Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөвсгөлд сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцлээ

2023-7-20
0
ЖИРГЭХ

Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг тав дахь жилдээ Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

“Сарлаг наадам 2023” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран өчигдөр “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг, сумын удирдлага, эрдэмтэн судлаач, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүмүүс оролцож сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх боломж нөхцөл, арга ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул “Дотор махны хэрэглээ боловсруулах технологи”, Ц.Ганболд эрхлэгчтэй Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын судлаачид “Сарлагийн хөөврийн үйлдвэрлэл Иноваци”, ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал”, Сарлагийн хөөврийг дагнан судалж байгаа Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн шинж чанарын онцлог хэрэглээ, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Төв Азийн 10 хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг байдгаас 90 хүртэл хувь нь Хятад, Монгол Улсад байдаг байна. 2022 онд Монгол улс нийт 1 сая 330 мянган толгой сарлаг тоолуулжээ. Гэвч сарлагийн хөөвөр, сүү саалийг нь бүрэн авч ашиглаж чаддаггүй тухай судлаач Г.Батчимэг илтгэлдээ онцоллоо.

Мөн сарлагийн хөөврийг сайн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин гэдэг бодис байдгийг онцлоод нарийвчлан судалж үр дүнд хүрч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг хугацаа ойрхон гэв.

Мөн ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул малын дотор махыг сүүлийн үед хот сууриныхан, хүүхэд залуус бага хэрэглэж, зарим нь татгалзахад хүрээд байгаа дотор маханд хүний биед нэн чухал ихэнх эрдсүүд байдаг, зөв зохистой хэрэглэж, ашиглавал үнэтэй витамин худалдан авах хэрэглээ багасна.

Малын дотор гэдэс уураг агуулж байдаг. Амталж хатаасан гэдсэнд 60-70 хувийн уураг агуулагддаг. Магадгүй, дотор мах, малын өөхийг ач тусгүй гэж ярьж сурталчилж байгаа бол гаднын бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн бизнес ч байж болох юм. Дотор гэдэснээс хаях нэг ч эд байдаггүй. Бүгдийг хатаагаад чипс, гоймон шиг болгож хэрэглэвэл амин дэм өндөртэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн болно” гэж байсан юм.

Малын тоо толгойгоор аймагтаа тавд багтдаг Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувь нь үхэр сүрэг. Үхэр сүргийн ихэнх нь сарлаг эзэлдэг байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт тавьж, “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир “Бид малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. 2013 онд Хөвсгөл аймгийн 5 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн.

2013 оноос малчдын дунд малчдын дундын сан, малчдын байртай болох, сарлаг үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг үнэд оруулах зэрэг чиглэлээр олон ажил зохион байгууллаа.

Малчид 10 гаруй жилийн өмнө хуучин аргаараа хөөврөө бэлтгэж зах зээлд хямд өгдөг байсан. Зарим нь хөөврөө бэлтгэх сонирхол ч багатай байлаа. Харин өнөөдөр ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр болж байна.

Манай сум “Жинст Мөрөн” компани болон “Ногоон алт” төслийн хүрээнд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах ажлыг хийсэн. Европын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн дээл, цамц, бээлий зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол маш их байна. Харин тэднээс тавьж байгаа гол шаардлага нь өнгө будгийн өөрчлөлтөд ороогүй түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй байдаг. Энэ хүрээнд “Хөх сарлаг ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна” гэж ярилаа.

“Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

“Жинст Мөрөн” компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2007 оноос эхлэн сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани сарлагийн хөөвөр, ямааны ноолуурыг малчид, малчдын хоршоодоос худалдан авч боловсруулж, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний багаар шинжлэн судлуулсан байгалийн гаралтай, чанартай, химийн хольцгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэж байна.

“Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд “Хэдхэн хоногийн Японы алдартай загвар зохион бүтээгч хүрэлцэн ирээд “Монголд ирэхдээ ноолуур сонирхож ирж байснаас сарлагийн хөөвөр үзэж байгаагүй. Гэхдээ сарлагийн хөөвөр дотроос Хөх зүсмийн сарлагийн хөөврийг яагаад би олон улсын загварын шоунд оролцохдоо ашиглаж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхээр дэлхийн загвар зохион бүтээгчид манай малчдын орлогын эх үүсвэр болж байгаа сарлагийн хөөврийг асууж сураглаж, бүтээгдэхүүн болгож гадаадын зах зээлд гаргана гэдэг бол бидэнд маш том болж байна гэсэн үг. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхээр бидний сарлагийн хөөвөр ноолуурын дараах орлого болж ирнэ. Энэхүү ажил “Жинст Мөрөн” компани, үндэсний үйлдвэрүүд, орон нутгийн сумдуудад ажиллаж байгаа захиргааны ажилчид, малчид, шинжлэх ухааны байгууллага зэрэг олон хүмүүсийн хамтын хөдөлмөр юм шүү” гэлээ.

“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан оролцож, “Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцоллоо. Мөн “Сарлаг үхрийн ашиг шим үр өгөөж малчдад шууд очих ёстой. Малын түүхий эдийг аж ахуй эрхлэгчид авч боловсруулж, эрдэмтдийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж хамтын ажиллагаанд тулгуурлан үр өгөөж хүртэх нь зөв. Мөн сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа малчдаа урамшуулж байх ёстой” гэсэн юм.

Хуралд оролцсон малчид, аймаг, сумын удирдлага, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдэд хандан ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал” илтгэлийнхээ төгсгөлд “Соёлын өв уствал хэзээ ч нөхөн сэргээдэггүй. Соёлын өвийг мэргэжлийн хүмүүс судлаад музей болгон соёлын аялал жуулчлалд ашиглаад шинжлэх ухааны үнэ цэнийг нь гаргах юм бол соёлын үнэ цэнэ оршино. Түүх соёлоо хайрлана гэдэг бол залуу үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхээс эхэлнэ. Тиймээс хүүхэд багачууддаа түүх соёл, өв уламжлалын танин мэдэхүйн ач холбогдлын талаар байнга ярьж, сануулж байхыг уриалав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    8 цаг 46 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    9 цаг 50 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    10 цаг 12 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    11 цаг 51 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    12 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    12 цаг 27 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    13 цаг 9 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    13 цаг 42 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    13 цаг 43 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    14 цаг 6 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    14 цаг 48 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    14 цаг 59 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    15 цаг 17 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    15 цаг 20 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    15 цаг 30 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 42 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    16 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    16 цаг 16 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    16 цаг 20 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК