Өнөөдөр өглөө Чингис хаан онгоцны буудалд хоёр хүн нэгнийгээ хутгалсан хэрэг гарлаа. Тиймээс цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авч, хөл хорио тогтоосон байна. Хөл хорио тогтоосны улмаас нэг ч хүн нисэх буудал руу орж чадахгүй байгаа аж. Гэмтсэн иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмнэлгийн машинаар ГССҮТ-д хүргэхээр авч явжээ. Иргэдийн ярьж буйгаар “Оюутолгой” компанийн хоёр ажилтан бие биенийхээ цээжин тус газар хутгалсан гэжээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно. Б.Золбоо























































