Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх сарын 14-нд бүх нийтээрээ амарна

2012-10-31
0
ЖИРГЭХ
turiin_baiguulaltiin_baingiin_horoo1-middle_1УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Чингис хаан" одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд дэмжлээ.
turiin_baiguulaltiin_baingiin_horoo1-middle_1    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Чингис хаан" одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд дэмжлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хоёр заалтад нь өөрчлөлт оруулах бөгөөд эхнийх нь УИХ-ын сонгуулийн хуульд санал хурааж дуусах хугацааг 20.00 цаг гэж заасныг 22.00 цаг болгох, дараагийн өөрчлөлт нь хайрцгаар санал авахтай холбоотой өөрчлөлт байв. УИХ-ын сонгуулийн хуульд урьдчилан хайрцгаар авсан саналыг санал хурааж дууссаны дараа нийт санал дээр нэмж тоолохоор хуульчилсан. Орон нутгийн сонгуулийн хуулиар бол санал хурааж эхлэхийн өмнө саналын хайрцагт зөөврийн хайрцгаар авсан саналаа хийнэ гэж хуульчилсан юм. Энэ хоёр  заалтыг нэгтгэж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураахын өмнө зөөврийн хайрцагтай саналыг хайрцагт хийнэ гэж өөрчлөх юм.
 
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан “Чингис хаан” одонг бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын дарга З.Энхболдод энэ оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өргөн барьсан. Өргөн барьсан тогтоолын төсөлд төрийн дээд шагнал болох "Чингис хаан" одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны мэндэлсэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан. Түүнчлэн, "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх болон шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар тусгасан юм. Энэхүү одон нь Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон бөгөөд одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолд заасан байдаг.

Мөн Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийтээр тэмдэглэх баярын өдөрт 11 дүгээр сарын 14-нийг нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласны баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухайд хэлэлцүүлэв. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд, 11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрөөр амардаг байсан нь хэвээр байх, түүнчлэн 11 дүгээр сарын 14-нд мөн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр нийтээр амардаг болох тухай ярилцан дэмжсэн.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Батцогт, Х.Болорчулуун, Р.Бурмаа нар санаачилсан юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдаж, үл ойлголцон маргалдах болсон. Ялангуяа хүн ам цөөтэй сумын түвшинд энэ асуудал удаа дараа давтагдаж, зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол ч гарсан байна. Ийм нөхцөлд иргэд, нам, эвсэл, эрх бүхий албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудал тавигдаж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм.  

Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, уг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хууль зүйн хувьд байгаа бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • 11-02 (180.235.163.50)
    BURUU UDRUU L TEMDEGLEED BN SH DEE.NAADAX CHIN BOLJ BGAA YMUU DAA ERDEMTEDEE XUBAAGDAJ TOGLOXOO BOLIOCHEE.12-SAR NI JUB BX DA
    2012 оны 11 сарын 02 | Хариулах
  • (202.126.89.180)
    26 na bolchih heregteist sard 2 amralt gej utgagui sht zugeer uls tunhaglasan udur geed tstseg metsge urguud shagnala uguud bolosht amraha bolchihgui
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (202.9.47.133)
    amarah ni l shan yum daa
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.133)
    ЗӨВ ШҮҮ
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • хөгжил (202.179.20.172)
    монголд хөгжил нь дэндээд хэт үйлдвэрлэл үүсээгүй байлтай шалтаг л гарвал амрах идэж уух үрж зарахдаа гарамгай гэж хөгжилтэй орнууд яагаад : өдөр ажилладаг юм бэ гэвэл хэт үйлдвэрлэл үүсэхээс хамгаалж байгаа юм 5 өдөртөө үйлдвэрлэснээ шингээх гэж - өдөр нь амрааж зугаацуулж байдаг юм цалин өндөрч эргээгээд ийм замаар авчихдаг юм шү дэ монгол бол ьээрмийн илжиг шиг зүтгэж байх үедээ байгаа орон юмсан да хөгжнөө хөгжинө монгол хэхэхэ
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (180.235.163.12)
    saihan medee bn aa
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (180.235.163.12)
    za tegvvl 14nd ch amarna 26nd ch amarna gej oilgoj bolohnee.
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • bb (122.201.20.194)
    yuuuun goyiin :D
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    9 цаг 13 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 57 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 44 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    14 цаг 10 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    14 цаг 15 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    14 цаг 18 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    15 цаг 1 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    15 цаг 41 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    16 цаг 13 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    16 цаг 52 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    16 цаг 56 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    16 цаг 57 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    17 цаг 4 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    17 цаг 6 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    17 цаг 6 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    17 цаг 20 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    17 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК