Төрийн тусгай алба хаагчдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг оффисын зориулалтаар ашиглахаар болсныг тус эмнэлгийн эмч, ажилчид, мөн иргэд эсэргүүцэн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна. Жагсаал 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм байна. Уг эмнэлгийн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-т шилжүүлсэн. Харин дараа нь Хууль зүйн яамны сайдаар Х.Тэмүүжин томилогдож ирээд уг эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглахаа мэдэгдэж, Засгийн газраас дэмжиж шийдвэрлэсэн билээ. Б.Чимэг
























































Сэтгэгдэл (10)