Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-аас “Хүний хөгжил” сангийн мөнгийг хуульчлахдаа ямар хөрөнгөөр, яаж тараахаа зохицуулаагүй

2011-10-10
0
ЖИРГЭХ

   Эх орны хишиг хэмээн иргэн бүрт сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгийг тараах банк олдохгүй байгаа талаар өнгөрсөн хавраас яригдсан билээ. Харин долдугаар сараас энэ мөнгөний ихэнхийг “Хадгаламж” банкаар дамжуулан олгохоор гэрээ хийсэн гэдгээ НХХЯ болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын албаны хүмүүс мэдэгдсэн. Банкны үүдэнд үүсдэг байсан урт дараалал үгүй болж, 21 мянган төгрөг тойрсон асуудал цэгцрээд байтал сүүлийн үед Их Хурлын зарим гишүүн “Банкууд хүний хөгжлийн сангийн мөнгөнөөс хууль бусаар шимтгэл авлаа” хэмээн ярьж эхлэв. 21 мянган төгрөгийг олгохоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсан Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Хүний хөгжил сангийн тухай хууль”-д иргэн бүрт 21 мянган төгрөг олгоно гэж зааснаас 20650 төгрөг олгоно гэж заагаагүй гэж гишүүд яриад байгаа. Тэдний хэлж буйгаар банкны авч байгаа шимтгэл хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Уг нь Их хурлын гишүүд асуудлын учрыг мэдсээр байж зөвхөн банкийг буруутан болгох гээд байгаагийн цаана өөр учир шалтгаан, зорилго байгаа юм болов уу. Хүний хөгжлийн сангаас 21 мянган төгрөгийг иргэдэд сар бүр олгохоор УИХ-аас хуульчлахдаа энэ мөнгөө ямар аргаар, хэчнээн төгрөгийн зардал гаргаж байж  тараахаа зохицуулаагүй. Манай банк энэ мөнгийг иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэхээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгээд, үйлчилгээний шимтгэл авч байгаа. Энд хууль зөрчсөн, тэр тусмаа хулгай хийсэн юм огт байхгүй.

-“Шимтгэл 50 төгрөг байснаа 100 болж болно. Гэтэл бүр 350 төгрөг болгож банкууд дундаас нь их хэмжээний ашиг олж байна” гэж УИХ-ын гишүүд шүүмжлээд байгаа шүү дээ?

-Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг Монгол улсын иргэн бүрт олгож байгаа. Тэгэхээр банкны ачаалал эрс ихэсч, үүнийг дагаад зардал өссөн. Бусад чиглэлээр үйлчилгээ авч байгаа харилцагчдийн үйлчилгээнд хүндрэл гарч эхэлсэн. Манай банк тооцоо хийж үзэхэд гүйлгээ тутамд 489 төгрөгийн зардал гарч байсан. Анх хураамж 50 төгрөг байсан тэр үед энэ мөнгийг тараах ажлыг голлон хийж байсан ХААН банкнаас “Үйлчилгээний шимтгэлийг 350 төгрөг болгож нэмэхгүй бол 21 мянган төгрөгийг иргэдэд тараах үйлчилгээг үзүүлэх боломжгүй” гэж ХХҮГ-т удаа дараа асуудал тавьсан байдаг.ХХҮГ энэ асуудлыг Засгийн газарт оруулсан. Засгийн газраас иргэдэд очиж байгаа мөнгөнөөс үйлчилгээний зардлыг суутгах замаар энэ асуудлыг шийдэх тогтоол гаргасанаар ХХҮГ шимтгэлийн хэмжээг 350 төгрөг байхаар тогтоож банкуудтай гэрээ байгуулсан. Улсын төсөвт тусгагдаагүй болохоор Засгийн газар болон ХХҮГ-т үүнээс өөр гарц үнэндээ байгаагүй байх. Хэрвээ “Хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байж олгоно” гэвэл иргэд мөнгөө авч эхлэх хугацаа наад зах нь зургаан сараар хойшлох байсан.

-ХААН банк 21 мянган төгрөгийг олгохоос татгалзсан болохоор танай банкинд гол ачаалал ирсэн. Иргэд мөнгөө авах гэж бухимдах байдал багассан уу?

-Мөнгө олгож эхэлсэн эхний саруудад дараалал маш их байсан. Дарааллын өмнүүр орох гэж дайрах, банкны үүд, эд хогшил эвдлэх гэх мэт асуудал зөндөө байсан. Тиймээс зөвхөн энэ үйлчилгээг дагнан үзүүлдэг 121 тооцооны касс байгуулж асуудлыг шийдсэн. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шинэ нэгж байгуулах, тэнд ажиллах шинэ боловсон хүчнийг сургаж бэлтгэх, эдгээр нэгжүүдийн ажиллах байрыг олж түрээслэх, эд хогшил, тоног төхөөрөмжийг бэлтгэж нийлүүлэх, шинэ нэгжүүдээ компьютерийн системдээ нэвтрүүлэх гээд нүсэр ажлыг маш богино хугацаанд амжуулж чадсан.

-ХААН банк яагаад 21 мянган төгрөгийг тараахаас татгалзсан юм бол?

-Мэдэхгүй. Магадгүй бизнесийн стратегид нь нийцээгүй байж болно шүү дээ.

Д.Өрнөд

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    14 цаг 55 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    17 цаг 39 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    18 цаг 6 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    18 цаг 12 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    18 цаг 27 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    18 цаг 36 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    18 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 57 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК