Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

2023-5-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.  

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасан.

Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталж, 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам өргөжиж байна. Түүнчлэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хуулийг 2013 онд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын загварын хуулийг 2014 онд тус тус боловсруулж, гишүүн улс орнуудад мөрдөж ажиллахыг зөвлөмж болгожээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 10 бүлэг, 51 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар,

  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирна. 
  • Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулна.
  • Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэнэ. Ингэснээр бие даасан үйл ажиллагаа явуулах, орон тооны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх боломжтой болно.
  • Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.
  • Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Ингэснээр төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилнэ.
  • Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
  • Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулна. Шинээр агентлаг байгуулахгүй тул бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсөвт дарамт үүсэхгүй бөгөөд орон тоо дунд хугацаанд нэмэгдэхгүй байхаар тооцсон байна.
  • Засгийн газрын агентлагийн үзүүлдэг агаарын навигацийн болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг салбарын сайд танилцуулав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн баярын өдрөөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 10 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    4 цаг 9 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 11 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 21 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    21 цаг 36 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    22 цаг 40 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    23 цаг 2 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК