Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Германы канцлер Ангела Меркелийн албан ёсны айлчлал өндөрлөлөө

2011-10-13
0
ЖИРГЭХ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркелийн албан ёсны айлчлал 16 цагийн турш үргэлжиллээ. Түүнийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон бусад албаны хүмүүс үдсэн байна. Айлчлалын үеэр тэрээр ашигт малтмалтай холбоотой хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурж, төрийн өндөрлөгүүдтэй хамт үдийн зоог барьсан юм. Ерөнхий сайд С.Батболд Германы канцлерт хандан зуны дэлгэр цагт дахин ирэхийг хүссэн юм. Түүний УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Их Хурлын Эрхэм хүндэт дарга аа,

Монгол Улсын Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын Эрхэм хүндэт гишүүд ээ,

Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын (парламентын) чуулганы индрээс Холбооны Засгийн газрын тэргүүнд үг хэлэх завшаан анх удаа олгосон нь миний хувьд онцгой хүндэтгэл хэмээн үзэж байна.

Монгол Улс хэзээнээсээ германчууд бидний сэтгэлийг татах агуу увидастай билээ. Газар зүйн байрлалын хувьд алс хол ч гэлээ манай хоёр орны ард түмний хооронд харилцан солилцоо, уулзалтууд ямагт оршсоор ирсэн.

Герман Улс дахин нэгдэхээс өмнө төрөл бүрийн шатны боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монголын хэдэн мянган оюутан, дунд мэргэжлийн ажилчид БНАГУ-д оршин суун суралцаж байсан. Эх орноо төлөөлөн ирсэн эдгээр монголчууд бидний сэтгэлийг ихэд татаж, танай улстай найрсаг харилцаа хөгжүүлэх түлхэц өгсөн юм. Герман Улсад Монгол орны дүр төрхийг тодорхойлоход тэд ийнхүү оролцож байсан билээ.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Монгол Улсын өнөөгийн хөгжилд миний бодлоор хоёр үе шат нөлөөлсөн болов уу. XII болон XIY зууны "Монголын их эв эе (Pax Mongoliсa)-ийн" үед шатанд нийгмийн, соёлын, эдийн засгийн тогтвортой харилцаа болон шашин шүтлэгийн нээлттэй орчин Монголын эзэнт гүрний дотоод эв эеийг урт удаан хугацаанд баталгаажуулж байсан байна.

Хоёр дахь үе шат нь гэвэл Зүүн Европын (хуучин социалист) орнуудыг хамарсан 1989-1990 оны ардчилсан хувьсгалууд юм аа. Тухайн үед хуучин БНАГУ-ын герман иргэд бид эрх чөлөө, эх орноо нэгтгэхийн төлөө тэмцэн гудамжинд жагсаж байсан юм. Өнөөдөр манай улс нэгдсэн хөгжилтэй байна.

Яг тэр он жилүүдэд эрх чөлөөнийхөө төлөө хүсэл эрмэлзлээр дүүрэн Монголын ард түмэн эх орондоо ардчилал авчирч, эрх зүйт төрийг байгуулан, хүний эрхээ эдлэхийн төлөө тэмцэж байсан байна. Монгол Улс коммунист тогтолцооноос олон ургальч үзэлтэй намын ардчилсан нийгэмд шилжсэн байна. Хийсэн энэхүү алхмынх нь төлөө германы иргэд бид монголын ард түмнийг гүнээ хүндэтгэж байна. Ижил төстэй түүхэн өөрчлөлтийн гэрч нь болсон бид, манай хоёр орны ард түмэн илүү ойртсоор ирсэн.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа, энэ онд Арабын ертөнцөд өрнөсөн эргэлтүүд улс төрийн болон нийгмийн оролцоо хэзээ ч аль нэг жижиг бүлэглэлийн давуу эрхээр хязгаарлагдах ёсгүй гэсэн сургамжийг бидэнд дахин өглөө. Эрх зүйт төрийн тогтолцоотой улс оронд иргэдийн эрх чөлөө, эдлэх эрхийг нь хасаж болохгүй. Бидний үүрэг бол ард иргэдээ чинээлэг амьдрах, улсын нөөц баялгаас тэдэнд хүртэх боломжийг нь нээж өгөхөд оршино.

Төв Азид Монгол Улс эрх чөлөөт-ардчилсан үнэлэмжит баримжаатай, Парламентат төрийн ардчилсан тогтолцоотой орны хувьд үлгэр жишиг чухал үүргийг гүйцэтгэж байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа, ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний бие Та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа тань магадгүй Улсын Их Хуралд олон түмний төлөөллийг илүү боловсронгуй болгох нэг чухал алхам болох болов уу.

