Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баатарсүрэн: Ялгавартай хураамж тогтоох нь эрсдэлийг хянах гол хөшүүрэг

2023-6-27
0
ЖИРГЭХ

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдаад ердөө арван жил болж буй ч Монголын банк, санхүүгийн түүхэнд чамгүй зузаан сайн түүхийг бичилцжээ. Гагцхүү дотоодын зах зээл дээр үйл ажиллагаа явуулалгүй гадагшаа харилцаагаа тэлсэн Монголын хадгаламжийн даатгалын корпораци Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоотой хамтраад эх орондоо анх удаа “Ялгавартай хураамжийн системийг нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах гэж буй. Ердөө хоёр хоногийн дараа эхлэх олон улсын хурлыг угтан Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнг урьж ярилцлаа.


-Олон улсын хурал зохион байгуулах  их ажлын үеэр бидний урилгыг хүлээн авч ярилцах гэж байгаа Танд баярлалаа. Танай байгууллагын үндсэн үүрэг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах гэж ойлгодог. Энэ зөв ойлголт уу. Ер нь анх яагаад Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулах болсон юм бол, энэ түүхээс манай уншигчдад хуваалцана уу?

-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу манай байгууллага 2013 онд анх байгуулагдсан. Бидний үндсэн чиг үүрэг бол мэдээж хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах байдаг.

-Тэгвэл гол үйл ажиллагаагаа танай байгууллага яаж явуулдаг вэ?

-Хадгаламжийн даатгалын корпорацийн үндсэн үйл ажиллагаа нь хадгаламжийн даатгалын хураамж төвлөрүүлэх, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн сангийн хөрөнгийг түрүүнд дурдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу удирдах, сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж хяналт шалгалт хийх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

-Арилжааны банкуудаас хураамж татан төвлөрүүлдэг гэсэн үг үү?

-Тийм, арилжааны банкуудаас хураамж татан төвлөрүүлээд хадгаламжийн даатгалын санг бий болгодн түүнийгээ хуулийн дагуу удирддаг. Даатгалын тохиолдол бий болсон үед хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох эсхүл банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

-2013 онд танай байгууллага байгуулагдсан гэхээр Хадгаламж болон Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оролцсон байх нь тийм үү?

-Таны дурдсан хоёр банкийг татан буулгах үед манай байгууллага голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. 2013 онд Хадгаламж банкийг татан буулгах шийдвэр гаргасан. Тэр үед манайх дөнгөж байгуулагдаж байлаа. Гэсэн ч Хадгаламж банкны актив, пассивийг Төрийн банк руу шилжүүлэх үед манай байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Ингэснээр Хадгаламж банкны хадгаламж эзэмшигчид Төрийн банк руу шилжин банкнаас авах үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэн авах боломжийг бүрдүүлж чадсан.

-Харин Капиталыг татан буулгах шийдвэр гаргахад танай байгууллага яаж оролцож байв?

-Капитал банкийг 2019 онд татан буулгах шийдвэр гарч байсан. Энэ үед тус банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллааг манай корпорацийн зүгээс зохион байгуулсан.

-Капитал банк хэчнээн хадгаламж эзэмшигчтэй байсан юм бэ?

-Банк татан буулгах шийдвэр гарч байх үед 350 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй байсан. Манай байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу гурван жилийн хугацаанд нөхөн төлбөр олгох банкаар дамжуулан даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Ингэснээр хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, банк санхүүгийн салбарт ямар нэг доргилт үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Нэг үгээр бол санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадсан.

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн болоход энэ хоёр банкны хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйгээр хамгаалж чадсан тань нөлөөлсөн үү. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд ер нь танай байгууллага ямар оролцоотой байдаг вэ?

-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос бүрддэг байсан, харин 2018 онд банк, санхүүгийн салбар дахь эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хуулинд манай корпорацийг нэмж тусгаснаар дөрвөн гишүүнтэй болсон байгаа. Дээр дурьдсан банкны асуудлуудыг шийдвэрлэхэд манай байгууллагаас багагүй үүрэг оролцоотой байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бидний үндсэн үүрэг. Энэхүү зөвлөл нь санхүүгийн салбарын зохистой дэд бүтцийг бүрдүүлж, үйл ажиллагаанд тавих хяналтыг бэхжүүлэх, учирч болзошгүй санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зэрэг санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд талуудын үүрэг оролцоог тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулахад оршдог. Хадгаламжийн даатгалын корпораци нь Санхүүгийн системийн тогтвортой байдлыг ханган ажиллах чиг үүргийнхээ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, хямралын үед авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, санхүүгийн тогтвортой байдлын судалгаа зэрэгт Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, Банкны  хяналт шалгалт азелын хорооноос дэвшүүлж буй удирдамж, зөвлөмжийн дагуу хамтран ажилладаг.

-Олон улсад хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг зохицуулагч эрх бүхий байгууллага гэж байдаг уу?

-Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI) гэж байдаг. Тус байгууллага нь хадгаламжийн даатгалын тогтолцооны олон улсын стандартыг тогтоогч буюу дэлхийн санхүүгийн салбарын тогтвортой байдалд томоохон үүрэг гүйцэгтгэн ажилладаг. Одоогоор нийт 94 гишүүн байгууллага байдаг бөгөөд манайх 2013 онд 72 дахь гишүүнээр элсэн орж байсан.

-Энэ холбоонд гишүүнчлэлтэй болсноор ямар давуу байдлууд үүсдэг вэ?

-Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Учир нь, холбооны үндсэн гишүүн болсноор тус холбооны судалгааны хорооноос гаргасан төрөл бүрийн зөвлөмж, аргачлал зөвлөгөөтэй танилцаж, өөрийн оронд хэрэгжүүлэх, бусад гишүүн улсуудтай харилцан мэдээлэл, туршлага солилцох, ажилтнуудаа мэргэшүүлэх сургалт семинарт хамруулах зэрэг боломжууд нээгддэг. Үүгээр зогсохгүй хадгаламжийн даатгалын чиглэлээр олон улсад баримтлан ажиллах бодлогын баримт бичиг боловсруулах, холбооны гишүүн улсуудтай хамтран хийж буй судалгаанд оролцох, саналаа өгөх боломжтой болсон. Мөн тус холбоо нь бүс нутгийн нийтлэг сонирхол, хамтын ажиллагааг дэмжих, хадгаламжийн даатгалын тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүсийн хороодуудыг байгуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

-Монголын хадгаламжийн даатгалын корпораци ямар бүсийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг вэ?

-Газар зүйн байршлаараа найман бүсэд хуваагддаг. Манай байгууллага 2013 онд Ази-Номхон Далайн бүсийн хороонд, 2016 онд Евро-Азийн бүсийн хороонд тус тус гишүүнээр орон ажиллаж байна. 

-Хоёр бүсд хамаардаг гэсэн үг үү?

-Тийм. Ази Номхон далайн бүсийн хороонд Солонгос, Япон, Тайвань, Малайз зэрэг хадагаламжийн даатгалын систем нэлээд өндөр хөгжсөн орнууд байдаг. Бид тэдгээр улсын туршлагаас судалж, суралцан үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьдог.

Евро Азийн бүсийн хорооны хувьд эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ижил төстэй талууд байгаа ч хадгаламжийн даатгалын системийн хөгжлийн хувьд харилцан адилгүй байгууллагууд байдаг. Тиймээс сурсан мэдсэн зүйлээ харилцан хуваалцаж, хамтдаа хөгжихийг зорин ажилладаг гэж хэлж болно. Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө, тодруулбал, 2022 оны зургадугаар сард миний бие Евро Азийн бүсийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

-Бүсийн хорооны даргаар хэдэн жилийн хугацаагаар томилогддог вэ?

-3 жил.

-Бүсийн хорооны дарга болсноор үүрэг хариуцлага илүү нэмэгдэж байгаа байх, давуу тал ч бас бий л байх?

-Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоог гишүүдээс сонгогдсон Удирдах Зөвлөл удирддаг. Энэ нь 24 гишүүний бүзрэлдэхүүнтэй. Бүсийн хорооны дарга болсноор Удирдах зөвлөлд шууд орж ажиллах боломжтой, бас холбооны бүхий л шийдвэр гаргалтад саналын эрхтэй оролцох боломжтой болж байгаа. Хороодын бүсийн даргын үндсэн чиг үүрэг нь бүсийн нийтлэг сонирхолд нийцүүлэн бүс нутгийн хадгаламжийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мөн бүсээ төлөөлөн хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөг Удирдах зөвлөлд танилцуулж, бүсийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд санал шийдэл, хүсэлтээ гаргадаг. Мөн бүс нутгийн стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр уулзалт, олон улсын хурал зохион байгуулдаг.

-Даргалж байгаа хорооны бүс нутагтаа Та ямар зорилт тавин ажиллаж байна вэ? 

-Ерөнхийдөө бүсийн хороо нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, шилдэг туршлагыг хуваалцах замаар бүс нутагт хадгаламжийн даатгалын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэдэг.

Ажлаа хүлээн авч танилцаад гурван үндсэн зорилт тавьсан. Нэгдүгээрт, Хадгаламжийн даатгалын системийн шилдэг туршлагыг таниулах, хоёрдугаарт, Бүсийн хамтын ажиллагааг сайжруулах, гуравдугаарт, Бүсийн санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах. Эдгээр зорилтын хүрээнд бүсийн 3 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан жилийн уулзалтаараа батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дашрамд дурдахад бид энэ жилийн Евро Азийн бүсийн хорооны 15 дахь удаагийн жилийн уулзалт, хурлыг ирэх Лхагва гаригт буюу 6 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулахаар болсон.

Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Монголд зочлох жил хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудтай их сайхан таарч байгаа. Манай Евро Азийн бүсийн хороо 8 гишүүн улстай байдаг хэдий ч бусад холбогдох гаднын байгууллагын төлөөллүүд оролцох болсноор нийт 18 орны 40 гаруй төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байна. Мөн хуралд дотоодын банк санхүүгийн салбарын төлөөллүүд ч оролцоно.

Хурлын үеэр улсынхаа түүхэн уламжлалт байдлыг таниулах зорилгоор Чингисийн музейд зочлох, бэсрэг наадам зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдэд зочдыг хамруулж, давхар эх орноо таниулан сурталчлах юм.

-Олон улсын хурлыг эх орондоо хүлээн авна гэдэг мэдээж маш олон талын ач холбогдолтой байх. Хурлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Евро Азийн бүсийн хороонд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага солилцохын зэрэгцээ бүсийн хороод хоорондын хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой.

Бид 2 бүсийн хороонд харъяалагдаж байгаагийн хувьд эдгээр 2 бүсийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцоход гүүр болж өгч байна. Тухайлбал хурлын үеэр бүс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Узбекстаны хадгаламжийн даатгалын байгууллага нь Солонгос болон Унгар улсын байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн манай байгууллагын хувьд Казакстан болон Узбекстан улсын хадгаламжийн даатгалын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр өмнө дурдсан бүсийнхээ стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Бүсийн уулзалтуудаас гадна “Ялгавартай хураамжийн системийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд хурал зохион байгуулж байгаа.  Манай бүсийн хороо 8 гишүүнтэй бөгөөд эдгээрээс Турк, Казакстан, Гүрж гэсэн 3 улс л ялгавартай хураамжийн системийг нэвтрүүлсэн тул бусад улсын хувьд энэхүү уулзалтаар дамжуулан туршлага судлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн бусад хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн улсууд болох АНУ, Солонгос, Япон, Тайвань болон Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны төлөөллүүд хуралд оролцон ялгавартай хураамжийн системийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар илтгэл тавих юм. Нөгөөтэйгүүр дотоодын банк, санхүүгийн салбарын төлөөллүүдэд хадгаламжийн даатгалын тогтолцоо олон улсад хэрхэн ажилладаг талаар таниулах ач холбогдолтой.

-Хурлын сэдэв сонирхолтой санагдаж байна. Ялгавартай даатгал гэдгийг жаахан тодруулаач? 

-Хадгаламжийн даатгалын хураамжийг ижил, ялгавартай, холимог гэсэн 3 хэлбэрээр ангилан төвлөрүүлдэг. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны гишүүн байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар 50 хувь нь ижил хувиар, 40 хувь ялгавартай хувиар, 10 хувь нь холимог хэлбэрийн хураамжийн системийг хэрэгжүүлж байна.  

Манай улсын хувьд ч эрсдэлд суурилсан ялгавартай хураамжийн системийн талаар судлан шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байгаа. Эрсдэлд суурилсан хураамжийн тогтолцоо нь банкуудын эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшинд тохирох ялгавартай хураамжийн хувийг тогтоож өгснөөр банкуудад эрсдэлээ хянаж, бууруулах хөшүүрэг болж өгдөг ач холбогдолтой. Мөн хадгаламжийн даатгалын санд учруулах ачааллыг ч энд тооцдог тул эрсдэл ихтэй, системд болоод сан учруулах ачаалал өндөртэй банк өндөр хувиар хураамж төлж, эрсдэлээ сайн удирдаж буй банк хураамжаа багаар төлөх боломжийг олгодог. Манай байгууллагын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гишүүн банкуудаас нийт даатгагдах харилцах, хадгаламжийн дүнгээс ижил хувиар хадгаламжийн даатгалын улирлын хураамжийг татан төвлөрүүлж ирсэн. Ялгавартай даатгалын талаар маш сонирхолтой илтгэлүүдийг нөгөөдөр болох хурлын үеэр сонсох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    22 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    1 цаг 2 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    1 цаг 25 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    1 цаг 47 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    2 цаг 1 мин
  • Мэдэгдэл
    2 цаг 33 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    2 цаг 46 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    2 цаг 58 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    3 цаг 14 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    3 цаг 26 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    4 цаг 0 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    4 цаг 26 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 51 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    5 цаг 11 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    5 цаг 48 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    5 цаг 58 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    5 цаг 59 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    6 цаг 2 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    6 цаг 21 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК