Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эргэцүүлэн бодож эргэн харах зарим асуудал

2024-7-02
0
ЖИРГЭХ

Улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг  дээдэлж, өвгөд дээдсийнхээ үг сургаалыг нь дагаж хүндэлдэг, хар цагаан хэл амнаас холуур өнгөрөхийг хичээдэг, үр хүүхдээ хөдөлмөрийн чиг баримжаатай болгож, зөв боловсон хүмүүжүүлэхийг эрмэлздэг, бие, хэл, сэтгэлээр нүгэл үйлдэхээс зайлсхийдэг манай сайхан уламжлал өдөр өдрөөр алсарсаар байгаад харамсах ч багадна.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь хүн бүрийн эрхэм дээд үүрэг хэдий ч аливаа хүний эрх, эрх чөлөө нь улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг бүхий л түвшинд бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрч мөрдлөг болгохгүй байна. Үүнээс үүдэн өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн үнэт өвүүд бүдгэрсээр байна. Нэг үгээр хэлбэл хүний эрх, эрх чөлөө гэдгийг хязгааргүй хэмээн эндүүрч түүндээ бялуурсан этгээдүүд, ялангуяа залуу хойч үе маань монголынхоо үнэт өв уламлалаас хөндийрсээр байгааг анхаарч залруулж эхлэхгүй бол монгол хүний уугуул чанар бүдгэрэхийн сацуу хожимын төсөөлж барамгүй хар үр дагаварт хүргэх аюул ойрхон байна.

Мэдэхгүй зүйлийнхээ талаар мэддэг юм шиг бичиж нийгмийн сүлжээнд цацдаг хүмүүс дэндүү олон болж байна. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх нь хэрээс хэтэрлээ. Заримдаа энэ хандлага Улсын Их Хурлын танхимаас ч сонсогдох болов. Тэдний зарим нь хожмын муу үр дагаврыг нь мэдэхгүйгээр ийм үйлдэл хийдэг ч, зарим нь  тэр дундаа өөрийгөө боловсролтой хэмээн дэвэргэгч нар мэдсээр байж хожимын хор уршигтай зүйлийн талаар ичгүүр сонжуургүй, ил задгай бурахыг тэвчихийн аргагүй.

Тухайлбал хэн ч  улс орны гадаад харилцааны асуудлаар хувийн байр сууриа илэрхийлэх эрхтэй хэдий ч хойч үеийнхэнд түүний сайн эсвэл муу үр дагавар яг л адилхан нөлөөлнө гэдгийг бодолцох учиртай. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тус улсын тусгаар тогтнол бүрэн эрх, халдашгүй дархан байх анхдагч нөхцөл нь хоёр хөрштэйгээ эрх тэгш, найрсаг харилцаатай байхыг хамгийн чухал хэмээн үзсэн байдаг. Түүний зэрэгцээ гуравдагч хөршийн харилцааны асуудал ч уг баримт бичигт зохих байр сууриа эзэлсэн буй. Эндээс хөрш орнуудтай харилцах найрсаг харилцааг бусад улс орнуудтай харилцах асуудлын доогуур эрэмблэхгүй байх нь юу юунаас чухал. Хөрш орнуудтайгаа баримтлах найрсаг харилцааны асуудлыг бусад улс орнуудтай харилцах асуудлын дээгүүр эрэмблэж байх талаар зөвхөн төрийн зүтгэлтнүүд санаагаа чилээх төдий бус энгийн иргэн бид ч бодолтой байх нь дээр.

Гэтэл улс орныхоо дээд эрх ашгийг эс тооцон гадаад улс орнуудын хоорондын харилцаа, дайн байлдааны асуудлаар хэрээ мэдэхгүй бахиралдах нь бидэнд өөрсдөд маань эргээд таагүй нөлөөлөх магадлалтай.  Энэ асуудлаар зөвхөн дипломат шугмаар байр сууриа илүү бодлогын хүрээнд илэрхийлж байх нь бидэнд өлзийтэй.

Тухайлбал ОХУ Украйнд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа үндсэн шалтгаан нь орос үндэстэй Украйны харъяатуудаа өмөөрсөн агуулгатай байсан. Нөгөө талаар Украйны нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулагдахаас сэргийлж байна гэж мэдэгдсэн. Энэ бол ОХУ-ын л өөрийнх нь асуудал. Монголчууд бид ч Өвөр монголд сургуулийн хөтөлбөрөөс монгол бичгийг хаслаа гээд үндэс нэгтнийгээ өмөөрч дуу хоолойгоо өргөж байсантай агаар нэг асуудал.

Манай дэлхий дээр ОХУ, АНУ гэсэн хоёр том гүрний хоорондын харилцааны зөрчил дэлхийн аль ч улсын, түүний дотор ОХУ-тай хил залгаа орших манай улсын ирээдүйн хувь заяанд таагүй нөлөөлөх магадлал дэндүү өндөр.

Манайханд холын америктай болон хоёр хөрштэй харилцах асуудалд ялгаатай хандах мянган шалтгаан буй.

Дэлхийн аль ч улс орон  хөрш зэргэлдээ байсан ч өөрийн улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих нь ойлгомжтой байтал ОХУ манайхыг эрчим хүч, түлшээр хяхан боох бодлого барьж байна гээд дургуйцэж буй хүн цөөнгүй. Үүнд дургүйцээд бухимдаад байх хэрэгггүй. Тэр бол тэднй гадаад бодлогын илрэл. Харин бидний сонгож томилсон эрх мэдэлтнүүд тэр бодлогыг нь зөөлрүүлэх, улс үнтэстнийхээ эрх ашгийг хамгаалах Монгол Улсын төрийн бодлогын явцыг урагшлуулах алхам хийж чадаж буй эсэхэд л анхаарлаа хандуулж, дэмжих цагтаа дэмжиж, шүүмжлэхээ ч шүүмжилж засч байх учиртай.

Эгийн голын усан цахилгаан станц, Нефтийн үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг асуудлаар хөрш ОХУ-тай зөвшилцөлд хүрэх нь чухал болохоос тэдний байр суурийг үл хүндэтгэх нь угаасаа утгагүй. Хоёр улсын хооронд байтугай, хоёр хүний хооронд ч нэг асуудлаар ялгаатай байр суурь илэрхийлэгдэхийг бүрэн хүлээн зөвшөөрдөгтэйгээ адил, тийм ялгаатай байр суурийг ойртуулах оролдлого хийх нь учрыг нь олоогүй байж орилж хашгирахаас хол илүү үр дүнтэй.

Ер нь улс орны маань туурга тусгаар байдал хангагдах, урагшлан хөгжих асуудал бидний өөрийн л асуудал болохоос аль нэг гадны орны асуудал огт биш. АНУ ч ОХУ ч манай улсыг бидний чармайлтгүйгээр хөгжүүлээд өгнө гэвэл том эндүүрэл.

Нэгэн үед манай улс 1920-иод онд ЗХУ-ыг бус, барууны аль нэг улсын колони байсан бол хамаагүй өндөр хөгжилтэй улс болох байсан гэж нэг биш хүн ярьж байхыг өөрийн чихээр сонсож байлаа. Гэтэл АНУ ч бай, бусад улс ч бай аль нэг улсыг хөгжүүлэх бус, өнгөтэй өөдтэйг нь цөлмөх бодлого явуулдгийг дэлхийн олон улс орны бодит амьдрал бэлхнээ харуулдаг. Тэдний хажууд манайх хөгжлийн харанхуй хоцрогдлоос эрхбиш боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл урлаг, шинжлэх ухаан, биеийн тамир спортын салбартаа үсрэлт хийж чадсан, эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялагийн салбарт тодорхой дэвшилд хүрсэн улс болсон гэдгийг мэддэг нь дэмжих байх, мэддэггүй нь эсэргүүцэх биз. Гэхдээ л энэ бол бодит үнэн.

Африк тивийн ихэнх орнууд барууны улс орнуудын колони байсан ч хөгжлөөр дорой хэвээрээ үлдэж иргэд нь эрх чөлөө гэсэн хоосон үгэнд хадуурч, зарим олигархууд нь төр барих, хязгааргүй баяжих  дон тусч одоог хүртэл хөл гараа олж хөгжиж чадахгүй л байна. Манай залуучуудын цөөнгүй нь дээдлэн шүтдэг АНУ нь Африк тивээс Либери гэх ганцхан улсыг колончилдог байсан. Энэ Улс 1970-аад онд тусгаар тогтносон ч одоог хүртэл дэлхийн хамгийн ядуу цөөхөн орны тоонд багтаж байна. Үүнээс үзвэл энэ дэлхийн хамгийн баян улс гэгдэх АНУ ч бусдад өөрийнхөө бодлогыг тулгахаас биш хөгжлийг нь дэмждэггүй гэдэг нь харагдаж байна. Үүнийг дурдахдаа би АНУ-д таагүй ханддагтаа бус, холын америк манай улсыг бидний өөрсдийн хичээл чармайлтгүйгээр хөгжүүлээд өгөхгүй гэдгийг илэрхийлээд байгаа юм.

Гадны улс орнуудад өрнөж буй бидэнд үл хамаарах асуудлаар хөдөлгөөн өрнүүлэн эсэргүүцлээ илэрхийлэх нь Монгол Улсын гадаад улстай харилцах харилцаанд сэв суулгана уу гэхээс сайн юманд хүргэхгүй гээр үл барам Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд харшлах асуудал гэдгийг ухаарах хэрэгтэй.

Иймээс аль нэг улс оронд хэт давуу байдал олгож найр тавих, эсвэл аль нэг улс орныг эсэргүүцэх, дутуу үнэлж, үл тоож хандах бус, харилцан ашигтай хамтын ажиллагаанд шүтэх нь чухал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд батлан иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд төрийн дээд түвшний удирдлагаас эхлээд зарим алдаа завхрал гаргасны улмаас ардчиллын зарим үнэт зүйл бүдгэрэх хандлага ажиглагдах болов. Юуны түрүүнд намчирхан хуваагдах үйл явц дэндүү газар авч, үзэл бодлоороо ялгарахаас хальж, гэр бүлийн хүрээнд хүртэл хагаралдаж сонгуулийн компанит ажлын явцад хүний амь эрсдэх хүртлээ даамжирлаа. Үүний гол буруутан нь Үндсэн хуулийнхаа суурь зарчим, үндсэн үзэл баримтлалыг төгс утгаар нь ойлгож, хууль  тогтоомжоор батлгаажуулахгүй байгаа үе үеийн парламент, улс төрийн намууд гэж үзнэ.

Тухайлбал Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тогтоосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухай нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасан.  Энэ бол нутгийн өөрийн удирдлах байгууллага нь Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурал байх бөгөөд орон нутгийн бие даасан байдлыг тодорхой түвшинд илэрхийлж байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Иргэдийн байгууллага учраас улс төрийн намаас үүсэлтэй байх уу, иргэдээс  үүсэлтэй байх уу гэдгийг эргэн харах шаардлага байдаг. Үндсэн хуулийн агуулгаар бол Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлыг улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдөө байгуулах Үндсэн хуулиар тогтоосон үндэстэй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдээсээ байгуулагдах аваас орон нутагтаа өгөөжтэй байхаас гадна орон нутаг дахь хэт улстөржилт хязгаарлагдаж, түүний сөрөг үр дагавраас зайлсхийх боломжийг бүрдүүлэх юм.

Улсын эдийн засаг нэг үеэ бодвол өөдөлж байна. Үүнтэй харьцуулбал хөдөлмөрийн үнэлэмж олигтой өсөхгүй байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхгүй бол ажиллах хүчийг эх орондоо барьж үлдээхэд хүндрэлтэй болох дүр зураг улам бүр тодорсоор. Дээр нь Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэвэл татварын дарамтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдана. Манайд нэмэгдсэн өтгийн албан татварыг эрс бууруулж, түүний буцаан олголтын хувь хэмжээг өсгөх цаг нь болж байгаа санагдах юм. Нарийн судалж тооцож үзэх юм бол бусад төрлийн татвараас ч заримыг нь бууруулах нөөц байх шиг. Ингэж зоригтой алхам эс хийвээс үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхэд  тодорхой бэрхшээл тулгарах янзтай, түүнчлэн ажиллах хүчийг ч эх орондоо үлдээхэд ч төвөгтэй болохоор байна.

Нийгмийн халамжийг хэт хавтгайруулсанаа эргэн харж, зөвхөн зорилтот бүлэгтээ чиглүүлж оновчтой тогтоохгүй бол хүүхдийн болон халамжийн мөнгөөрөө амьдралаа аргацаадаг томоохон давхарга үүсээд байна. Энд би хүүхдийн мөнгийг хас, тана гээгүй, олгох зарчмыг нь зөв тодорхой болгох тухай л ярьж байна.  Иймээс  нийгмийн халамжийн хууль тогтоомжоо яаралтай эргэн харж, зөв зүгт  нь залах үүрэг эрх баригчдад ногдож байгааг анхаарах цаг нь болжээ. Зарим нэг хууль тогтоомжоор ялгаварлал үүсгэсэнээ ч эргэн харах цаг нь болсон байна. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нийгмийн даатгалд даатгуулсан эхчүүдийн нэг жилийг 1,5 жилээр тооцуулах боломжийг бүрдүүлсэн ч уг хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс өмнө нь тэтгэврээ тогтоолгосон эхчүүдийг хамруулахгүй ялгаварласныг яаралтай залруулах шаардлагатай байна.

Улстөрийг хэт шүтэх хандлага юунаас эхтэй вэ? Бизнесийн боломжийг улстөрч болж эрх мэдлийнхээ сүр хүчээр бусдаас өрсөж олж авах, хөрөнгөжих гэсэн зарим хүмүүсийн атгаг шуналтай холбохоос өөр аргагүй байна. Зарим нь бүр “Та гэрээ засч чадсан уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “гишүүн болж байгаад гэрээ засна” гэж хариулж байгаагаар л энэхүү асуултын хариулт аяндаа гарч ирж байна. Улсын Их Хуралд нэр дэвшигчдэд одоогийнхоос илүү өндөр  шаардлагыг тавихаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах эр зориг Улсын Их Хурлын гишүүдээс гарах ёстой.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж, түүний дархлааг алдагдуулах хандлага ажиглагдах болов. Тэр ч бүү хэл зарим эрх мэдэлтэй хүний амнаас  Үндсэн хуулийн заалтыг унтуулах тухай ч цухалзаж байна. Уг нь бол Үндсэн хуулийн заалт хэзээ ч унтмал байдалд байдаггүй, өөрийгөө зөрчих, эсэхийг нүд цавчилгүй манаж байдаг учиртай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд туйлын болгоомжтой, урьд өмнө нь тогтоосон сайн жишгийг үлгэр болгон долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг тууштай баритлах учиртай. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуульд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт орууллаа. Заримдаа бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж өөрчлөлт оруулсан тохиодол ч байгаа. Үндсэн хуульд 2022, 2023 онд оруулсан өөрчлөлтүүд нэг л хөнгөн маягаар Засгийн газрын шахалтаар явчих шиг боллоо. Зарим үед Үндсэн хуулийн цэцийн дэм ч ороод явчих шиг болсон. Цаашид ч Үндсэн хуулийг шинэчлэх, өөрчлөх асуудал өндөр түвшний сэнтийтний амнаас унасаар байна. Үндсэн хуулиа өөрчлөх дон тусч, олон янзаар тайлбарлаж эхэлсэн улс орнуудад л Үндсэн хуульдаа ойр ойрхон халдаж, улмаар улс орондоо үймээн самуун дэгдээж, хөгжлөө сааруулж, иргэдээ ядуурлын гүнзгий ангал руу түлхэн унагасан  жишээ цөөнгүй гэдгийг эргэн сануулахад илүүдэхгүй биз. Одоо цагт Үндсэн хуулиа байн байн хөндөх бус Үндсэн хуульчилсан болон тэдгээртэй адил түвшинд эрэмблэгдэх хуулиудыг нэг сайн шүүж, Үндсэн хуульдаа яв цав нийцүүлэх шаардлага үүсээд багагүй хугацаа өнгөрч байгааг хууль тогтоогчид анхааралдаа авах цаг болсон байна.

                    Судлаач Цэдэвийн Товуусүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
"Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Болд (127.0.0.1)
    Ном уншдаг хүн ховор болжээ. Жижиг орны иргэд боловсролтой байвал их чухал!
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
  • Энгүүн (127.0.0.1)
    Наадуул чинь ном битгий хэл, иймэрхүү юм ч уншдаггүй байх аа, санааны гарз.
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Angle heliig zubhun ahlah angias zaa mongol helee martaj tuuh ulamjilaas salgaj emh zambraagui ardchilal ene bol dollars kolonchloliig demjih bodlogo
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XUCHINDEX ERD80955877ANUSAAR
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN80955877
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ....Саваагүй нохой,сар хараад хуцна..../Орос -Украина /асуудлыг ярьж байгаа г, ...би тэгж боддог.....
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    1 цаг 32 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 42 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    2 цаг 4 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    2 цаг 15 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 15 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 7 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    17 цаг 35 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    20 цаг 32 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    20 цаг 36 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    22 цаг 23 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    22 цаг 37 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    22 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    22 цаг 55 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    22 цаг 58 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    23 цаг 6 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    23 цаг 11 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    23 цаг 20 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    23 цаг 24 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    23 цаг 29 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК