
Монгол Улсад нийт 841,506 жуулчин хүлээн авчээ. Есдүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна.
Жуулчдын тоог өмнөх жилүүдийн 9 дүгээр сарын 30-ны байдлаар харьцуулбал:
• 2023 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 468,175
• 2024 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 574,688
• 2025 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 602,987
• 2026 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 841,506
Улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж, Япон, АНУ, Казахстан удаалж байна.

Мөн 2026 оны 8 дугаар сар жуулчдын урсгал хамгийн өндөр байсан сар болсон бөгөөд 9 дүгээр сарын үзүүлэлт ч өмнөх оны мөн үеэс өсөлттэй байна.

















