Ардчилал бол өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ. Бүтцийн хүчтэй байгууламж, эрх зүйт төрийн бат бөх тогтолцоо, нэн ялангуяа үүний төлөө амьдарч, өдөр тутам түүнийгээ хамгаалж чаддаг зоригтой иргэд зайлшгүй байх ёстой болов уу.

Хүний язгуур эрхийг хүндэтгэснээр ардчилал оршин тогтнодог. Үүнээс улбаалан Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэсэн шийдвэр гаргасныг миний бие онцгойлон талархан хүлээж авсан билээ. Энэхүү шийдвэрийг гаргаснаар Монгол Улс Азид мөн манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байна. Дахин нэг алхам урагшлан цаазаар авах ялыг бүрмөсөн халах шийдвэр гаргахад тань миний бие та бүхнийг зоригжуулмаар байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Монгол Улсын ардчилал томоохон олон сорилт шалгууруудыг давах хэрэгтэй юм болов уу. Танай орны байгалийн баялаг улс орноо хөгжүүлэх, ард түмнээ чинээлэг амьдруулах үлэмж боломжийг агуулж байна. Үүний сацуу уул уурхайн салбараас олох ашгийг нийт ард түмний аль болох өргөн хүрээнд хүртээмжтэй хуваарилах үүргийг Засгийн газар болон Парламент хүлээж байгаа.

Эдийн засгийн үр өгөөжийг урт удаан хугацаанд хүртэхийн тулд хойч үеэ бодолгүй орхиж болохгүй бөгөөд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө, мөн ирээдүйд чиглэсэн дэд бүтцийн салбар зэрэгт хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Чингэхэд тань Монгол Улсыг өөрийн чадлаараа дэмжихэд Герман Улс бэлэн байна.

Монгол Улсын хувьд бид итгэлийг нь даасан, Монголын улс ардын аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн төлөө чармайдаг эдийн засгийн түнш нь юм. Тийм ч учраас намайг дагалдан ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын дэд бүтцийг хөгжүүлэх үр өгөөжтэй шийдвэр гаргахад тань өөрсдийн хувь нэмрээ оруулж чадахуйц аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл орсон байгаа. Үүнээс гадна Герман Улс, Монгол Улсын хооронд ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншлэл байгуулах хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсанд миний бие туйлын баяртай байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр орон эрчим хүч болон уул уурхайн салбарт хэн хэндээ харилцан ашигтай, урт удаан хугацааны түншлэлийн эх үндсийг тавьсан гэдэгт миний бие итгэл төгс байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Манай хоёр орны түүхэн улбаатай холбоо, хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны болон эдийн засгийн гүнзгий харилцаа Герман-Монголын нягт бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур багана нь билээ.

Манай хоёр орны хамтын ажиллагаа хоёр талт байхаас халин давсан. Хамтын ажиллагааныхаа хүрээнд бид залуу хойч үеэ бодож байна. Линдаугийн Нобелийн шагналтнуудын бага хурлын чуулганд Монголын өсөж буй залуу эрдэмтдийг оролцуулж байхаар бид өнөөдөр мөн тохиролцлоо. Орхоны хөндийд хийгдэж байгаа түүхийн болон археологийн шинжлэх ухааны судалгааг Герда- Хенкель сан гаргууд арга барилаар дэмжсээр ирсэн.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа, эрх чөлөө, ардчиллыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх манай хоёр орны ижил төстэй үнэлэмж дэлхийн тавцан дээр энэхүү үнэлэмжээ хамгаалах үүргийг бидэнд оноож байна. Бид энэ үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн, тухайлбал Нэгдсэн Үндэсний Байгууллагын, NATO-гийн, OSCE-ийн хүрээнд гэж хэлж болно.

Афганистанд энхийг сахиулах, аюулгүй байдлыг нь хангах үүргийг Германы болон Монголын дайчид өнөөдөр мөр зэрэгцэн гүйцэтгэж байна. Афганистаны хойд хэсэг дахь Файзабадын аюултай бүсэд сэргээн босгох ажиллагааг манай хоёр орны цэрэг дайчид хамтран хариуцаж байна. Монголын дайчдын бүрэлдэхүүнийг энэ онд багтаан нэмэх шийдвэр гаргасанд миний бие Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа, эдгээр бүхий л салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагааг бид цаашид эрч хүчтэй хөгжүүлэн, ингэснээрээ манай хоёр орны иж бүрэн түншлэлийг улам гүнзгийрүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    14 цаг 37 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    17 цаг 21 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    17 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    17 цаг 54 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    18 цаг 9 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    18 цаг 18 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    18 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    18 цаг 39 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК