УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга явуулж байна. Санал дүгнэлтэд газар авсан зүйл байгаа бол яаралтай үүнийг засвахлахгүй бол энэ дүгнэлтийг НҮБ-ийн Хүний эрхийн 64 дүгээр чуулган дээр хэлэлцэх юм билээ. Чуулган дээр яг энэ байдлаар хэлэлцэх юм бол Монгол Улс шившиг болно.
Ойрын үед хүний эрхийг дээдлүүлэх талаар, хүний эрхийг дээдлэх талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа, ямар хууль санаачлах талаар УИХ дээр яаралтай танилцуул хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна.
Шаардлагатай тохиолдолд бид хүний эрхийн дэд хороог хуралдуулах боломжтой. 1921-1990 оны болон 30-аад оны хэлмэгдэлтийн үеийн хор уршгийг амсаж дуусаагүй байгаа. Тиймээс Хүний эрхийн 94 дүгээр чуулганаас өмнө Монгол Улс хүний эрхийг асуудлууддаа онцгой анхаарах шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (551)