Өчигдөр буюу 11-р сарын 14-нд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой тохиосон. Тэгвэл өвлийн эхэн сарын шинийн нэгний энэ өдөр эх барих эмнэлгүүдэд нийт 79 хүүхэд мэндэлжээ. Энэ азтай хүүхдүүдийн эцэг, эхийн олонхи нь тэдэнд Чингис, Тэмүүжин гэх зэрэг түүхэн нэр өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.Хамгийн анхны Чингис нэртэй хүүхэд 1933 онд, дараагийнх нь Халх голын дайны жил буюу 1939 онд бүртгэгдсэн байдаг аж. Түүнээс арван жилийн дараа гурваар нэмэгдэж, 1959 онд таваар өсчээ. 1960-1963 онд Чингис хааны тухай ярьж, бичиж болдоггүй байсан ч хорин гурван Чингис нэртэй хүүхэд төржээ. Харин 1990-1999 онд 183 монгол хүүхэд Чингис хааны нэрийг хүртсэн бол 2007 он гэхэд Монголд 385 Чингис мэндэлсэн сонирхолтой тоо байдаг аж.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (4)