Харин өнөөдрийн байдлаар АПУ-гийн уулзвараас зүүн чиглэлд явах хөдөлгөөнийг хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэж байна. Тус авто зам удахгүй ашиглалтад орох юм байна.
Зам барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
120 мянгатын дөрвөн замын уулзвар удахгүй нээгдэх гэж байна. 120 мянгатын аюулгүйн тойргийг 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчлэх ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн билээ. Энэ хүрээнд Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрнээс Хан Уул дүүрэг - Зайсангийн авто замтай нийлэх хэсгийн хучилтын ажлыг хийж дуусган авто замын хөдөлгөөнийг нээгээд байгаа.Харин өнөөдрийн байдлаар АПУ-гийн уулзвараас зүүн чиглэлд явах хөдөлгөөнийг хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэж байна. Тус авто зам удахгүй ашиглалтад орох юм байна. Зам барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.























































