Халимагийн оюутан залуусын "Student teaching unit", "RK" ТББ, хүүхэд,
өсвөр үеийнхний “Хамдан” холбоо, Хүүхэд залуучууд, Аялал жуулчлал,
Спортын яам хамтран зохион байгуулж тус улсын шаджин ламаа сонгосоны 20
жилийн ойг тэмдэглэлээ. Буддын лам Тело Түлкү Ринпочег Халимагийн шаджин
ламаар сонгогдсоны 20 жилийн ойг тэмдэглэсэн нь энэ аж.
Халимагийн оюутан залуусын "Student teaching unit", "RK" ТББ, хүүхэд, өсвөр үеийнхний “Хамдан” холбоо, Хүүхэд залуучууд, Аялал жуулчлал, Спортын яам хамтран зохион байгуулж тус улсын шаджин ламаа сонгосоны 20 жилийн ойг тэмдэглэлээ. Буддын лам Тело Түлкү Ринпочег Халимагийн шаджин ламаар сонгогдсоны 20 жилийн ойг тэмдэглэсэн нь энэ аж. Өнгөрсөн бямба гаригт болсон энэхүү явдалд олон хүн оролцжээ. Баярт оролцохоор цугларсан сүсэгтнүүд “Бурхан Шагжамунийн алтан сүм”-д мандал бүтээж, бүх нийтээр залбирал үйлджээ. Энэхүү залбиралыг Тело Түлкү Ринпоче өөрөө ахалсан байна.
Сүмийн ажил дууссаны дараа буддын шашны парад хийсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Халимагт анх удаа болсон парадыг буддын шашны байгууллага, холбоод зохион байгуулсан бөгөөд оролцогсод шашныхаа дууг эгшиглүүлж, бэлэгдэл болсон эд зүйл, далбааг өргөн тус хотын үндэсний театр хүртэл явсан байна.
Харин “Үндэсний театр”-т нэгдсэн баярын нэгдсэн тоглолт болжээ. Халимагийн ерөнхийлөгч Алексей Орлов шаджин лам Тело Түлкү Ринпочед өөрийн биеэр баяр хүргэжээ.
Д.Идэр
Ойн баярын зургуудыг үзнэ үү. 










































































Сэтгэгдэл (6)