Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлигалын дуулиант 24 хэрэг

2012-10-17
0
ЖИРГЭХ
7Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгө шамшигдуулж, авлигалын хэргээр АТГ-т шалгагдах хэрэг олонтаа гардаг. Ингээд улсын мөнгийг хувьдаа завшиж, авлигалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан төрийн өндөр 24 албан тушаалтны 24 баримтыг хүргэж байна.
    7Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгө шамшигдуулж, авлигалын хэргээр АТГ-т шалгагдах хэрэг олонтаа гардаг. Ингээд улсын мөнгийг хувьдаа завшиж, авлигалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан төрийн өндөр 24 албан тушаалтны 24 баримтыг хүргэж байна.

1.    Авлигалын хэргээр нийгэмд хамгийн их дуулиан тарьсан хүн бол МАХН-ын дарга, МУ-ын гуравдах ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр. Тэрээр долоон тэрбумын авилгалын хэргээр АТГ-т шалгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон.
2.    Түүний хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр холбогдсон. Гэхдээ Ц.Батбаярын хэргийг Н.Энхбаярынхаас тусгаарлаж, АТГ-т шалгаж буй. Тэрээр Н.Энхбаярыг ерөнхийлөгч байх үед нийслэлийн Засаг дарга байсан. Энэ үед НИТХ-ын тэргүүлэгчидтэй үгсэн хуйвалдаж, “Өргөө” зочид буудал НӨҮГ /нийслэлийн өмчит үйлдвэрийн газар/-ыг татан буулгаж, “Хар Дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой “Дун Өргөө” компанийг байгуулан нийслэлийн өмчид 453 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
3.    Мөн УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлдэг ган бөмбөлгийн хэргээр шалгагдаж байгаа. Түүнийг үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Henlon” компанийн захирал Ж.Мөнхжаргалд давуу байдал олгон нийт гурван удаагийн гэрээнээс нэг сая 797.580 ам.доллар буюу хоёр тэрбум 104 сая 966.180 төгрөгийг хувьдаа завших боломжийг бусдад олгож, байгууллагын өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа юм.
4.    Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу. Тэрээр авилга өгч байсан хүмүүстэйгээ зэрэгцээд сууж байна хэмээн хэлснийхээ төлөө АТГ-т шалгуулж байв. Харин хэргийг АТГ-аас шалгаад өнгөрсөн жилийн зургадугаар сард хэрэгсэхгүй болгосон байдаг.
5.    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг мөн “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хувьдаа эд хөрөнгө завшсан” гэх хэргээр шалгаж байгаад өнгөрөгч 2011 онд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.
6.    Монголбанкны ерөнхийлөгч асан, одоогийн Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж, 11 тэрбум, АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Түүний хэрэг Нийслэлийн прокурорын газрын хяналтад хянагдаж байна.
7.    УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг мөн хээл хахуулын хэргээр АТГ-т шалгаж байгаа юм.
8.    Мөн өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн Х.Баттлуга авилга авсан гэх УИХ-ын гишүүдийн баримтыг АТГ-т хүргүүлж байв. Ерөнхий сайд асан С.Батболд, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, ЭБЭХ-ийн сайд асан Д.Зоригт нарыг шалгуулахаар өгч байсан юм.
9.    Энэ дунд УИХ-ын МАН-ын гишүүдийн MCS-ээс байр хахуулаар авсан тухай дурьдсан байдаг.
10.    Түүнчлэн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч АТГ-т шалгуулж байжээ.
11.    УИХ-ын гишүүн Т.Бадамжунайг ХХААХҮЯ-наас  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгагдсан 500 сая төгрөгийг хахуульд авч, сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн АТГ-аас шалгаж байна.
12.    Түүнчлэн авилгалын хэрэгт аймгийн засаг дарга нар хамгийн их холбогддог. Тухайлбал, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр. Түүнийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан хэмээн буруутган, анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноосон ч Нийслэлийн шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Одоо түүнийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа.
13.    Мөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Түүнийг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас хоёр сая төгрөгийн авлига авсан хэмээн 5.1 жилийн ял оноосон. Гэвч Нийслэлийн шүүхээс ялыг 2.6 болгон өөрчилж, Улсын дээд шүүхээс хэвээр баталсан билээ.
14.    Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Спортын ордон бариулсан хөрөнгөөс завшсан хэмээн хоёр шатны шүүхээс 3.6 жил хорих ял ногдуулсан байдаг. Харин Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
15.    Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж, Авилгатай тэмцэх газраас шалгасан ч нотлогдоогүй учир прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
16.    Мөн Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгасан байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
17.    Түүнчлэн нгөрсөн гуравдугаар сард АТГ-т Дундговь аймгийн 70 жилийн ойгоор цугларсан хандивын мөнгийг тус аймгийн Засаг дарга Д.Чандмань хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
18.    Онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан, комиссор П.Даш. Түүнийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн хоёр шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял оноогоод байгаа билээ.
19.    Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр АТГ-т шалгуулж байв.
20.    Түүнчлэн Дархан-уул аймгийн Гаалийн газрын ажилтнууд болох Ч.Отгон, Л.Амгалан нар нь их хэмжээний авилга авсан хэргээр шалгуулж байгаа. Тодруулбал БНСУ-аас автомашин оруулж ирдэг Түвшинбаатар гэх залуугаас их хэмжээний авлига авч бензин хөдөлгүүртэй автомашинуудыг нь хийн буюу газан хөдөлгүүртэй болгон өөрчилж онцгой албан татварыг аваагүй байна.
21.    Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг авилга авсан байж болзошгүй хэргээр АТГ-т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
22.    Мөн сүүлд ШӨХТГ-ийн дарга О.Магнай өмнөх зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан юм. Учир нь тэднийг импортлогчдыг торгосон 17 тэрбум төгрөгийн шийдвэрийг хүчингүй болгосон нь авилгал авсан байж болзошгүй хэмээн гомдол гаргасан билээ.
23.    Түүнчлэн БЗД-ийн Засаг дарга Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг завшсан хэмээн АТГ-т шалгуулж байгаа юм.
24.    Хамгийн сүүлд АТГ-аас МУИС-ын удирдлагуудыг 1-1.5 сая төгрөгийг оюутнуудаас авсан хэргээр шалгаж байгаа юм.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • khutganii uzuur (118.36.22.234)
    xa xa xa bukh yum hariutai kkk
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • *** (118.36.22.234)
    bi burhan tamiin togoonii yargachidtai uulzaad asuulaa ene muuhai humuus yah eostoi ve gej tegsen ene uiliin laigaa hangalttai edelne gej bnlee ur huuheddee bas gai bolj bgaagaa ch medehgui yavaa tsogtsosnuud gej bnlee *** nar mini
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • mongol (118.36.22.234)
    zagdjav gej hen bilee ta nar martaa yu ulaan avilgach banzal ***
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • badarch (122.201.18.180)
    AH-ынхнас яагаад оруулсангүй вэ, Батхүү,Одхүү, С.Эрдэнэ, Гарамбаатар,Энхболд.З, Сайханбилэг,Алтанхуяг, Элбэгдорж......
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • Oyunkhorol (122.201.18.134)
    Yagaad Oyunhorolyg bicheegyi ve, jinhene zohion baiguulagch, aldart avilgachin shuu dee. teriin mengeer terd garsan luivatchin
    2012 оны 10 сарын 18 | Хариулах
  • банхар (122.201.18.118)
    БЗД иин Батзориг чинь надыг хэн ч шалгаагүй хэн ч шалгаж чадахгүй гээд явж байналээ
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    АН-ынхан юм идэж уугаагүй энхийн цагаан тагтаануудуу ийм юм бичиж байгаа хүн нь ч ямар тэнэг юм бэ Батхүү,ажнайБат-Эрдэнэ Х,Баттулга Алтанхуяг З,Энхболд С,Эрдэнэ Б,Наранхүү
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (203.194.115.176)
    Луйварчдыг тодруулж бичих хэрэгтэй шүү Хаянхирваа бүхэл бүтэн сумыг цианит натриар хордуулсан Ху жаагийн гэмт хэргийг нуун дарагдуулсан Банкны дарга асан Чулуунбат Монголд цөмийн хог булах санаа гаргасан гээд нэмээд бичих хэрэгтэй
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (180.149.76.2)
    24-s 23 ni MAH gekheer ene nam argagui l luivarchdiin nam yum daa
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • 0000 (202.179.23.219)
    ÌÀÍ-ûãíýðëýñýí áàéíà ÀÍ-ûã áàñ íýðëýâýë øóäàðãà þìñàí
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.226.243)
    Хаянхярвааг л шоронд хийх хэрэгтэй байгаам да!
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (211.234.201.89)
    Ардчилал буруу хөгжихөөрөөн гутамшиг .төрийн тэргүүн,хотын дарга нараа ямар хүнээр сонгосноо эргээд нэг сайн бод тунгаа ичмээр ичиг ичиг
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (124.158.77.175)
    Сонгосон үг шаадагаа болиоч
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (124.158.77.175)
    24 баримт гэчихээд 24 магтаал *** юм даа
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • (124.158.77.175)
    24 баримт гэчихээд 24 магтаал *** юм даа
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.13.212)
    ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД НЬ БИЧИГДЭЭГҮЙ ҮЛДСЭН БАЙНА. ДАНДАА ЗОЛИОСУУД НЬ БИЧИГДЭЖ. ЭНЭ ЧИМЭГ ГЭГЧ АН-ИЙН ЗАХИАЛГААР ХҮН ГҮТГЭЖ, НЭР ТӨРД НЬ ИЧИХГҮЙ ХАЛДСАНААР ХЭДЭН ХАЛТАР ЮМ АВДАГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. НЭРИЙГ НЬ ЗАСААД АН-ИЙН ЗАХИАЛГААР ХЭЛМЭГДЭГСЭД ГЭВЭЛ ОНОВЧТОЙ БОЛОХ ЮМ БАЙНА
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    10 цаг 51 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    11 цаг 36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    11 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 22 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    15 цаг 49 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    15 цаг 53 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    15 цаг 57 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    16 цаг 39 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    17 цаг 20 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    17 цаг 52 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    18 цаг 30 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    18 цаг 34 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    18 цаг 36 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    18 цаг 42 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    18 цаг 44 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    18 цаг 45 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    18 цаг 59 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    19 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК