Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэлд оч байхад зууханд гал дүрэлзэнэ

2012-11-12
0
ЖИРГЭХ
cb06c8925f45ff15originalНийслэлийн иргэд олуулаа цэвэр агаар, хогггүй гудамжийг мөрөөддөг. Гэвч өмнөх Засгийн газар, хуучин хотын удирдлагын сэтгэлгүй, цэвдэг сэтгэлээс үүдээд утаагүй түлш үйлдвэрлэх, хоггүй гудамжтай байх зорилгоор төсвөөс гаргаж байсан мөнгөнүүд үргэлж салхинд хийсч, МАН-ын удирдлага олон нийтийн мөрөөдлөөр мөнгө хийхээс бус бодитой ажил хийдэггүй байж.

cb06c8925f45ff15original  Нийслэлийн иргэд олуулаа цэвэр агаар, хогггүй гудамжийг мөрөөддөг. Гэвч өмнөх Засгийн газар, хуучин хотын удирдлагын сэтгэлгүй, цэвдэг сэтгэлээс үүдээд утаагүй түлш үйлдвэрлэх, хоггүй гудамжтай байх зорилгоор төсвөөс гаргаж байсан мөнгөнүүд үргэлж салхинд хийсч, МАН-ын удирдлага олон нийтийн мөрөөдлөөр мөнгө хийхээс бус бодитой ажил хийдэггүй байж. Магадгүй хог, утаа арилчихвал тэдний иддэг мөнгө байхгүй болчих нь гэж айдаг байж ч болох юм. Энэ айдсаараа тэд хариуцсан ажилдаа сэтгэл гаргадаггүй, сэтгэл үгүй болохоор зүтгэдэггүй, зүтгэлгүй болохоор үр дүнгүй ажил хийдэг байсан байж таарах гээд байна. Үүнийг хоёрхон жишээгээр нотлоё.

Утаагүй түлш яасан бэ?

  2-р цахилгаан станцыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах тендерт ялсан Аморе интернэшнл компани 2 жил өнгөрөөд байхад ганц ч кг утаагүй түлш гаргаагүй сууж байна. Учрыг лавлавал ердөө 15 сая төгрөгийн дүрмийн сантай энэ жижиг компанид 18 тэрбумын өртөгтэй том ажлыг хариуцуулсан хүмүүс нь МАН-ын сайд нар Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт нар юм. Энэ мэдээллийг УИХ-ын индэр дээрээс тэдний намын “нэртэй” зүтгэлтэн Ц.Батбаяр тунхагласан болохоор эргэлзэх хэрэггүй, хүмүүс ээ.

  Гэрээний дагуу 11 сарын 1 гэхэд Аморе интернэшл 19 мянган тонн шахмал түлш ийг үйлдвэрлээд нийслэлчүүдэд нийлүүлэх ёстой. Тэд үүргээ биелүүлсэнгүй. Цэвэр агаараар амьсгалах иргэдийн мөрөөдөл бараантлаа. Үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ тэнгэрт хадаж тонн нь 210-250 мянган төгрөгт хүрч эхлэсэн тул Шинэчлэлийн засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хүрчээ. Юуны өмнө төрийн өмчит Багануурын уурхайд тусгай мөргөцөг гарган, өдөрт 27 вагон нүүрсийг шигшиж, ангилж бэлдээд нийслэл рүү ачуулдаг болгох зохион байгуулалтыг хийж, шаардагдах техник технологийг суурилуулсан байна. Шигшүүрээс жигд 2 - 15 см хэмжээтэй нүүрс гарч байгаа учраас иргэдийн хэрэглээний нүүрс ямар ч хаягдал, гологдолгүй болсон. Ингэснээр Багануурын уурхайгаас өдөрт 172 вагон нүүрс Улаанбаатар руу ачигддагийн 27-д нь иргэдийн хэрэглээний нүүрсийг тээвэрлэж байхаар болжээ.

  Иргэдэд хямд нүүрс түгээх ажилд нийт 1600 орчим гэрээт ажиллагсад оролцож энэ хэмжээгээр тогтмол ажлын байр бий болсон байна. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч энэ нүсэр ажлыг нугалж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх боллоо. Иргэдэд ойртуулж, хүргэж өгөх ажлыг Нийслэлийн захиргаа хариуцаж, 1 хороонд 2 борлуулалтын цэг байхаар төлөвлөжээ. Борлуулалтын цэг нь цэнхэр дарцаг бүхий тэмдэг, хаягтай, нийт 176 цэг өглөө 10 -аас үдшийн 21 цаг хүртэл ажиллана. Нүүрс борлуулах цэгүүд хорооны айлуудад гурав хоног тутамд талон тарааж нийлүүлэлтийг жигд байлгах юм. МАН-ын Засгийн газар 18 тэрбум төгрөг авчихаад 2 жил болоход хийж чадаагүй ажлыг 2 сар хэртэй хугацаанд тун жаахан мөнгө, гол нь сэтгэл зүтгэлээр амжуулж чадлаа. Сэтгэлд д өчүүхэн ч гэмээ нь оч байхад иргэдийн зууханд гал дүрэлзэхийн учир энэ буюу. Хамгийн гол нь нүүрсний үнийг зохиомлоор хөөрөгдснийг сэтгэл гаргаж, зүтгэл нэмсэн ажлын үрээр зогсоож чадлаа. Үр дүнд нь Багануурын уурхайгаас ченжүүд 1 тонн нүүрсийг 27.5 мянган төгрөгөөр авчихаад, иргэдэд 1 тонныг нь 250 мянган төгрөг хүргэж зардаг байсан нүүрсний үнэ 80 мянган төгрөг т хүрч, 6 кг-аар савлагдсан нүүрсийг 1500 төгрөгөөр борлуулж  байсныг 40 кг хэмжээтэй савлагаатай болгож 3200 төгрөг болгожээ.     Гэр хорооллын 190 мянган өрхийн түлшний зардал энэ өвөл 320 мянган төгрөгөөр хэмнэгдэх боллоо. Анх иргэд нүүрсний үнийг банкинд тушаадаг байхаар төлөвлөсөн боловч иргэд бэлэн мөнгөөр шууд төлбөр хийх хүсэлтэй байсан тул борлуулагчдад мөнгөө төлөх боломжтой болгожээ.

Утаа ихсэх юм биш биз?   

   Багасахгүй гэхэд ихсэхгүй гэдгийг албаны хүмүүс хариуцлагатайгаар хэлж байна. “Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай авцалдахгүй байна” гэх шүүмжлэлийг МАН-ынхан байж ядан гаргаж байгаа. Уг нь тэд тендерээ зөв явуулсан бол, шалгарсан компани нь үүргээ биелүүлсэн бол нөхцөл байдал огт өөр байхсан. Иргэдийг дулаан өвөлжүүлэхийн тулд, тэдний мөнгийг хэмнэхийн тулд “үүнээс өөр гарц одоогоор алга” гэдгийг Засгийн газрын тэргүүн санаа алдан хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн дотор утаагүй түлш үйлдвэрлэлийг бүрэн шийдснээр 2013 оны намраас Улаанбаатарын утаа 2 дахин багасна. 2014 он гэхэд иргэд утаагүй түлшийг соёлтой савлагаатайгаар ойрхи дэлгүүрүүдээс худалдан авдаг болно. Шинэчлэлийн засгийн газар хямд нүүрс нийлүүлэхтэй зэрэгцүүлээд агаарын бохирдлыг бууруулах ажлыг ч эрчимжүүлж байгаа. Энэ өвөл гэхэд л нийслэлийн есөн дүүргийн 12461 өрхийг боловсруулсан түлшээр хангаж, 23 мянган өрхөд бүрэн шаталттай зуухыг тараан, 20 мянган өрхөд 80 ам метр хүртэлх талбайг халаах усан халаалттай сайжруулсан зуухыг нийлүүлж, 7500 өрхөд ердийн сайжруулсан зуухыг нийлүүлэх юм. Хотын төвд ойрхон 1590 өрхөд утаа шүүгч олгож, мөн Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн айл өрхүүдийн худалдан авч байгаа боловсруулсан түлшний үнийг 43 хувиар бууруулж, хямдарсан нүүрсний үнэтэй ижил төвшинд хүргэв. Дээрх ажлуудын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээ 27 хувиар буурах тооцоо гарсан. Өнгөрсөн онд түүхий нүүрсний хэрэглээ 16 хувиар буурсантай харьцуулбал энэ өвөл нийслэлчүүд 95 мянган портероор зөөх хэмжээний нүүрснийг түлэхгүй байх боломжтой боллоо.

Хог хаягдалд ч сэтгэл дутаж байжээ

   Нийслэлийн иргэдийн бас нэгэн мөрөөдөл олон жил дарагдсаан. Хотын гудамж, ялангуяа гэр хороолын гудамж, ойрлцоох жалга хонхорууд хур хогондоо дарагдаж иргэдийг бухимдуулсаар ирсэн. МАН-ын дарга нар сонгууль дөхөхөөр л хийдэг кампанит ажлаа хог ачих болгоод удсан. МАН хогийг нэр төрөө өсгөх хэрэгсэл төдийгүй сул мөнгө олох арга болгоод байсан нь одоо тодорч байна. Хотын хуучин удирдлага дүүрэг бүрт байсан ТҮК-иудыг хувьчилсан нь ажил сайжруулах бус харин ч монополь, ямар ч хяналт, хариуцлагагүй бүтцийг үүсгэжээ. ТҮК нэртэй мөнгөний машинууд жилд орон сууцны айлуудаас 200 сая, гэр хорооллын айлуудаас мөн 200 сая төгрөгийг хог зайлуулсан хөлс гэж шаардаад авчихдаг. Дээр нь төсвөөс 4,5 тэрбум төгрөг авдаг хирнээ хотын гудамж хогтой хэвээрээ үлддэг байсны нууц нь хяналтгүй, өрсөлдөөнгүй болгосонд л байжээ.

Э.Бат-Үүл баатраар удирдуулсан хотын шинэ Захиргаа хог хаягдлын менежментэд өрсөлдөөнийг бий болгохоор тендер зарлаж 14 компани шалгаруулснаар үр нь шууд гарч эхлэв. Нээлттэй, чөлөөт өрсөлдөөн ямагт үр дүн авчирдаг жам ёсоор өдөрт 1500 тонн хог төвлөрсөн цэг дээр буулгадаг байсан нь эрс өсч 2700 тоннд хүрчээ. Зөв өрсөлдөөний ачаар хог тээвэрлэх эрх авсан компаниуд одоо ачих хог хайж явдаг болсон. МАН-ын дүүрэг, хороон дарга нарын орлогын эх үүсвэр хумигдаж байгаа ч гэр хорооллын гудамж цэвэр цэмцгэр болж байгаа нь гол үр дүн ! Сэтгэл байхад хог ч алга болдгийн жишээ энэ. Удахгүй МАН-ын дарга нарын хуримтлуулсан хур хог ачигдаж дуусна. Хог тээвэрлэх компаниудын өрсөлдөөн үргэлжлэнэ.  Нийслэл хоггүй гудамжтай болно. Мөрөөдөл биелнэ.  

Сэтгэлтэй хүмүүсээр удирдуулсан цагт мөрөөдөл мөнгө болно

  МАН-ын Засгийн газрууд иргэдэд хямд нүүрс хүргэх талаар хэзээ ч бодож байсангүй. Харин ч нүүрсний уурхайн газраас өөрсдийн мэдэлд авахаар улайран зүтгэдэг байжээ. МАН-ын Хотын дарга нар хогийг бүрмөсөн арилгахыг мөрөөдөж байсангүй. Энэ нь тэдний орлогод нөлөөлөх гээд байсан хэрэг. Одоо энэ бүхэн ард хоцорлоо. Урьдын юм ул болж шинэ Засаг зул болох цаг ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар, хотын Шинэ захиргаа иргэдийн мөрөөдлийг эн тэргүүнд биелүүлэхээр сэтгэл гарган зүтгэж байна. Одоо л тэдэнд олуулаа сэтгэлийн дэм өгөх, урмаар тэжээх цаг ирж байна.

Олуулаа дэмжье, олуулаа хөгжье
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.24.88)
    Туршлагатай гадны мэргэжилтнүүд гэр хорооллыг орон сууцжуулахаас өөр аргагүй
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • (202.131.233.59)
    Хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, хүн ард, улс орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй хүмүүст хийж бүтээхэд нь нэг сар ч багаддаггүй, харин эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөтний шуналд живэгсэдэд ханаж цадахад нь бүтэн зуун ч багаддаг бололтой
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • (202.55.182.28)
    МАН-ыхан үнэхээр сэтгэлгүй шүү. Тэр Ч.Хүрэлбаатар гэж ёстой зэвүүн гөлөг дөө. Идэхээс өөр юу ч мэдэхгүй, хийдэггүй хүн дээ
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    7 цаг 51 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    8 цаг 35 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 21 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    12 цаг 48 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    12 цаг 52 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    12 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    13 цаг 39 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    14 цаг 19 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    14 цаг 51 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    15 цаг 29 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    15 цаг 33 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    15 цаг 35 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    15 цаг 41 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    15 цаг 44 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    15 цаг 44 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    15 цаг 58 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    16 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК