Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл баатрын хауснуудын нэг л гэхэд 600 сая төгрөгийн үнэтэй

2012-11-13
0
ЖИРГЭХ

  bat_uul_hothon  Шударга үнэний бодит жишээ гэх хотын дарга Э.Бат-Үүл баатар маань Зайсан орчимд хотхон барьсан гэвэл та итгэх үү. Түүнийг үнэхээр хувьдаа хур хөрөнгөтэй гэхэд итгэх хүн ховор биз. Гэхдээ энэ үнэн ажээ. “Сонор рекордс” компанийн нэр дээр баригдсан “Эрдэнийн төгөл” хотхон Зайсангийн наахан талд Оргил супермаркетаас 500 метрийн зайд хэдийнэ сүндэрлээд байна. Уг хотхонд 10 гаруй хаус байдаг бөгөөд нэг бүрийнх нь үнэ 600 сая төгрөг хол давжээ. Тансаг зэрэглэлийн ийм үнэтэй хаусуудыг барихад овоохон хөрөнгө гарсан нь ойлгомжтой. Өнгөрсөн парламентын үед баригдсан уг хотхоныг “УИХ-ын гишүүний хүүхдүүдийн ажил тул ногоон гэрлээр явуул” гэсэн шошготой нийслэлийн Засаг даргын тамгын газраар орон гэрлийн хурдаар бичиг баримт нь бүрдэж байсан тухай ярьцгаадаг юм билээ.

    Эрдэнийн төгөл хотхон нь тусгай хамгаалалтын албатай, сагсны болон газрын теннисний талбайтай. Тусгай фантан маягийн цэцэрлэгтэй гээд орчны тохижилт гайхалтай дээд зэрэглэлээр хийгдсэн бол дотоод засал барьсан барилгын материал нь ч Монголд байхгүй чанартай юм байх. Чухамдаа ийм тансаг хаусуудыг Үүл баатрын хүүхдүүд барьж, түүний хүрээний баячууд худалдан авсан байна. Яг өчигдрийн байдлаар тус хотхонд ахиад нэг томоохон барилга баригдаж эхлээд байсан юм.

    Хойд Солонгосын удирдагч Ким Ун эхнэрээ жирэмсэн болонгуут Англиас 2000 еврогийн үнэтэй хүүхдээ усанд оруулах ванн захиалж авлаа гэсэн мэдээ хачин эмгэнэлтэй сонсогдож байлаа. Ард түмнийх нь 90 хувь өлсгөлөнгөөс болоод хараагүй, харааны гажигтай болчихоод байгаа энэ улсын удирдагч хүүхдээ монгол мөнгөөр 2.5 орчим сая төгрөгийн ваннанд усанд оруулах нь л дээ гэж ирээд л муулцгаасан.

    Яг үүнтэй адил хотын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл ба түүний хүүхдүүд дээд зэрэглэлийн барууны тоног төхөөрөмжтэй хаусууд барин баячуудад зарлаа гэх мэдээлэл хачин эмгэнэлтэй сонсогдов. Ядруухан гэгдэх улсын баатар цаанаа ийм л бизнестэй, ингэж л наргиж суудаг байх нь. Ядуу ардынхаа өмнөөс тэмцэхээс өөр эрдэмгүй гэх Э.Бат-Үүл баатар үнэндээ ийм л нэгэн байсан байх нь. Социализмаас салаад 22-хон жил болж байгаа Монгол Улсад үндэсний хэмжээний хөрөнгөтөн, өв залгамжлагч хараахан төрөөгүй байгаа. Үүл баатарт бол бүр ч хөрөнгө өвлөгдөөгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ их хөрөнгийг хаанаас босгосон байх вэ гэдэг асуултад хариулт олдохгүй байна.

