Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэйчүүдийн дипломат клубын 25 жилийн ойн арга хэмжээ болов

2023-6-03
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” /ЭДК/ үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойн баярын арга хэмжээг Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран 5 сарын 30-ны өдөр  “Улаанбаатар “ зочид буудлын Их танхимд зохион байгуулав. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд, Улаанбаатар дахь гадаад орны Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, дипломат ажилтнууд, ТББ-уудын төлөөлөл болон “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн гишүүд оролцов.

Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон ойн арга хэмжээг нээж  хэлсэн үгэндээ клубийг үүсгэн байгуулсан ахмад гишүүд, клубийн ажлыг үргэлж дэмжигч дипломат төлөөлөгчийн газрын хамт олон, хувиараа үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт талархал илэрхийллээ.

Тэрээр өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудаа дүгнэн тодорхойлж, цаашид ч залгамжлан уламжлуулсаар сайн сайхны төлөөх буянтай ажлаа үргэлжлүүлэх болно гэв. Тус клуб өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй арга хэмжээ, төсөл хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд клубын оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхдээ:

“Иргэдийн амьжиргааг дэмжих, залуу дипломатчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ахмад дипломатчдыг халамжлах чиглэлээр идэвхи санаачлага гарган ажиллах, ГХЯ–ны ажлыг тал бүрээр дэмжих, гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын хамт олонтой хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа нь нийгмийн олон салбарт хүрч ажилладаг нэр хүндтэй байгууллага болтлоо өсөн дэвжсэн” гэдгийг онцлов. Мөн түүнчлэн эмэгтэй манлайлагчтай хувиараа аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж тэднийг бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажиллаж байгааг  тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, клубийн үйл ажиллагаагаар дамжуулан гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн зарим гишүүн, тэргүүлэгчдэд “Хүндэт дипломат” тэмдэг,  ГХЯ-ны “Жуух бичиг” гардуулан өгөв.

Ойн арга хэмжээний хүрээнд манай залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцас, үндэсний хувцас-орчин үеийн хувцасны хосолмол загварын “Ур ундраах уламжлал” загварын үзүүлбэр зохион байгуулав. Тус арга хэмжээнд  Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын ажилтнууд, дипломатуудын гэргий нар, тэдний үр хүүхдүүд болон ГХЯ-ны залуу дипломатууд загвар өмсөгчөөр оролцсон  нь олны анхаарлыг ихэд татав. Баярын арга хэмжээний үеэр залуу дизайнеруудын уран бүтээлийн үзэсгэлэн гарч уригдсан зочид сонирхон танилцлаа.

“Moon Dance” хамтлагийн бүжигчид, СУИС болон Монгол Улсын Консерваторын багш оюутнууд урлагийн бяцхан тоглолт хийв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    3 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    11 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    18 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    22 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    25 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    37 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    49 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    1 цаг 8 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    1 цаг 22 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    1 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    21 цаг 37 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    21 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    21 цаг 52 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    22 цаг 41 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    23 цаг 55 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК