Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс ажиллаж эхэллээ

2024-4-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улмаар Гадаад улсад байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар нам, эвсэлд саналаа өгснөөр Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон.  Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байхаар хуульчилсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны саналаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар Улсын Их Хурал тогтоосон.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг байгууллаа. Гадаад харилцааны яамны саналыг харгалзан байгуулсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, гишүүнээр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм.

Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийн дагуу гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөн зохион байгуулах юм. Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ажиллах Салбар комиссыг Төв комисс тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө байгуулна.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Төв комисс Дипломат төлөөлөгчийн газраар хүргэхээс гадна олон улсын байгууллага, хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагатай хамтран түгээхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амараа, “Цахим өртөө холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл нартай 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр уулзав. Уулзалтаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг тус холбоод болон бусад олон нийтийн байгууллагатай хамтран боломжит бүх сувгаар түгээхээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирсон юм.

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсхүл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой. Улмаар 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд нь тухайн улсынхаа цагаар 07.00-22.00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд очиж санал өгнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 16 градус дулаан байна
Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    24 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    27 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    39 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    42 мин
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
    52 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
    16 цаг 8 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 19 мин
  • ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
    17 цаг 40 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
    20 цаг 27 мин
  • Франц даяар олон мянган сурагч, оюутнууд эсэргүүцлийг жагсаал хийж, 1000 гаруй сургууль сүйджээ
    20 цаг 56 мин
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    21 цаг 56 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    22 цаг 20 мин
  • Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
    22 цаг 35 мин
  • ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүллээ
    22 цаг 38 мин
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
    22 цаг 48 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
    22 цаг 54 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Өнөөдөр Монголын гурван жүдоч татамид гарна
    23 цаг 31 мин
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
    23 цаг 47 мин
  • ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ
    23 цаг 48 мин
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК