Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Зоригт: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш дөрвөн сая орчим мод тарьсан

2012-10-10
0
ЖИРГЭХ

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригттой ярилцлаа.  

bio-Zorigt-“Мод тарих үндэсний өдөр”-ийг энэ жил хэзээ тэмдэглэх вэ?

-Ерөнхийлөгчий зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-тэй болоод гурван жил болжээ. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт энэ өдрийг тэмдэглэдэг. Энэ жил энэ сарын 13-ны өдөр таарч байгаа.

-Үр дүнгийн талаар яривал.

-Зарлиг гарахаас өмнө Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан юм билээ. Одоо бол жилд хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн мэдээллийг Ойн газрынхан өгч байна. Гэхдээ энэ бол улсын төсвийн хөрөнгөөр тарьж байгаа модны л тоо юм. Үүнээс гадна иргэн, компани, албан байгууллагууд санаачилгаараа мод их тарьж байгаа. Албан бус тоогоор бол Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш дөрвөн сая орчим мод тарьсан гэсэн мэдээлэл бий.

-Манайхаас өөр оронд энэ өдрийг тэмдэглэдэг үү?

-Дэлхий дээр 32 улс “Мод тарих өдөр”-ийг тэмдэглэж байна. 1900-аад оны үед АНУ энэ өдрийг Ерөнхийлөгчийнхөө зарилгаар тэмдэглэж эхэлсэн юм билээ.

-Улаанбаатар хотод мод тарьж цэцэрлэгжүүлэх асуудал дээр хэр анхаарч байна вэ. Жишээ нь, энэ жил нийслэлд хэчнээн мод тарив?

-Өмнө нь бол мод тарина гэдэг хаврын субботник маягын ажил байсан гэдэг. Одоо энэ Улаанбаатар хотын төвд ургасан байгаа модыг тэгж л тарьсан. Үнэндээ одоо Улаанбаатар хотод нэмж мод тарина гэдэг хэцүү болсон. Энэ их барилгажилтаас болоод мод тарих ч газар үндсэндээ үлдсэнгүй дээ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”  гэсэн хоёр газар л мод тарьж байна.

-Мод тарих кампанит ажил өрнүүлж байна гээд замбараагүй мод тариад байх нь бас хэр зөв зүйтэй юм бол оо?

-Одоо тэгж дураараа мод тарьдаг асуудал цэгцэрсэн шүү. Жишээ нь, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д л гэхэд дуртай хүн очоод мод тарихгүй. Захиргаанаас нь зөвшөөрөл авч, мэргэжилтнүүдээс нь зааварчилгаа авч байж тарьж байгаа.

-Яг ингэж кампанит ажил болгож мод тариад амжилтад хүрсэн орныг нэрлэе гэвэл?

-Япон улс 1900-аад оны үед бараг бүх модоо огтлоод хэрэглэчихсэн юм билээ. Харин одоо очоод үзэхэд тэнд мод тарих газар үлдээгүй. Тэгж л сүйдсэн ойгоо сэргээсэн байгаа юм. Солонгосууд ч гэсэн нийт тайлбайнхаа 90 гаруй хувьд мод тариад байгаа юм билээ.

-Манайд бол мод тарих газар их биз?

-Монголд бол талбай хязгааргүй байгаа гэж хэлж болно.

-“Гэхдээ тэгж их мод тарих ямар хэрэгтэй юм бэ” гэж бодож байгаа хүн байж мэдэх юм?


-Хүмүүс модыг орчноо чимэх чимэглэл төдий зүйл гэж ойлгох гээд байдаг юм. Үнэдээ бол мод бол усны эх үүсвэр шүү дээ. Бод л доо. Манай гол мөрнүүд Алтай таван богд, Хангайн нуруу, Хэнтийн нуруунаас л эх авдаг. Өөрөөр хэлбэл, энэ гурваас өөр томоохон усны эх үүсвэр байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр мод тарина гэдэг усны асуудлаа, цөлжилтийн бэрхшээлээ шийдэж байгаа хэрэг.

-Ой мод усны эх үүсвэр гэж та хэллээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Уулын ард хөвдтэй, мөнх цэвдэгтэй хөрс байдаг. Энэ нь борооны усыг хадгалах байгалийн “сав”-ны үүрэг гүйцэтгэнэ. Энгийнээр тайлбарлавал, ой мод бол ус нөөцлөх сав гэсэн үг. Эндээс л гол горхи эх авч урсаж байгаа юм. Нийслэлийнхаа иргэдэд сайн мэдээ дуулгахад “Их уст Туул” гэдэг хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бидний ундны усын эхийг хамгаалж, нөөцийг нь нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Баярламаар нь бизнесийн байгууллагууд үүнзд идэвхитэй оролцож байна. “МАК”, “Монполимет”, “Женко” групп гэсэн үндэсний компаниуд маань газар авч мод тарихаар болж байгааг талархалтайгаар хүлээж авч байгаа.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ ажлыг бүх нийтийн ажил болгож чаджээ. Одоо юу хийх дутуу байна вэ?

-Гол нь мод тарина гэдэг кампанит ажил, нэг өдөр гэсэн хязгаарлалтад баригдах биш бүх цаг үед үргэлжлэх ажил гэдгийг л гүн гүнзгий ойлгох хэрэгтэй.

-Ерөнхийлөгч энэ жилийн мод тарих өдөрт биечлэн оролцох уу?

-Ерөнхийлөгч яг одоо гадаад айлчлалтай байгаа болохоор оролцох үгүйг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ер нь бол оролцох байх. Модны тоо ширхэгийн тухайд ч төд гээд тоо хэлэхэд хэцүү. Учир нь, иргэд маш их мод тарьж байгаа шүү дээ. Дараа нь нэгтгэсэн дүнгээр нь гаргах болно.

-Та бүхэн ойн холбогдолтой хуулийн төслүүд ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа товч дурдахгүй юу?

-Нөхөн сэргээлтийн тухай хуульд “дүйцүүлэх нөхөн сэргээлт” гэсэн зүйл заалт нэмж оруулахаар төлөвлөж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл, говьд олборлолт хийж байгаа компани Хангай газар тодорхой хэсэг газар аваад мод тарина гэсэн үг. Мөн 30-40 жил уурхай ашиглах тохиолдолд заавал олборлолтоо дуустал хүлээх биш өөр газар дүйцүүлэх хэлбэрээр нөхөн сэргээлт хийлгэдэг болох юм.

-Хүмүүс мод тарьж байгаа нь сайшаалтай. Тэднийг төрөөс хэрхэн урамшуулж байгаа вэ?

-Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш 20 гаруй хүн төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн. Жишээ нь, маш олон мод тарьж, олон хүнд модны үр үнэгүй бэлэглэсэн Өмнөговь аймгийн иргэн н.Барадус энэ салбарынхаа гавьяат  цолыг хүртсэн. Хэвлэл мэдээллийн салбараас ч гэсэн цөөнгүй хүнийг төрийн одон, медалиар шагнасан байгаа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе...

-Хувь хүний бодол л юм даа. Сүүлийн үед манайхан суврага их босгодог болж. Суваргыг доод тал нь 5-10 сая төгрөгөөр босгодог юм билээ. Хүний шашин шүтлэгийг буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ байгалиа бодвол, үнэхээр эцэг, эхийнхээ дурсгалыг мөнхжүүлье гэвэл тодорхой хэсэг газрыг хашиж байгаад мод таривал зүгээр л санагдана. Суварга бол байнга засвар үйлчилгээ шаардана. Хэдэн жилийн дараа элэгдэж, эвдэрнэ. Харин эцэг, эхийнхээ дурсгалд зориулж хэсэг газар мод таривал жинхэнэ утгаараа дурсгалыг нь мөнхжүүлж байгаа хэрэг болно шүү дээ.

 Х.Түвшинтөгс
Үндэсний шуудан сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МОНГОЛ (202.179.23.147)
    БУЯНТАЙ ҮЙЛС САНААЧИЛСАН
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • (202.9.47.130)
    unen snuu
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    15 цаг 37 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 21 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    16 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 7 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    20 цаг 34 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    20 цаг 38 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    20 цаг 42 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    21 цаг 25 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    22 цаг 5 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    22 цаг 37 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    23 цаг 15 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    23 цаг 19 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    23 цаг 21 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    23 цаг 27 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    23 цаг 30 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    23 цаг 30 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    23 цаг 44 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    23 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК