөө өгөөд явдаг буруу тогтолцоог халж, хариуцлагын механизмтай болох тал дээр анхаарах цаг болсныг онцолж байлаа.

Нэр дэвшигчдийг товч танилцуулвал:

СЕХ-ны даргад нэр дэвшигч Ч.Содномцэрэн


Чойнзонгийн Содномцэрэн нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд ХААДС-ийг зоотехникч мэргэжлээр төгсчээ. 1994 онд ОХУ-ын Санкт Петербург хотын ХААИС-ийн докторантурт суралцаж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич цол хүртжээ.
1976-1985 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд мал аж ахуйн эрдэм шинжилгээний ажилтан, 1985-1999 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирал, 1999-2000 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга, 2009- оны нэгдүгээр сараас одоог хүртэл СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

СЕХ-ны нарийн бичгийн даргад нэр дэвшигч Б.Алтанжаргал

Батнямын Алтанжаргал нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгсчээ.
Тэрээр 1985-1987 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт хуулийн зөвлөх, 1987-2005 онд Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 2005 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хуулийн зөвлөх, 2012 оны ес дүгээр сарын 11-нээс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2008 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг тус тус хашиж байна.

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрцогт

Даваадоржийн Дэлгэрцогт нь 1958 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Украйн Улсын Киев хотын Улсын ард аж ахуйн дээд сургуульд 1977-1982 онд суралцаж эдийн засагч, Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуулийн аспирантурт 1994-1997 онд суралцжээ. Эдийн засгийн ухааны мастер, дэд профессор цолтой.
Д.Дэргэрцогт нь ажлын гараагаа 1982 онд Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын лабораторид хронометрожчиноос эхэлжээ. Улмаар 1985-1989 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1989-1991 онд Тавилга, төхөөрөмжийн үйлдвэрийн дарга, 1991-1993 онд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997-2004 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах референт, газрын дарга, 2004-2007 онд Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга, 2007-2008 онд Байгаль орчны дэд сайд, 2009-2012 онд Бүтээмжийн төв төрийн бус байгууллагын захирал, 2012 оноос Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Эх сурвалж: open.parliament.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    16 цаг 25 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    17 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    17 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 56 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    21 цаг 22 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    21 цаг 26 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    21 цаг 30 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    22 цаг 13 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    22 цаг 53 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    23 цаг 25 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК