Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нураана, буулгана, хална, солино, шоронд илгээнэ

2012-11-11
0
ЖИРГЭХ

    барилга.1Нураана, буулгана, хураана, хална, солино, шоронд илгээнэ. Ардчилсан намынхны ажлын гол арга барил эдгээр үгэн дээр л тогтож байна. Зурагт үзэхээр тэр ч барилгыг, энэ ч байрыг нураана, хураана гэж айлган дарамтлах хотын дарга Э.Бат-Үүлийн яриа хөвөрч, сонин уншихаар тэнд тэдэн албан хаагч ажилгүй болгоно, энд ч хэдэн төрийн албан хаагчийг хална гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сүрдүүлэг үргэлжилж байна. Харин шүүх цагдаа нь сонгуулийн үр дүнг эрх баригчдын таалалд нийцүүлэн засч өөрчилдөг гаж жишиг тогтоож байна. Прокурорын байгууллага удахгүй ял эдлэх магадлалтай гэгдсэн хүмүүсийг нэр цоллон зарлаж, эрх баригч хүчний бодлогыг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг болов. Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчнийхээ үг хэлийг боомилж, Тамгын газраас ямар нэг мэдээлэл гадагш алдагдвал ажилтай чинь ярина шүү хэмээн төрийн албан хаагчдыг дарамталж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүд зунжин амарч байгаад ажилдаа ормогцоо Ардчилсан намын захиалгат шийдвэр гаргаж байна. СЕХ ард түмнээс сонгогдсоныг нь биш сонгогдоогүйг нь УИХ-ын гишүүн болгоно хэмээн гүрийж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас эхлээд ангийн анд уруугаа салаавч өгдөг соёлгүй, ёс зүйгүй гишүүн захаас аван олон байна. Бас болоогүй араас нь ихээхэн дургүй хүргээд байвал шоронд ч илгээж чадна шүү, надад эрх нь байхад та нар муусайн юмнууд яах юм, би мэддэг юм гэж ханцуй дотроо салаавч нуун аархах гишүүд ч хөлхөлдөх болов. Ер нь бид ямар оронд амьдарч байгаа юм бэ гэж эрх баригчдаас асуумаар санагдах юм. Ардчиллын 20 гаруй жилийн хөгжлийн үр шимээр бий болсон төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим энэ засгийн өнгөн дээр “булшлагдах” нь. Олуулаа нийлэн амраг садан, ах дүүгээ төрийн албанд шургуулсан Ардчилсан намынхан олуулаа хуулийн дээс алхан дураар тонгочиж эхэллээ.

