Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн ”шинэчлэл”-ийн тухай эргэцүүлэл

2012-11-11
0
ЖИРГЭХ

    засаг.1Монгол Улсын төрийн бодлого, улс орны хувь заяа хаашихнаа яваад байна даа гэж бодохоор ард түмнээсээ нүүр буруулсан хатуу төрийн лантуун дор айсуй цагийг үдэх нь дээ гэж хэнд ч бодогдож байгаа байх. Уг нь С.Батболдын Засгийн газар Тавантолгойн орд газраас иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг нээж өгч, иргэд ч хувьцааны тухай ойлголттой болж байв. Гэтэл “Шинэчлэл”-ийн хэмээх тодотголтой Засгийн газар, шинээр бүрэлдсэн парламент энэ тухай огт дурсахгүй сууна. Тэр ч бүү хэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томилогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь парламентад сууж байхдаа Тавантолгойн орд газраас иргэд 10 биш 20 хувийг эзэмших ёстой хэмээн хуулийн төсөл оруулж байв. Я.Батсуурь нарын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байнгын хорооны хуралдаанаар дийлэнхийн санал авч байсан. Гэтэл өнөөдөр 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар улайрч байсан гишүүн асан маань “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар очсон ч энэ тухай ам нээхээ больсон нь өнөөх “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар, олонхийн бүлэгтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хүрээнд Монгол Улсад орж ирж байгаа мөнгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгдөг байсан нь ч алга болов.

  Энэ мөнгө олон мянган айл өрхийн гол амьжиргаа болж байсныг “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар элгээр нь мөлхүүлж шинэчлэл хийсэн. Орон сууцны урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдаж, иргэд орох оронтой болж байсан төслийг царцааж “шинэчлэл” хийв. Нэгэнт төслийг царцаасан учраас орон сууцны зээлд хамрагдахаар жилийн өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг бичиг баримтаа буцааж авахыг үүрэг болгосон. Тэр ч бүү хэл зарим иргэд мөнгөө байршуулаад эхэлсэн байсан ч түүнийг нь буцааж олгох кампанит ажил явагдаж байна. Үүнээс үүдэж иргэдэд маш их хэмжээний хохирол гарч байгааг ч өгүүлэхэд илүүдэх юун. Орон сууцны удрьдчилгаа төлбөрт өгөх гэж зээлсэн, гуйсан мөнгөний үнэ цэнэ алга болж, энэ төрийн өмнөөс өртэй хоцорч байна. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс өгдөг байсныг болиулж, эцэг эхээс нь 50 хувийг нь даалгаж байхаар шийдвэр гаргаж монголын ирээдүй хойчид “шинэчлэлийн” хөрөнгө оруулалт хийлээ.

Нэмж олохгүй, бүтээхгүй байх нь дүүрсэн хэрэг гэж бодъё. Хүний хийснийг цааш нь нураачихгүй аваад явчих ухаан байдаггүй л юм байх даа. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрын хийсэн шинэ зүйл гэвэл дээр дурдсан нураасан, царцаасан төслүүдээс эхлээд олон зүйлийг онцолж болно. Харин тэд зүгээр суухаар зүлгэж суу гэсэн шиг иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийг болиулж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгоно хэмээв. Халаасаа сэгсэрсэн Засгийн газар нэгэнт амласан мөнгөө хаанаас босгох тухай толгойгоо гашилгаж, гашилгаж, архи тамхины татварыг нэмж байж үүнээсээ хэдэн төгрөг гаргахаар болов. Чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж байхтай дөрөө харшуулан архи тамхины үнэ ч нэмэгдсэн нь нэгэн шинэчлэл байсан. Хамгийн гол нь шийдвэр гарахаас олон хоногийн өмнө нэмэгдэж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь чамгүй шинэчлэл мөн. Тэдний хийсэн ажил энэ. Ингээд ч олигтой үр днд хүрэхгүй байсан учраас эрх баригчид ирэх дөрвөн жилийн хугацаанд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгож, ард олонд таалагдахаар шийдвэр гаргасан юм. Арга ч үгүй бүх зүйлийг өөрсдийнхөөрөө “шинэчлээд” байх нь хэзээ ч ард түмэнд таалагдахгүй гэдгийг эрх биш ухаарч байгаа бололтой. Гэтэл Засгийн газраас хүүхдэд энэрэл үзүүлж 20 мянган төгрөг олгож байгаа нэртэй боловч үнэн хэрэг дээрээ 3000 хүрэхтэй үгүйтэй төгрөгийн халамжийг нэг хүүхдэд өгөх “шинэчилсэн” гэхээсээ илүүтэй ухарсан шийдвэр гаргасан. Энэ нь ард түмнээ тэнэгт тооцсон хамгийн арчаагүй улстөр юм.

Учир хүүхдийн нэрийн данс уруу сар бүр 20 мянган төгрөг орох хэдий ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны тал зардлыг эцэг эх даана гэж заажээ. Ингэхээр “шинэчлэл” хийж байгаа Засгийн газрын хүүхдэд хандсан энэрэл нь хаачив гэхээр харагдана. Тодруулбал, журамдаа нэг хүүхэд өдөрт 1600 төгрөгийн хоол идэх ёстой. Үүнийг ажлын 22 хоногт үржүүлээд голчийг нь олохоор 17200 төгрөг цэцэрлэгийн нэг хүүхэд сарынхаа хоолонд зарцуулах тооцоо гарч байгаа юм. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийн дансанд сар бүрийн 20 мянга биш ердөө л 2400 төгрөг орох нь. Энэ тухай “Засгийн газар хүүхдэд 20 мянган төгрөг баруун гараараа өгөөд зүүн гараараа авч байгаа” тухай мэдээлэл, нийтлэлч хэвлэлээр гарч байв. “Шинэчлэлийн” хэмээх Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн “шинэчлэл” гэвэл ердөө л энэ байна.

Б.ӨЛЗИЙТ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    7 цаг 51 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    8 цаг 35 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 21 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    12 цаг 48 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    12 цаг 52 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    12 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    13 цаг 39 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    14 цаг 19 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    14 цаг 51 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    15 цаг 29 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    15 цаг 33 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    15 цаг 35 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    15 цаг 41 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    15 цаг 44 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    15 цаг 44 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    15 цаг 58 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    16 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК