ОХУ-ын зарим хотын метроны буудалд гэмт хэрэгтэн болон алан хядагчдыг таних шинэ систем туршиж эхэлсэн тухай "Известиа" сонин өнөөдөр мэдээлжээ. "Вибрал имиж" нэртэй CCTV систем нь метро болон метроны буудалд байгаа хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийг мэдрэх гэнэ. Системийн үндсэн зарчим гэвэл камерт өртөж байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, биеийн байдлаар хурц, аюултай үйлдэл хийх гэж байгааг нь урьдчилан тогтоох аж. Энэ системийг одоогоор Кремлийн ордны ойролцоо Окотни Риад буудал, Улаан талбай болон Манежийн талбайд суурилуулан туршиж эхэлжээ.
Гэхдээ эхний туршилтаар олон хүний урсгал дундаас ингэж алан хядагчийг олох магадлал бага байгаа тул системийг улам сайжруулах ёстой гэж дүгнэжээ. Ямартаа ч гэмт хэргээс, хэн нэгэн амиа алдахаас сэргийлэх шинжлэх ухааны арга алхам алхамаар урагшилж байгааг уг системийг бүтээсэн компаний захирал Виктор Минкин хэлсэн байна.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)