“Эскваер” сэтгүүлээс ЗХУ-ын цагаачийн охин, Америкийн жүжигчин Мила Кунисыг энэ жилийн хамгийн дур булаам эмэгтэйгээр нэрлэжээ
“Эскваер” сэтгүүлээс ЗХУ-ын цагаачийн охин, Америкийн жүжигчин Мила Кунисыг энэ жилийн хамгийн дур булаам эмэгтэйгээр нэрлэжээ. Өнгөрсөн онд энэ “алдар”-ыг дуучин Рианна хүртэж байсан билээ. Кунисын гэр бүл 1991 онд Украины Черновиц хотоос Лос-Анжелест цагаачлан очжээ. Гурван жилийн дараа жүжигчин Милийн нэр алдар өсч, тэрээр сурталчилгаанд зургаа авахуулж эхэлсэн байна.Улмаар тэрээр “Гриффины” олон ангит киноны Мегийн дүрд дуу оруулжээ. 2008 онд түүний од гийсэн гэхэд болно. “Нислэгт” кинонд зураг авахуулсан нь түүний амжилтын эхлэл болсон гэдэг. Кунисын алдрыг өндөрт өргөсөн кино бол “Хар хун” юм. Энэхүү дүрийг бүтээснийхээ төлөө тэрээр “Сатурн кино авард”-аас шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшин шалгарчээ. “Эскваер” сэтгүүл Мила Кунисыг хамгийн секси хатагтайгаар нэрлээд зогссонгүй өөрөө өөртөө хамгийн итгэлтэй, зөрүүд, яриа, хөгжилтэй кино од хэмээн онцолжээ.
























































Сэтгэгдэл (2)