Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг, сумдын засаг дарга нарын хамт өнгөрөгч нэгдүгээр сард 16 сум, 1 тосгоны аж байдал, үйл ажиллагаатай танилцсан байна. Өргөтгөсөн ажлын хэсэгт сум бүрээс тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн хүсэлт тавьсны дагуу сумдад дутагдалтай байсан зарим тоног төхөөрөмж, зөөврийн компьютер, гэр цэцэрлэг, ширээ сандал, туулах чадвар бүхий автомашиныг орон нутгийн хөгжлийн сангийн 277,2 сая төгрөгийн хөрөнгөөр шийдвэрлэж өнөөдөр сумдад хүлээлгэн өгчээ. Сумдын багийн дарга нарт зөөврийн компьютер,эрүүл мэндийн төвд компьютер,гэр цэцэрлэг 15ш, Рашаант сумын ЗДТГ-т туулах чадвар бүхий автомашины асуудлыг тус аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэсэн байна.