Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Д.Зоригтоос болж Ц.Нямдорж лоозон барьж жагсахад хүрлээ

2012-10-19
0
ЖИРГЭХ
аахыөӨвөрхангай тойрсон “намрын халуун өдрүүд” үргэлжилж байна. Улс төрийн нэн сонирхолтой савангийн дуурийн нэг гол дүр болсон “бараг л гишүүн” Д.Зоригтийн тухай сонирхолтой, содон 24 баримтыг 24цаг.мн дэлгэлээ.

1.    “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны газрын дарга болтол дэвшсэн нь түүний улс төрийн карьерийн эхлэл байв.

2.     Д.Зоригт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Улаанбаатар хотод төрсөн.

3.     2008 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос сонгогдож байв. Сонгогчдын 52,5 хувийн санал авч 4 мандаттай тойрогт 3 дугаар байрт жагсчээ.

4.    Тэрээр улс төрд шинэ цэрэг биш. Үндэсний дэвшлийн нам байгуулагдахад гишүүнээр элсэж, улмаар 1996 оноос МҮАН-ын чуулганы гишүүн, 2000 оноос АН-ын Ерөнхий зөвлөл, ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байв.




аахыөӨвөрхангай тойрсон “намрын халуун өдрүүд” үргэлжилж байна. Улс төрийн нэн сонирхолтой савангийн дуурийн нэг гол дүр болсон “бараг л гишүүн” Д.Зоригтийн тухай сонирхолтой, содон 24 баримтыг 24цаг.мн дэлгэлээ.

1.    “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны газрын дарга болтол дэвшсэн нь түүний улс төрийн карьерийн эхлэл байв.

2.     Д.Зоригт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Улаанбаатар хотод төрсөн.

3.     2008 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос сонгогдож байв. Сонгогчдын 52,5 хувийн санал авч 4 мандаттай тойрогт 3 дугаар байрт жагсчээ.

4.    Тэрээр улс төрд шинэ цэрэг биш. Үндэсний дэвшлийн нам байгуулагдахад гишүүнээр элсэж, улмаар 1996 оноос МҮАН-ын чуулганы гишүүн, 2000 оноос АН-ын Ерөнхий зөвлөл, ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байв.

5.    1993 онд “Монгол шуудан” банкийг 34 хувь нийлүүлэгчтэй, 63.3 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулах үед Д.Зоригт таван сая төгрөг нийлүүлж, 7.9 хувийг эзэмшдэг байжээ.
mongol_shuudan_bank
6.    Хожим тэрбээр эхнэр Х.Оюунсүрэн, “Монгол шуудан” банкны захирал, өөрийн дүү Д.Оюунжаргал нарын хамт банкныхаа нийт хувьцааны 97,57 хувийг эзэмшдэг болжээ.

7.    Д.Зоригт 1959 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн. Энэ өвөл 53 нас хүрнэ. Төрсөн өдрөөрөө гишүүн, эсвэл эгэл иргэн байх их маргаан одоо ид өрнөж байна.

8.    Түүний албан ёсны намтарт эхнэр, гурван хүүхэдтэй гэж дурдсан байдаг. Гэвч...

9.    Гэвч түүнийг 1990 оны мисс Н.Мөнхцэцэгтэй нэг хэсэг нэр холбон бичиж байсан бөгөөд ортой гэдгийг нь манай “гялгар” сэтгүүлүүд ч баталж байв.
5feaacffa62d25dbig

10.    1977 онд нийслэлийн 41 дүгээр дунд сургууль, 1982 онд Ростовын Барилгын инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

11.    2008 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт дэвшихдээ “40 үйлдвэр барьж байгуулна. Ингэснээр 10000 ажлын байр бий болно” хэмээн амлаж байжээ.

12.    “Монгол Шуудан” банкыг “Хадгаламж банк”-тай нэгтгэхдээ хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, тэдэнд хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй зэрэг үндэслэлээр Улсын дээд шүүхээс Д.Зоригт тэргүүтэй хүмүүсийг хууль зөрчсөн хэмээн тогтоожээ. Гэтэл буруутайг нь баталсан ч хуулийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд энэ хэрэг ингээд замхарсан.

13.    Өнгөрсөн УИХ-д гишүүнээр ажиллаж байхдаа нийт 9 хууль санаачилж, 50 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байжээ.

14.    Тэрбээр өнгөрсөн парламентад сүүлийн гурван жил дараалан хамгийн баян гишүүнээр тодорч байв. Түүний хөрөнгө 34 тэрбум төгрөгт хүрчээ.

15.    Мөн хөрөнгийн үзүүлэлт нь хамгийн том “хөдөлсөн” хүнээр тодорч байжээ. Учир нь түүний орлого 2009 онд 26,9 тэрбум төгрөг байсан бол 2010 онд 1,2 тэрбум төгрөг болтлоо эрс буурсан аж.

82ea31410cdc0655big
16.    Мисс Н.Мөнхцэцэг, Д.Зоригт нарыг хүүтэй хэмээн “Соронз” сэтгүүл зургийг нь нийтэлжээ. Няцаагаагүй.  

17.    “Эрдэнийн хувь” буюу “Баян Монгол” корпорацийн тухай хуулийн төслийг Л.Болд, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Одхүү нарын хамт санаачилж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах ажлын хэсэг байгуулагдахад, АН-ын бүлгийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ.

18.    УИХ-ын гишүүн байхдаа Д.Зоригт өөрийн сонгогдсон Өвөрхангай аймагт олон тооны машин өвс, тэжээл хүргэж өгснийхөө хариуд  2008 онд Улсын Нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэлд “Монгол шуудан” банкнаасаа 9.8 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл байдаг. Нотлогдоогүй.

19.    "Одод", "Асу", "Орхон булаг", "Миг даатгал", "Гермес", "Кимон", "Эф эйч ди", "Эм си эс цамхаг", "Нэмнэ", "Реалтор", "Медуб", "Новиза", “Хайлааст”, "Багануур", "Интернэшнл медикал сентер", "Интернэшнл техникал коллеж" гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг.
fc25bfe17884d3e3big
20.    Түүний гэргийг Х.Оюунсүрэн гэдэг бөгөөд тэрбээр нүүрний мэс засалд ороод амжилтгүй болсон талаар хэвлэлээр шуугиж байсан.

21.    Х.Оюунсүрэн “UB mart” дэлгүүр, Зайсан дахь “American school”–ийг хариуцан ажиллуулдаг.

22.    Түүнийг спортод элэгтэй, өөрөө ч их спортлог гэдэг.

23.    Т.Хасбаатар гэж нөхөр Д.Зоригт нарыг гүтгэн намынхаа эсрэг ажилласан тул өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайн намын даргаасаа мултарч, улмаар бүр намаасаа ч хасагджээ.

24.    Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй гэж МАН-ынхан суулт хүртэл зарлажээ. Д.Зоригтын асуудал ийнхүү М.Энхболд, Ц.Нямдорж, С.Батболд нарыг жагсагч болгоход хүргэжээ.

Б.Даваа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • (122.201.18.154)
    40 UILDVER ODOO BAINA UU
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • irgen uvhangai (202.21.106.44)
    Bathuug tataad nam burees ni ni 1 negiig ni ih hurald oruulmaar sanagdlaa
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (210.89.232.110)
    zorigtoo bolioch neree tatachee
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • 009 (122.201.18.144)
    ...24 elbegeegiin tald ajilladag....
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.4.17)
    Энэ 2 одоо яасан ханаж цаддаггүй улс вэ эрт орой хэзээ боловч гэдэс нь дэлбэрч үхнэ дээ хөөрхийс
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • фырх (122.201.18.118)
    Би Ардчилалыг дэмждэг гэхдээ Батхүү Зоригт 2 ыг бол үгүй Архиа үйлдвэрлээд арилжаагаа хиигээд явж байхгүй яах гээд байгаам болдоо Одоо бөөн ГАЙ энэ 2оос эхэлж байна
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • (202.170.82.37)
    энэ мөнгөтэй гэх хулгай нар гишүүн болох гэж яагаад ингэж улайрдаг юм болоо
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin (203.212.28.2)
    uchigdur tangarag urgunu ged orj irehed ni umnuus ni ichsen gej yavaa. batkhuu ter 2 ichig ichig
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    uvurkhangain 4-iig bugdiig ni turd *** shurguul erunhiilugch uu
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • hujaa Zorigtooo chi *** aa (203.91.117.4)
    Cham shig ichih nuuree elgendee naasan amitan nutag uruugaa zailbal taarna sh d MPB aa huuli busaar zarsan hergiinheee shiitgeliig bodson ch ter chamd turd garah erh bhgui ***
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • (182.160.35.1)
    Зоригт ичих хэрэгтэй
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • (74.217.37.86)
    Мөнгөтэй хөрөнгөтэй бүхэн их хуралын гишүүн болох...далд бизнес...мөнгөтэй хүн ичих гэж шинж илэрдэггүй...тийм л шудрага юм байхдаа ккк
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin (1.25.112.188)
    songuuliar 168 saya tug taraasan gedegiig ni uuriin namiin hvn ni gerchileed bhad yagad avch heleltsehgvi bnaaaaa
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.132)
    ТА4 ШУУД ТАНАРГАА ӨРӨГ
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • (133.5.11.10)
    Hehe ardchilsan namiinhan mungu tarasan gedegiig ardchilsan namiin uwurhangain darga hasbaatar gerchiksen biz dee, teriig yagaad shalaghgvi bainaa ain
    2012 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    10 цаг 35 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    11 цаг 20 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    11 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 6 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    15 цаг 33 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    15 цаг 37 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    15 цаг 41 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    16 цаг 23 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    17 цаг 4 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    17 цаг 36 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    18 цаг 14 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    18 цаг 18 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    18 цаг 20 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    18 цаг 26 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    18 цаг 28 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    18 цаг 29 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    18 цаг 43 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    18 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК