Маргааш болох "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтын талаар мэдээлэл танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн ахлах мэргэжилтэн н.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж байгаатай холбоотой хаагдсан зам талбай дээр эмнэлэгийн таван цэг ажиллана.
- Гараа, барианы хэсэгт
- Тунелийн уулзвар
- Чойжин ламын сүм музейн дэргэд
- ОБЕГ-ын хажууд
- Хүүхдийн урлан бүтээх төвийн урд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд байрлаж байна.
Мөн нэмэлтээр түргэн тусламжийн тэрэг байршуулж байна.
Мөн эрүүд мэндийн дараах зөвөлгөөг өгч байна.
- Гүйх тамирчид унтаж амрах хэрэгтэй
- Хүнд махан хоол идэхгүй байх
- Гүйхэд шингэн их алддаг тул усны цэгүүдээс ус авч бага хэмжээгээр шимж уух
- Гүйлтийн үед шинэ гутал болон шинэ хувцас өмсөх нь холгох, хөлөргөх магадлалтай тул өмсөж дадсан хувцасаа өисөж оролцох гэсэн зөвлөмжүүдийг хүргэж байна" гэв.
Д.Батчулуун