Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ С.Сарантуяа АЖ боллоо

2012-11-14
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
DSC_0698Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ардын багш цолоор МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн багш, Математикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, академич Абишийн Мекей, Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Драмын эрдмийн театрын жүжигчин Самбуугийн Сарантуяа, Монгол Улсын гавьяат багш цолоор СУИС-ын уртын дууны ахлах багш, уртын дуучин Цэвээндоржийн Дэлгэр, Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Жигжийн Юра, МУИС-ийн Ерөнхий ба аналитик химийн тэнхимийн зөвлөх профессор Алтанбаярын Мөнгөнцэцэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Гэндэнгийн Батсуурь, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн  бага ангийн багш Цэвэгжавын Мааньгүмбэн, Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Хожоогийн Бааст, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч Баяраагийн Ганхөлөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Довдонжамцын Чойжилсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн, төрийн захиргааны ахмад ажилтан Тойвогын Наранхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин DSC_0698Ганбаатарын Цолмон, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Даваахүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн  7 дугаар хорооны иргэн, ахмад сэтгүүлч Даваагийн Дорждулам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ерөнхий редактор Данзангийн Нямаа, Нийгмйин эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологийн үйлдвэр судалгааны төвийн зөвлөх Доржийн Дандий  Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын  Баян-Аараг  2-р багийн тэмээчин Готовын Тойвгоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Гомбоцэрэнгийн Сампил, Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн, мал зүйч Орынбайн Хатран, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын филармонийн концертмейстр Задгайн Туяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн Цэргийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хурандаа Ванчинсүрэнгийн Чимэдсүрэн, “Алтангадас” одонгоор Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Сэндэнсүрэнгийн Бадамханд, Цахилгаан тээвэр ХК-ийн тролейбусны жолооч Банзрагчийн Гантөмөр, МҮОНТ-ийн сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Түмэн-Өлзийн Өлзийбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Билэгт зам” ХХК-ийн механизмчин Бишхүүгийн Лувсан, “Ган хийц” ХК-ийн цахилгаан гагнуурчин Жанчивын Сувданзагас, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын ХУД-н онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч Түншийн Сайнбаяр, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн ахлах ажилтан, хошууч Доржийн Батсоёл нарыг шагнасан юм. Ерөнхийлөгч шагналыг өнөөдөр төрийн ордонд гардуулж баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Та бүхэнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн түүхт ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Өвөг дээдсийнхээ үйлс гавъяаг санаж дурсах, сэхээрч ухаарахын уламжлалаар Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг монгол түмэн төдийгүй дэлхий дахин өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Чингис хаан бол ирт сэлмийн дохилт, эмээлт хүлгийн давхил төдийгөөр ертөнцийн гүрэн байгуулсангүй. Ухааны цараа, эв нэгдэл, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэн, хүй ертөнцийн сэтгэлийг хурааж, хүн төрөлхтний дэг журам, хөгжлийн үндсийг тавьсан эрин цагийн их удирдагч байсан билээ.

 Өнөөдрийн энэхүүтүүхэнөдөр, монголтүмний бахархал, эвнэгдэл, хөдөлмөрч зан чанарын илэрхийлэл болсон, эхорныхоодөрвөн зүг найман зовхист үйлс амжилтаараа шалгарсан эгэл жирийн иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна. Энд шагнал хүртсэн хүмүүсээс гадна бас манай олон иргэн төрийн өндөр шагнал хүртэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Боловсролын байгууллагад тасралтгүй 43 жил ажиллаж 16 удаа нэгдүгээр анги хүлээж авсан Цэвэгжавын Мааньгүмбэн гуай, эрүүл энхийн манаанд тасралтгүй 51 жил зогсож хүн ардаа анагааж яваа эмч Хожоогийн Бааст гуай, мал сүргийг чанаржуулан, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, байгаль цаг уурын онцлогт тохирсон нутгийн хэвшлийн цөм сүрэг үүсгэх, залуу халаа малчдыг сургахад зүтгэж яваа малчин Гомбоцэрэнгийн Сампил гуай гээд эмч, багш, эдийн засагч, сэтгүүлч, жүжигчин, тэмээчин, тролейбусны жолооч, гагнуурчин, гал сөнөөгч нарын шилдэг иргэд маань шагнуулж байна. Та бүхэндээ халуун баяр хүргэе.

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч баярыг тань хуваалцаж буй гэр бүл, үр хүүхэд, хамт олонд тань бас түүхт ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Аугаа их түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр хойч бидэнд өөдрөг гэгээн ирээдүй буй гэдэгт би итгэдэг. Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй монгол түмэндээ болон Монголын төлөөх сэтгэл зүрхтэй бүхий л хүнд түүхт ойн баярын мэнд хүргэж байна” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • T1 avgai (115.187.88.3)
    Sarantuya gej har haltar avgai Ardin jujigchin bolj baival mongold tsolgui hun oldohgui biz dee. Shog yum
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • Çî÷èí (124.158.109.140)
    Ìàíàé õîðø õ¿¿õä¿¿äèéí ýã÷ Ñàðàíòóÿàä áàÿð õ¿ðãýæ ñàéí ñàéõíûã õ¿ñýí åðîîå.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Usa (68.58.115.73)
    Buh humuust bayar hurgeye.Suvdaa ymar goy um beee
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Д.Батсүрэн (122.201.18.176)
    Юраадаа Монгол Улсын гавьяат багш гэсэн эрхэм хүндтэй цолоор шагнагдсанд баяр хүргэе. Болж дээ Юра минь.
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • (122.201.18.173)
    Сонгуулийн омнох шагнал нэлээд хуний санааг хувиргана ДАА гэж
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • huyagaa (202.21.106.70)
    Delger gdg bagshid nudee olson shagnal ugchee yostoi saihan hun bleee sain ch bagsh egel daruu
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Sevrein Irves (76.167.185.185)
    Баяр хургэе Сайнаа эгчээ !
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    7 цаг 31 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    8 цаг 15 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    8 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 1 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    12 цаг 28 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    12 цаг 32 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    12 цаг 36 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    13 цаг 19 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    13 цаг 59 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    14 цаг 31 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    15 цаг 9 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    15 цаг 13 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    15 цаг 15 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    15 цаг 21 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    15 цаг 24 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    15 цаг 24 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    15 цаг 38 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    15 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК