Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийлээ

2023-5-30
0
ЖИРГЭХ

ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болж өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Иман Абдулраззак, болон ЭМЯ, Сангийн яам, ГХЯ-ны төлөөлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд, “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” гээд  Засгийн газраас цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжиж олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид эдгээр салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж ажилласан тохиолдолд санхүү, татварын таатай бодлогоор дэмжихээ илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Монгол Улсад жилд 6100 гаруй хүн түлэгдлийн шалтгаантай осол гэмтэлд өртөж байгаагийн 54 хувь, энэ шалтгаанаар нас барж байгаа тохиолдлуудын гурваны нэг нь 0-4 насны хүүхэд гэсэн сэтгэл эмзэглүүлэм статистик бийг дурдаад “Хэдийгээр түлэгдлийн шалтгаант осол гэмтлийн нас баралтын түвшин буурч буй ч тохиолдлын тоо цөөрөхгүй байгаа нь Түлэнхийн төвийг тусад нь байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж буй юм.

Багагүй хугацааны дараа 250 ортой, жилдээ 6000-7000 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 15 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 30 гаруй мянган хүнд яаралтай тусламж үзүүлж, 2500-3000 тохиолдолд мэс засал хийх хүчин чадал бүхий Түлэнхийн төв ашиглалтад орж, иргэд тохилог орчинд тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнууд сэтгэл ханамжтай ажиллах орчин үеийн эмнэлэг нэгээр нэмэгдсэнд баяртай байна” хэмээв.

Тэрбээр, мөн Түлэнхийн төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээс гадна түлэгдэлт, осголт, хөлдөлтийн шалтгаант өвчлөл, нас баралтын дийлэнх хувийг урьдчилан сэргийлэх боломжтой тул энэ чиглэлээр хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эцэг эх, гэр бүл, албан байгууллага, салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хагжүүлэхэд Эрүүл мэндийн сайдын хувьд дэмжиж ажиллах болно гэв.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нь түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний есөн тасаг бүхий нийт 250 ортой, үндсэн А, Б блокоос бүрдсэн долоон давхар эмнэлэг юм.

Монгол Улсын Засгийн газар, Араб улсын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрийн дагуу тус сангийн 8.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцүүлэх, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгын цогцолбор барьж, ашиглалтад оруулах шийдвэр гарсан билээ. 

2017 оноос хойш барилгын явц нэлээд удааширсан ч дотоод нөөц бололцоогоо ашиглан “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жил орчим, ГССҮТ-д найман жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан тус төв өнгөрсөн оны долдугаар сард шинэ эмнэлгийн А блок ашиглалтад орсноор түлэнхийн тусламж үйлчилгээг өөрсдийн байранд үзүүлж эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтээр эмчилгээ, оношилгооны стандарт шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг иж бүрэн суурилуулсан төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхижуулж, хүний нөөцийг бэлтгэн ажиллаж байна.

Ташрамд дурдахад, сүүлийн арван жилийн хугацаанд осол, гэмтлийн яаралтай тусламж хоёр дахин, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 1.4 дахин, мэс засал 1.8 дахин, амбулаторийн үзлэг тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тиймээс Түлэнхийн төвийн шинэ эмнэлгийн барилга бүрэн ашиглалтад орсноор гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл ч энэ хэмжээгээр буурах нэн чухал ач холбогдолтой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 21 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    3 цаг 20 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 32 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    20 цаг 47 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    21 цаг 51 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    22 цаг 13 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    23 цаг 52 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК