Зохиолч, найруулагч О.Машбат өнөөдөр "Тэмүжин" нэртэй номоо дэлхий даяар сүлжээтэй amazon.com сайтад тавьж худалдаанд гаргалаа. "Тэмүжин" туужийг Чингис хааны бага насны түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд 850 жилийн ойгоор нь худалдаанд гаргаж байгаадаа зохиолч сэтгэл хангалуун байгаа аж. Номыг 14.59 доллар буюу 20 мянган төгрөгөөр худалдаж авч болох юм.
Зохиолч, найруулагч О.Машбат "Жинжиймаа", "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Мэлмий", "Ван сэмбэрүү" зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ олны танил болж байсан бол ийнхүү Монголын түүхэн хаан Чингисийн нэртэй номоо гаргалаа.

























































Сэтгэгдэл (3)