МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-д гишүүнээр элсэж, намын батлахаа С.Оюунаас дөнгөж сая гардан авлаа. Тэрбээр “ИЗН бол улс төр, эдийн засаг, иргэний эрх чөлөөг эрхэмлэдэг либерал үзлийг баримталдаг нь миний хувь хүний үзэлтэй нийцэж байгаа учраас гишүүнээр элслээ гэсэн юм. Харин намын дарга “ИЗ-НН-ыг Улсын Дээд шүүх бүртгээгүй байгаа учраас энэ удаад ИЗН-ын батлахыг гардуулж байна” гэдгийг тайлбарлалаа. Хэдийгээр шүүхэд бүртгүүлж, албан ёсоор нэгдээгүй ч хоёр намын гишүүд сэтгэл зүрхээрээ нэгдсэн байгаа хэмээсэн юм. С.Дэмбэрэлийн хувьд 2000 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ багтаасан МҮХАҮТ-ыг сүүлийн 12 жил тасралтгүй даргалж ирсэн нэгэн. Эдийн засгийн салбарт Монголдоо тулхтай хүн мөн гэдгийг С.Оюун дарга онцолж байлаа. МҮХАҮТ нь манай улсад байдаг 6000 гаруй ТББ-уудын дотор хамгийн том байгууллагуудын эгнээнд багтдаг аж.
С.Дэмбэрэл нь өнгөрсөн жилийн сүүлээр болсон даргын ээлжит сонгуулиар “Монгол 999”-ийн захирал Л.Ариунболд, “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, МҮХАҮТ-ын орлогч дарга З.Янсанжав, М.Оюунчимэг нартай өрсөлдөж, байр сууриа хадгалсан нэгэн. Харин одоо намын гишүүнээр элсч байгаа учраас даргын суудалд хий орох байх хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна.
Б.Болд