    Ямартай ч Э.Бат-Үүл баатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд 17.9 саяыг, гэр бүл нь 26.1 саяыг олдог бөгөөд өөр ямар нэгэн компани, хувийн бизнесгүй гэж мэдүүлсэн байгаа юм. Ингэхээр түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ч ихээхэн “но”-той болох нь эндээс харагдаж байгаа юм. Эрдэнийн төгөл хотхоныг Үүл баатрын хүү Чулуудай захиралтай “Сонор рекордс” компани захиалж “Батхангай өргөө” компани гүйцэтгэлийг нь хийсэн гэнэ. “Сонор рекордс”-ын тухайд ая зохиогч Халиунтай хамтран урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад одоо салан Үүл баатрын хүүхдүүд дангаараа бизнесийн чиглэлээр ажиллуулж байгаа ажээ. Гоё ярьж хошгируулдаг Улсын баатрын хүүхдүүд мөн Багшийн их сургуулийн хажууд “Сонор плаза” гэх өндөр байшин босгоод буй. Эл байшин баатрын яг өнөөдөр ярин ард түмэнд таалагдаад байгаа “Гадаад орчны зохион байгуулалтгүй” гэх ангилалд нь гарцаагүй багтаад байгаа. Ингэхээр Үүл баатраас ярьдаг шигээ өөрийнхөө бодит үнэнийг тайлагнахыг хүсэх л үлдлээ.

М.Мөнхчимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • (210.89.232.110)
    batvvlee boli l doo
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • Үнэнээр явбал үрэх тэргээр туулай гүйцнэ (202.170.65.50)
    Энэ хүн насаараа ард түмний өмнө нээлттэй амьдарч байна. Аливаа мэдээлэл бодит үнэн, баримтанд тулгуурлаж хариуцлагатай байх ёстой. Бат-Үүл гуайг хэвлэлийнхэнтэй өөг төөг гээд байдаггүйг бид мэднэ. Үүнийг далимдуулж өчүүхэн санаагаар, жижиг хүрээнд хямдхан мэдээлэл бичиж хайран цагийг барагч, мэдээг бичигч Мөнхчимэг танд харамсч байна. Хүнд үйлийн үр үргэлж ирдэг. Өөрийнхөө оюун ухааныг муухай инергээс чөлөөлөх хэрэгтэй. Чамд аз жаргал хүсье!
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • mira (122.201.28.4)
    aya ah mini bas l hudalch oligarh baisiin gej uu mongol hun idej handaggui modon iljigend haduulj hashirahgui gedeg shig l bolhimdaa ... ene medeelliig sain taraah hergtei l bololtoi tim uu
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • saka (202.179.25.136)
    tuhain baishingiin bodit une hiigeed olson orlogiig in tulgad uz dee tegwel huulias gaduur orlogo olson eseh in medegdene
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • tsogoooooooooooooo (103.11.194.10)
    Am ajil 2 ni ih hol zoruutei yabaaa yum bnadaaa Selenged
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (202.9.47.134)
    selenged tom tarialangin gazartai bz de
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (133.5.11.10)
    ERDENIIN TUGUL hothon gene vv, aawiinhaa nereer hothonoo nerlej dee hehe, ERDENE iin Batvvl gedeg biz dee
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • Xexa (68.58.115.73)
    Odoo medej bga um uu?? Hulhi Baatar chin ali ert Terbumtan bolood odoo jujiglej baigaa ni ene shuu dee.Shal erguu jujigchin.YU CH HIIJ CHADDAG hun shuuuuu!!!
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (122.201.18.168)
    hyyn barij bgaa
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (182.160.30.32)
    битгий үнэнийг тараагаад бай.
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (203.91.112.12)
    МАН-ЫНХААН ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЛЭЭ АЛДСАНДАА БООЖ ҮХЛЭЭ ЮУ. ХАР ПИАР БАЙДАГ Л БОЛОВЧ ХЭТ ИХДЭХЭЭРЭЭ ЭЗНЭЭ БООМИЛДОГ ЖАМТАЙ ШҮҮ.
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (202.21.111.141)
    bitgii tsuuraad bai
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • (122.201.18.153)
    ULGERIIN BAATAR MINI BAGAA TAIL DAA
    2012 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    7 цаг 45 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    8 цаг 29 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 15 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    12 цаг 42 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    12 цаг 46 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    12 цаг 50 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    13 цаг 33 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    14 цаг 13 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    14 цаг 45 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    15 цаг 23 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    15 цаг 27 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    15 цаг 29 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    15 цаг 35 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    15 цаг 38 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    15 цаг 38 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    15 цаг 52 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    16 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК