Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, зам засварын компанитай хамтран замын зорчих хэсгийг цэвэрлэж, нэг эгнээгээр явах зам гарган, гүүрнээс Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг явуулж эхэллээ.
2023 оны наймдугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагийн байдлаар А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан зам сэтэрсэн байжээ.