Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДОПИНГ БА УЛС ТӨРЧДИЙН НӨЛӨӨ, БАС НҮҮДЭЛ

2023-5-05
0
ЖИРГЭХ

Дэлхий даяар допингийн эсрэг хатуу тэмцэж, хариуцлага шийтгэлийг жил ирэх тусам чангаруулж байна. Хойд хөршийн баг тамирчид энэ асуудлаас үүдэн хэрхэн чанга шийтгэл амсаж буйг бүгд мэдэх билээ. Тэднийг зөвтгөх аргагүй. Тиймээс манай улсын спортын холбоод энэ хар түүхээс сургамж авч илүү хянамгай байх нь чухал байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Цагаан сарын барилдааны бага шөвөгт үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан нь олны сайшаалыг татлаа. Допингийн хариу бол удаагүй ирсэн. 44 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Допингийн эсрэг үндэсний байгууллагаас дээрх 16 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-нд мэдүүлэхэд харамсалтай нь нэг бөхийн шинжилгээний А сорьцоос хориотой эмийн бодис илэрсэн юм. МҮБХ-ны удирдах бүрэлдэхүүнд багтдаг зарим хүн батална.

Олон улсын журмын дагуу тухайн бөх эхний шинжилгээгээ хүлээн зөвшөөрөхгүй гэвэл В сорьцоо шинжүүлэх эсэх нь 14 хоногийн хугацаатай байдаг ба допинг хэрэглээгүйгээ батлах сүүлчийн боломж нь энэ. Допингийн шинжилгээний А сорьцонд хориотой эмийн бодис илэрвэл тухайн тамирчин В сорьцоо шинжлүүлэх мөн түүний хариу ирэх, хариуцлага ногдуулах хүртэлх хугацаанд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцох нь хориотой.

 

Монгол бөхийн өргөөнд МҮБХ-ны албан ёсны барилдаанууд болон “Алтан цом”-ын барилдаанууд тогтмол болж байгаа ч хэн гэгч бөх усанд хаясан чулуу шиг алга болсныг бөхийн хүрээнийхэн мэднэ. Хориотой эмийн бодис А сорьцноос нь илэрсэн тэр бөх чухам яагаад гэнэт алга болов оо хэмээн уншигч та гайхаж байгаа. Тухайн бөх холбоо барих утсаа салгаж, шинжилгээний хуудаст бөглөсөн гэрийн хаяг дээрээ байхгүй болсон гэж эх сурвалж хэлж байна. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг албан ёсоор зарлаагүй өдийг хүргэсэн нь энэ. Журмандаа ийм юм.

 

Энэ процесс их танил. 2019 оны Баяр наадмын дараа допингийн зөрчил гаргасан нэгэн бөх гэнэт сураг тасран түүнд шинжилгээний хариуг мэдэгдэх учиртай Үндэсний бөхийн салбар хороо ноцтой алдаа гаргаж, шинжилгээний хариу нь зөрчилгүй байсан бөхчүүд лайв хийж байж тухайн допинг хэрэглэсэн бөхийн нэр олонд ил болж билээ. 

 

Үндэсний бөхийн салбар хорооны энэ алдаа нь хожим Захиргааны шүүх дээр Э.Оюунболд арсланд 50 хувийн ялалт болсон. Түүний аварга цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хассаныг нэг жил болгон бууруулсанаас дүгнэж болно. Шийтгэл нь хөнгөн буусан байгаа биз. Түүнийг дэмждэг улс төрчдийн зөвлөгөө, бас нөлөө орсон гэж үзэх хүн бас бий. Допингийн нэгдүгээр үзэгдэл ийм. Үндэсний бөхийн холбооны удирдлагууд 2017 оны арванхоёрдугаар сард авсан допингийн явцын шинжилгээнээс эхлэн допингтой холбоотой олон асуудалтай улаан нүүрээ тулж, харьцангуй туршлагажсан тул алдаа гаргахгүй байх гэж найдаж байна.

 

Ковидтой жил буюу 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй мандлын дэвжээнд болсон барилдаан бол өмнө нь байгаагүй чансаа өндөр буюу 160 аймгийн начин цолтой бөхийг хасч, улсын цолтой 109 бөхөөр магнайлуулсан 512 идэр хүчтэн зодоглосон. Энэ барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар хоёр бөх, нийт 18 бөхөөс допингийн шинжилгээг авч л байлаа. Тухайн барилдаан болохоос гурван сарын өмнө бөхчүүд бага хурлаараа допингтой хатуу тэмцэе, допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жилээр барилдах эрхийг хасахаар дүрмэндээ санал нэгтэй оруулсан. Энэ бол холбооны бус бөхчүүдийн санал байв.

 

Энэ дүрмээр Э.Оюунболд арслан дахин бүдэрсэн нь сонин. Түүнийг шавраас татан гаргасан нүүдлийг улс төрчид чиглүүлсэн гэдэг нь ортой байж мэднэ. Өрөвдүүлэх тактик руу шилжсэн допингийн хоёрдугаар үзэгдэл ийн эхлэв. Наадмын сорилго барилдааны өмнөх өдөр буюу 2022 оны зургадугаар сарын 25-ны өдрийн өглөө БЗД-ийн Шүүхээс Э.Оюунболд арсланг наадамд барилдуулах шийдвэрийг  гаргасан нь сонирхол татдаг. Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шийдвэр биелүүлэх газар Шүүгчийн шийдвэрийг биелүүлэх даалгаварыг мөн өдөр гаргаж, орой нь МҮБХ-нд хүргүүлсэн, энэ тухай мэдээлэл олон гарсан.

Наадмын сорилго барилдаан зургадугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт болоход индэрийн арын суудалд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга нар залран Э.Оюунболдыг барилдуулахыг албадан гүйцэтгүүлсэн гэдэг юм. Энэ нь Монголын Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүхэндээ хамгийн хурдан буюу НЭГ ӨДРИЙН ДОТОР шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн процесс гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Энэ үйл ажиллагаандаа зууш болгон Спортын Арбитр гэх нэг хүний байгуулсан ТББ-аар шийдвэр гаргуулсан нь бас хачин.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өмнө нь буюу 2019 оны зургадугаар сард Ховдын Ванчинхүү арслангийн нэрэмжит сорилго барилдаанд Шүүхийн шийдвэрээр улсын заан Б.Пүрэвсайханыг барилдуулах гэж завдсан ч бөхийн холбооны болон бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгаран үүргээ биелүүлж чадаагүйг санаж байгаа биз ээ. Улмаар хүчний байгууллагынхан Бөхийн холбоонд мөнгөн торгууль ногдуулаад явсан гэнэ билээ. Б.Пүрэвсайханы энэ асуудалд НУТГИЙН УЛС ТӨРЧДИЙН нэг дутуу орхисон зүйл нь монголчуудад ихэд нийцдэг өрөвдүүлэх тактикийг хэрэглээгүй л юм даа.

Харин МҮБХ-нд Э.Оюунболдыг сорилго барилдаанд барилдуулахад нөлөөлсөн зүйл нь бодит байдал дээр 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан МҮБХ-ны IX Их Эе хурал байх магадлалтай.

Тус Их хурлын төгсгөлд цөөнгүй төлөөлөгч МҮБХ-ны удирдлагад хандан Допингийн үндэсний журам батлагдаж байгаатай холбогдуулан допингийн зөрчил гарган барилдах эрхээ хасуулаад байсан бөхчүүдийг 100, 101 жилийн ойн баяр наадамд барилдуулахыг хүссэн саналуудыг гаргаж байлаа. Итгэмээргүй ч ийм юм болсон. Их Эеийн хурал бол  МҮБХ-ны хамгийн том бүтэц юм. Энэ хуралд төлөөлөгчдийн оруулсан санал бүрийг нэг бүрчлэн хэлэлцэн Их хурлын хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцдэг  журамтай.

Тэгэхээр  Э.Оюунболдын асуудалд бөхийн холбооны Их Эе хурал нь  БЗД-ийн Иргэний хэргийн шүүх, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Спортын арбитр гэх ТББ-ийн гаргасан шийдвэрүүдээс илүүтэй нөлөөлсөн, илүүтэй анхаарч үзэх зүйл нь болсон байх магадлалтай.

Сорилго барилдаанд Э.Оюунболд барилдаж, ийнхүү допингийн хоёрдугаар үзэгдэл амжилттай төгсөв.

Одоо бөхчүүд бөх хорхойтнууд гуравдугаар үзэгдлийг харахыг үнэндээ хүсэхгүй байна, эрхэм УЛС ТӨРЧИДӨӨ. Бөхчүүдийг болон бөхийн  холбоог тайван байлгана уу. Тэд асуудлаа тогоон дотроо өөрсдөө шийдэг.  Үүнд хөндлөнгөөс гар дүрэхээ болино уу.

Буруу зүйлд гарц үгүйг санахтун.

А.Болд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Би хардана (66.181.161.119)
    Бадарч лав тариатай сэлбэлзээд л навсагнаад л юм шаах нь шаачихсан.
    2023 оны 05 сарын 06 | Хариулах
  • Arvan baydiin baasankhuu (202.21.100.50)
    Uher halhuud zalhuu.archaagui l de. Oyunbold chini halh etsegtei. buriad eejtei bolohooroo hulduu bgaan
    2023 оны 05 сарын 06 | Хариулах
  • mazlka (202.21.107.30)
    uuniig zuvhun B.Baterdene l nairuuldag bh , holboond tuunii gar huld orootsoldoj yvdag surhii zoduurch nachin biluu bdg ym gesen shuu , ter jil naadamchidiin umnu Suhbatad yaj avirlaj bsniig bugd medej bg bizdee !
    2023 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    mэнэгүүдтэй адил зан гаргвал мөн тэнэг болно
    2023 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    21 мин
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    15 цаг 23 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    15 цаг 42 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    16 цаг 1 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    17 цаг 19 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    18 цаг 31 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 32 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    19 цаг 39 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    19 цаг 48 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    19 цаг 51 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    20 цаг 2 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    20 цаг 4 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    21 цаг 20 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    21 цаг 26 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    21 цаг 42 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    22 цаг 46 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    22 цаг 48 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    22 цаг 57 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    23 цаг 2 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    23 цаг 27 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК