Гудамж талбайд шорлог хийж зардаг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоолоо. Энэ сарын 7-нд Засгийн газрын 11-11 тоот утсанд Баянгол дүүргийн XIII хороонд байрлах “Өргөө” кино театрын урд талбайд эрүүл ахуйн шаардлага хангаагүй шорлог худалдаж байна гэсэн иргэдийн гомдол ирснийн дагуу Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийсэн байна. Ингээд “Өргөө" кино театрын урд зөвшөөрөлгүй шорлог худалдаж байсан зургаан иргэний үйл ажиллагааг зогсоож, 250 гаруй шорлогийг хураасан байна. Тус шалгалтаар шорлогны түүхий эд болох мах, ногоо, шорлог агуулах сав, шорлогны төмөр нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй, зориулалтын бус болохыг тогтоосон байгаа. Шороо тоос, үнс нурамтай холилдсон шорлогууд муудаж, эвгүй үнэр орсон байжээ.
























































Сэтгэгдэл (4)