Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын явцыг танилцууллаа

2012-11-02
0
ЖИРГЭХ
Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажил ямар шатанд явааг тайлагнах, анхаарал хандуулах ямар асуудал байгааг тодруулах, цаашид зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг төлөвлөх чиглэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайдад өгсөн билээ.
хадгаламжХадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажил ямар шатанд явааг тайлагнах, анхаарал хандуулах ямар асуудал байгааг тодруулах, цаашид зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг төлөвлөх чиглэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайдад өгсөн билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар байгуулагдсан юм. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, ШШГЕГ, УМБГ, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх мэт хууль хяналтын бүх шатны байгууллагын болон Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны төлөөлөл оржээ. Өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, хохирогчдын төлөөлөл оролцон, мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс ХЗХ-дын хохирол барагдахгүй байгаа, зарим хоршооны эзэмшиж байсан ашиглалт, хайгуулын лиценз алга болсон шалтгаан, Мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө алга болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийг хямд үнээр борлуулсан, хураалгаж үнэгүйдүүлсэн гэх мэт асуудлыг нягталж шалгах шаардлагатай гэж үзээд дуудлага худалдаатай холбоотой материалуудыг шалгах, ХЗХ-ны ял эдэлж буй үүсгэн байгууллагчидтай хорих ангид биечлэн уулзах, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль болон “Хохирлын эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журам”-ын хэрэгжилтийг шалгах зэрэг ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Төлөвлөсөн дээрх ажлуудынхаа хүрээнд зарим үүсгэн байгуулагчтай хорих ангид биечлэн уулзахад, төрийн байгууллагуудын нэр бүхий өндөр албан тушаалтнууд уг асуудалд оролцсон ч хэрэг шалгагдах шатанд орхигдсоныг анхааралдаа авахыг хүсчээ. Банк санхүүгийн тодорхой бүлэглэл ХЗХ-дыг зохион байгуулалттайгаар дампууруулсан гэж үзэж буйгаа хохирогчдын зүгээс мөн илэрхийлсэн аж. Нийт 8301 иргэнд 72,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх энэ хэргийн улмаас одоогийн байдлаар 26 хоршооны 67 хүн хорих ангид ял эдэлж байгаа юм.

ХЗХ-ны хохирогчдын 72,4 тэрбум төгрөгийн хохирлын 50 хувийг буюу 36,2 тэрбумыг нь төр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон. Төрөөс гаргасан дээрх хөрөнгийг ХЗХ-доос хурааж авсан эд хөрөнгийг борлуулсны орлого болон 14 тэрбум төгрөгийн авлага зэргээс төр буцаан авах учиртай. Гэвч төрд дээрх мөнгийг буцаан төлөхөд багагүй бэрхшээл үүсээд байна. Долоон жилийн өмнө энэ ужиг хэрэг үүсэх үед нийт 66 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө хураагдсан ч өнөөдрийн ханшаар 17 тэрбум болтлоо буурах тооцоо гарчээ. Үнэлгээ нь төдийлөн унахааргүй үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн үед үнэ доошлуулан борлуулсан атлаа хугацаа өнгөрөх тутам  өртөг нь буурах хөрөнгө үлдсэн нь энэ байдалд хүрэх гол шалтгаан болжээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар 15,4 тэрбумыг хураасан хөрөнгө борлуулсны орлогоос татан төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөний эргэн төлөлт 42,7 хувьтай явагдаж байна. Энэ мэтчилэн эргэн хянаж, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай олон асуудал байгааг Ажлын хэсэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тодруулснаа хэллээ. Мөн одоо мөрдөж буй эрх зүйн баримт бичгүүд хоорондоо зөрчилдөж байгааг эргэж харах шаардлагатайг онцоллолоод, тэр дундаа Засгийн газрын 2007 оны 242 дугаар тушаалаар баталсан “Хохирлын эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах журам”-ыг ойрын хугацаанд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах шаардлага тулгарч байна гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (202.70.46.201)
    төрийн өндөр албан тушаалтнууд нэлээд холбогдсон. тэрийг илрүүлж чадвал ард иргэд бүгд ойлгож АН-ыг илүү дэмжих магадгүй юм
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • (202.70.46.201)
    Сономпил 2 тэрбумыг зээлээд буцааж төлөөгүй гэж бүтээн байгуулалт хоршооны үүсгэн байгуулагч ярьж байсан. энэ нь хамгийн гол дампуурах үндэс болсон. тэр луйварчныг одоо шалгах хэрэгтэй
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.134)
    ТӨР 100 ХУУВЬ ХАРИУЦНА БАЙХ ШҮҮ
    2012 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    8 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 41 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    9 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 28 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    13 цаг 54 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    13 цаг 58 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    14 цаг 2 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    14 цаг 45 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    15 цаг 25 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    15 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    16 цаг 36 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    16 цаг 39 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    16 цаг 41 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    16 цаг 48 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    16 цаг 50 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    16 цаг 50 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    17 цаг 4 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    17 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК