Одоогоос 16 өдөр 12 цагийн дараа дэлхийн хүн ам долоон тэрбум хүрнэ. Тэр өдөр 2011 оны арваннэгдүгээр сарын 31 байх юм. Дэлхийн статистик судалгааны тооцооллоор дээрх тоо гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн хүн ам 6 996 560 000 байгаа аж. Үүнээс 2 754 000 гаруй нь монголчууд бид.
   Дэлхийн хүн ам манай эриний өмнөх 8000 жилийн тэртээ 0,5 хувийн өсөлттэйгөөр урагшилж байсан хэмээн түүхч, судлаачид үздэг. Харин өнөөгийн он тоололд шилжсэн буюу 1 онд дэлхийн хүн ам 200 сая байсан аж. Энэ тоо алгуурхан өссөөр 1803 жилийн дараа буюу 1804 онд нэг тэрбум болжээ. Үүнээс 123 жилийн дараа буюу 1927 онд хоёр тэрбум хүнтэй болсон бөгөөд энэ үед монголчуудын тоо 647 500 гаруй гэж Богд хааны албатууд тоолоод байв. Дэлхийн хүн амын гурван тэрбум дахь иргэн 1960 онд төрсөн бол, 1975 онд дөрвөн тэрбум, 1987 онд таван тэрбум хүрч өсөлтийн хурд ихэсч, хугацаа багассаар байгаа юм. Энэ үеийг хамарсан хүн амын өсөлтийг Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбон үздэг бөгөөд их төрөлтийн үе гэх нь ч бий. 12 жилийн дараа буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 12-нд манай гаригийн хүн ам зургаан тэрбумд хүрч байсан түүхтэй. Цаашид хүн амын өсөлт энэ хэвээр байвал 2027 онд бид найман тэрбумуулаа болох бол 2046 онд есөн тэрбум хүрэх аж. Мөн энэ зуундаа багтаж 10 тэрбум хүрэх тухай Дэлхийн статистик судалгааны тооцоонд дурдсан байна.
   Хүн амын өсөлт, нягтаршил, тархалт нэмэгдэх тусам асуудал ихээр гарч ирэх болно. Тухайлбал, гэр бүл төлөвлөлт, байгаль орчин, эдийн засгийн үзүүлэлтүүд маш ихээр өөрчлөгдөх юм. Гэр бүлийн зөвлөхүүд ажил ихтэй болох бол хоёр ба түүнээс цөөн хүүхэдтэй гэр бүл стандарт болох төлөвтэй байгаа ажээ.
   Дэлхийтэй харьцуулахад цөөн байж болох хэдий ч манай монголчууд 1960-аад оны эхээр нэг саяулаа болж байсан гэнэ. Харин 2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд манай нийслэл нэг сая иргэнтэй болсон билээ.