  УИХ дахь сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилохын тулд боломжит бүхий л хуулийг зөрчихийн зэрэгцээ хараат бусаар ажиллах ёстой шүүх, цагдаа, прокурор, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийг ёстой л харцаараа хөдөлгөж байна. Ардчилсан намын засаглалын үед Монголын парламентын ардчилал хумигдаж, устаж мөхөхөд тун ойрхон боллоо. 22 жилийн дараа ардчиллыг анх өлгийдөж авсан хүмүүс өөрсдийнхөө гараар энэ ардчиллыг устгах юм гэж хэн санах билээ. Гэвч итгэхээс аргагүй үйл явдлууд сонгуулиас хойш шил даран өрнөж байна. В.И.Лениний хөшөөг буулгах үеэр хэвлэлийн хурал зарлаж, ХХ зууны энэхүү хүний хэн болохыг тодорхойлоод байсан хотын дарга Э.Бат-Үүлийн хэлж буй үг, хийж буй үйлдэл түүнээсээ ч нэг их ялгараад байх юмгүй болов. “Энэ Ленин чинь дандаа нураа, устга, хураа” гэж хэлдэг байсан юм гэж Үүл баатар айлдсан. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харвал тэр ч бас “Нураа, хураа, устга, хал соль” гэсэн үгээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Ямар сайндаа түүний энэ үгнээс залхсан ард иргэд ийм амны билэггүй нийслэлийн Засаг даргатай Улаанбаатар хот минь хөгжих л байгаа даа хэмээн халаглах вэ дээ. Ганц амбаар барьж, хадаас хадаж үзээгүй хий цэцэрхэгч улстөрчдөөс нураа, устга гэсэн үг гарахдаа ч амархан байх л даа. Бүтээн байгуулалтад хуруу нэмэрлэж чадахгүйгээс хойш дэмий хоосон зүйл чалчиж, хошуу нэмэрлэхээ боливол таарна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж үйлс нь хазайчихсан урагшгүй нөхөр байна. Төрийн байгууллагын удирдлагыг халж сольж оронд төлөөний хүнээ томилсондоо ханаж цадахгүй, жижиг гэлтгүй албан тушаал руу ч хомхойрон шунаж байна. Ердөө л төрийн албыг өөрийнхөө намын бааз суурь болгохыг хүссэндээ Ардчилсан намынхан манаач, үйлчлэгчийн албыг ч голохгүй сольж хольж байна. Нураана, хураана, буулгана, хална солино гэсэн үгийг гол уриа лоозонгоо болгосон Ардчилсан намынхан улс эх орон, ард түмнийг минь хааш нь л залуурдаад байна даа.
Н.Бүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • (203.91.119.100)
    AH bas l MAH aas yalgaagui huvalznuud ym baina daa.Ah duu hamaata sadan tusahuudaa alban tushaald devshuuleed l.Mongoliin ard tumen yana daa.
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • (203.91.119.100)
    ardchilaliig 22 jil demjsendee harmasch baina.ene zasag ch dee hol yavaxgui dee
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • (202.179.14.100)
    Хэн бухимдаад хаалгаад, халагдаад байгааг ард түмэн харж л байгаа шүү дээ. Ямар ард түмнийг хаагаад халаад байгаа биш. Ардчилал гэдэг бол замбараагүй дураараа аврирлахын нэр биш. Харин хэн хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарагддаг байхыг хэлнэ. Урьд нь дарга болон мөнгөтэй нь дайрч дураараа байшин барина. Шөнө оройгүй баар саваа ажиллуулна. Харин ард түмэн бол юу ч хийе гэсэн зөвшөөрөл олдохгүй ийм л байсан. Одоо харин бүгдийг нь адилхан хууль мөрддөг болгох гэж байгааг ард түмэн 100% дэмжиж байгаа.
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (182.160.61.46)
    МАН-ынх ТА нар жолоогүй байсан биш үү тана намын Цэрэнчимэд 14 тэрбүмаар казинодоод, Таван толгой Багануур Шивээ овоон лицензийг хувийнханд өгөөд Хадгаламж Зээлийн хоршоог дампуураад, Танай намын хүн Түмэнгэрэл албан газар Бадрааг хутгаад, Баатар гаальд авилга хөгжүүлээд, Улаанбаатарын газар утаа, махны мөнгөөр хөлжөөд, бүх сонгуулийн саналыг луивардаад бас эсэргүүцснииг нь буудаад 22 жилиин олон баримт баигаа
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.179.20.133)
    N.BUREN chi MAN-iin buunii nohoi duugui baival zugeer bh shuu. chinii ter shuteed baisan nam chin udahgui budaa bolno.
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (182.160.33.31)
    anhnaasaa MANgaruudiin ued huulia barij bsan bol yu gj iim yum boldog yum. Hamag baliar bulihai chn ilreed bna. Il tod bolgoj bgaa n zuw. yum l bol 22 jil gj hutsah yum. ternii 18 jild n MANgaruud l tur barisan bz de
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    tur zasagiin byryygaas bolood xoxirson xvmvvsiin gariin vseg ajil turul ner ysiig ni il gargaad irbel itgex xvn olon bnaa. yum il bolj bxad tvmnii neriig zeelxee boliiochee
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    jiriin irgeded gazariig ni ugux gej zvtgej shiidej bga xotiin dargaas exleed zub vildel ix l bn demjij bnaa...
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    yum xem xemjeetei bx xeregtei sxan amidarch bna gej xoshgoryylaad olon tvmen ni yadyyraad tsuuxun xed ni bayajaad l bga bzde. odoo temtseed irxeer xvnii erx ch gex shig ...erx nedellee yrbyylsan il garsan ni l shvvxdee tylsan bzde tvvnees jiriin xvmvvs shvvx tsagdaad ochloo gej sonsoogui l bndaa
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    zubd ni zuulun byryyd ni xatyy xandaj bj l ene xeden turuus tursun ter bymtangyyd xalshrax bysyy... uur xen xiixiin ednii zabaan vildlliig...
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    zub. olon jil MAN tur bariad yu xiij bvteeb. abilga mafi xemjeend xvreed bxad uuruur yaaj shiidex be xvmvvsee.
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • хахаха (202.170.94.230)
    солиорч алдах юм аа даа чи
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (122.201.18.145)
    ENE BOL AN IN SHINECHLELIIN ZASGIIN GAZRIN SHINECHILSN STYLE
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    7 цаг 51 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    8 цаг 35 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 21 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    12 цаг 48 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    12 цаг 52 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    12 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    13 цаг 39 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    14 цаг 19 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    14 цаг 51 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    15 цаг 29 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    15 цаг 33 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    15 цаг 35 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    15 цаг 41 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    15 цаг 44 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    15 цаг 44 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    15 цаг 58 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    16 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК